АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Цэдэнбал шиг Батболд

Posted by Ажиглагч on 2010/08/08

Ерөнхий сайд С.Батболдын баруун аймгуудаар хийсэн гурван долоо хоногийн урт аялал үргэлжилж байна. Үүнийг орон нутагт “ажиллаж байна” гэдэг. Энэ бэрх ажилдаа мэдээж сэтгүүлчдийг авч явсан, гэхдээ олныг биш, найдвартай хэдийг. Мэдээж МҮОНТ-ийн “Монголын мэдээ” агентлагийг дагуулсан тул хал балгүй тоочсон сурвалжлагууд хөвөрч буй. Гэтэл чамлагджээ.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт МҮОНТ-ээр гарсан “Засгийн Газрын тэргүүний хөдөө орон нутагт хийж буй томилолтын тэмдэглэлээс”, Баасан гаригт үзүүлсэн “Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хөдөө орон нутагт” нэртэй тусгай тойм нэвтрүүлгүүдийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга М.Оюунчимэг өөрийн биеэр бэлтгэж хөтлөв. Төгсгөлд нь “Сэтгүүлч М.Оюунчимэг” гэж нэрээ бичүүлж байгаад…

Дахиад багаджээ. Ням гаригийн “Долоо хоног” хөтөлбөрөөр дахин тойм оруулж “… хээрээр гэр хийж хэдэн мянган километр аялж байсан Юмжаагийн Цэдэнбал гуайн түүхийг шинэ цагийн удирдагчдаас Ерөнхий сайд Батболд анх удаа давтлаа… гэсэн өгүүлбэрээр эхлэв. Хөөрхий Ерөнхий сайд эхнэр, хүүхдээ дагуулаад … хэцээр дэр хийн хоноглох өрөвдмөөр дүр зураг нүдэнд зурсхийн өнгөрөв. Уг нь Цэдэнбалын үеийн коммунист сэтгүүлчид том даргаа орон нутагт зочлоход “хээрээр гэр хийлээ” гэж балайрдаггүй байсансан.

Цааш нь дуржигнуулсан гоё өгүүлбэрүүдээс: “… Ерөнхий сайд бороо дагуулж ирлээ… 5000 километр донсолгоотой бартаат замаар сэгсчүүлэн давхисан… Ерөнхий сайдын 5000 км ажилласны дараа ТОМ ТҮҮХ бичигдэх болно гэсэн иргэдийнхээ үгэнд урамшсан Ерөнхий сайд цааш хөдөллөө… “

Зулгуйдлын хам шинж бол зулгуйдаж байгаа хүнээ түүхэн хүн, түүхэн үйл явдалтай зүйрлэх явдал гэдэг. Яг таарч байна.

Энэ жишээ МҮОНТ-ийн “Монголын мэдээ” агентлаг ба Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хоёрын хооронд нэгэн кинонд гардагчлан “нүдний ялгаа” бүрэн арилсныг дахин харуулав. (Ер нь ялгаа байсан юм уу?). Дэлхийн өөр ямар улсын Ерөнхий сайдын хэвлэлийн албаны дарга нь Ерөнхий сайдаа магтсан нэвтрүүлэг зүйгээд, түүнийг телевиз нь (тэр тусмаа олон нийтийн телевиз!!!) дамжуулж суудаг бол? Лав Хойд Солонгос, Хятадад тэгдэггүй. Бусад улсуудыг мэдэхгүй юм даа.

6 Responses to “Цэдэнбал шиг Батболд”

  1. Setgvvlch said

    Ergvv malshdee naad Oyunchimeg chin

  2. Erdenetuya said

    Bi Tserenjavt ataarhaad baina.

  3. zulguidliin ham shinj genee. ha ha uneheer goyo heljee. ter muuhai duutai huuhen chini yag ter ham shinjeer uvchilsun ni ilt baih chini bilee. tegeed bas kommunist setguulchid neeree ingej balairdaggui baisiim uu ha ha. hoid solongos, hitad 2 tegdeggui bol uur haanahiin henbugai ch ingej zulguidaj chadahgui, tegeheer delhiid gantshan manaih, baharhmaar yum bish uu. ineeseer baigaad eleg hushchihluu

  4. dln said

    Аа, бас энэ нэвтрүүлгээр юу гэж ярьлаа… “Ерөнхий сайд маань эр зориг гаргаж, анх удаагаа хүнд хэцүү замаар туулж байна” гэлүү, үхсэн баасаараа тэр муу эр зориг гаргадын. Зөөлөн Ландад суугаад хүмүүсийн урьдчилаад бэлдсэн зааланд орж суугаад л явж байгаа хүнд ядрах юм юу байхавдээ, өчигдөр лав хүний хийдэггүй юмыг хийж байгаа юм шиг л юм ярьж байна лээ, тэр сэтгүүлч.

  5. eK NAM BOLJGUI EE.

  6. aliv neg yum buhen uneheer utgaa aldlaa daa. yana daa. iim yum hiij baigaa zasgiin gazriin tamgiin gazar, tuunii hevlel bedeelliin alba, iim balai yum hiilguulj baigaa zasgiin gazar bolood erunhii said taarch dee. ichij amidraasai bilee.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: