АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Хоёрдугаар давхрын өргөтгөл эхэлжээ

Posted by Ажиглагч on 2010/08/24

Нэгдүгээр давхрын өргөтгөл гэж ярьдаг хачирхалтай “бүтээн байгуулалт” хэрээс хэтэрлээ. Уг нь зураг төсөл гаргаж мэргэжлийн байгууллагаар батлуулдаг, тэгээд нийслэлийн захирагчийн ажлын албанаас (дүүргүүд ч мэддэггүй юм гэсэн) зөвшөөрөл авдаг олон даваатай гэх хэдий ч хотын хамаг орон сууцны нэгдүгээр давхрын даацын ханыг ч хамаагүй цөмөлсөөр, эхэндээ ганц өрөө, тасалгааны хэмжээгээр даруухан сунгадаг байсан бол цаашаа сэм сэмхэн ахисаар өдий хүрлээ. Хэрвээ нэг нь илүү сунгачихвал нөгөө нь барьцан урагшилна. Сүүлдээ явган хүний зам, зүлэг талбай руу давшин оржээ. 

Улаанбаатар гэж улсын нийслэл, муу сайн ч түүхэн хотын уран барилга (тийм юм байгаа бол), тухайн байшингийн хэлбэр хийцтэй огт зохицохгүй байгааг бүгд харж байна. Ядахдаа урагш сунгалаа ч хүрээд зогсох ёстой “улаан шугам” гэж алга.

Хэрэг бишдэхийг дэндүү хожуу ухаарсан нийслэлийн удирдлага 2005 онд нэгдүгээр давхрын өргөтгөлийг бүрэн хориглохоо зарлаж, түүнээс хойш Ерөнхий менежер байсан Г.Мөнхбаяр, Э.Мөнх-Очир, одоо байгаа Ч.Бат гурав “нэг ч зөвшөөрөл олгоогүй” гэж тангарагладаг боловч  энэ “бүтээн байгуулалт” өчүүхэн төдий ч саатаагүй юм.  Дүгнэж хэлбэл, Улаанбаатар хотод орон сууцны нэгдүгээр давхрын өргөтгөл эмх замбараагаа алдаж хяналтаас бүрэн гарчээ. 

Энэ зун нийслэлд зарим орон сууцны хоёрдугаар давхрыг чимээгүйхэн өргөтгөж эхэлсэн байна.  Хэн ч дуугараагүй. Дасгаж байгаад дараа жилээс гуравдугаар давхар луу орох юм байна. Хэн ч дуугарахгүй…

Хан-Уул дүүргийн 18-р хорооллын үйлчилгээний төвийн дэргэдэх таван давхар байр … 

Төв шуудангийн урд, Улсын драмын эрдмийн театрын өөдөөс харсан орон сууц …

Байгалын түүхийн музейн баруун талын орон сууц …

Оршин суугчдын хилэгнэсэн асуултанд захиалагчдынхаа байтугай өөрсдийн нэрийг ч мэдэхгүй барилгачид нь “Албан ёсны зөвшөөрөлтэй” гэж даналзаад байна гэсэн шүү.

3 Responses to “Хоёрдугаар давхрын өргөтгөл эхэлжээ”

  1. […] This post was mentioned on Twitter by Shinebayar, A3XVV MUNKHBAYAR. A3XVV MUNKHBAYAR said: Хоёрдугаар давхрын өргөтгөл эхэлжээ « АЖИГЛАГЧ http://t.co/sZl2xL9 […]

  2. Zaya said

    энэ арай дэндэнэ ээ. дээш нь ч өргөтгөдөг, хажуу тийшээ ч өргөтгөдөг. ингэсээр байгаад барилгууд нь нураад унах вий вээ

  3. Гурав байтугай таван давхрын өргөтгөлийг хийчихсэн. Хуучин саарал байсан ордныг таван давхартай дээвэртэй юутай нь өргөтгөөд баахан хулхи багана босгоод хаячихсан шүү дээ. Бас Намбарын Энхбаярын элэнц эцгийн хөшөөг дотор нь байрлуулчихаад Чингис хаан гэцгээсэн.
    Ингэхэд Төрийн ордныг өргөтгөхдөө албан ёсны зөвшөөрөл авсан болов уу?

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: