АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Төр, засгийн ухуулагч агентлаг

Posted by Ажиглагч on 2010/06/29

Хойшид хэрхэвч ийм байж таарахгүй гэлцээд 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг батлан өмнөх 40 жилийн туршид эхлээд нам засгийн, дараа нь төр засгийн шууд мэдэлд явж ирсэн Монгол телевизийг өөрчилж Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз болгосон байтал тус телевизийн “Монголын мэдээ” агентлагийн мэдээ, сурвалжлагууд яг хэвээрээ.

“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн дийлэнх, заримдаа бүгдээрээ төр засгийн ажил алба байдаг нь нотлогдсон зүйл. Бас 11, 13, 15, 18 ба 23 цаг орчмын мэдээнүүд “Цагийн хүрд”-ийн үргэлжлэл буюу давталт юм. Төр, засгийн ажлыг сурталчлахад зориулагдсан “Нээлттэй засаг” ба “Сүлд” хөтөлбөрүүд хэвээрээ төдийгүй өөрчлөгдсөнгүй. Тэд үндсэндээ “Цагийн хүрд”-ийн мэдээ, сурвалжлагуудын арай дэлгэрэнгүй хувилбар юм. “Бизнес ньюс” мөн адил. Эсрэгээр хэлбэл, “Монголын мэдээ” агентлаг долоо хоногийн турш төр засгийн дээрх хөтөлбөрүүдийг бэлтгэдэг, харин өдөр өдрийн “Цагийн хүрд”-ээр жижиглэн үзүүлж нэг сумаар хоёр туулай буудсаар.  

Өнгөрч буй зургадугаар сард улам төр засагжлаа.

Бямба гариг бүрийн “Ярилцья” нэвтрүүлэг сүүлийн хоёр дугаарыг үзэхэд 2010.06.19-нд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Н.Ганбямба, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Ганди, 2010.06.26-нд УИХ-ын гишүүн Д.Арвин, Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах нар оролцов. Ярьж чаддаг хүмүүс Монголд дуусчихжээ.

Энэ сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн төрийн эрхэнд гарсны 1 жилийн ой тохиожээ. Олон нийтийн телевиз олон талаас нь дүгнэж харуулахын оронд зөвхөн Ерөнхийлөгчийн пиарчдын захиалгаар бөмбөгдөв. “Цагийн хүрд”-ээр Элбэгдоржийн ганцхан жилийн хугацаанд амжуулсан хэтэрхий их ажлыг багтааж ядан шахаж, “тэнэг” үзэгчид ойлгоогүй байж магад тул Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулгаар хэлүүлж цээжлүүлэх жишээтэй. “Шанхайн хамтын ажиллагаа ба Монгол улс”, “Ази тивд хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Монгол улсын оролцоо” зэрэг тусгай нэвтрүүлгүүдийн “Монгол” гэдэг бол мэдээж Ц.Элбэгдорж.

Ням гаригт үзэгчид ид амарч байхад УИХ-ын гишүүд тэргүүтэй хэсэг нөхөд “Парламентын хэлэлцүүлэг” нэрээр хуралдаж салахгүй зовоосоор олон жилийг үдлээ.

Үүгээр дуусахгүй. Долоо хоногт хоёр удаа бүтэн цаг үргэлжилдэг “Нээлттэй хэлэлцүүлэг” яам, газрын жижиг сажиг албан тушаалтнуудаар пиг дүүрч харин агуулга нь хов хоосорлоо. Дээрээс нь “Талуудын яриа” нэртэй бас нэг хувилбар нэмэгдэв. 10 ялгаа хайвал “Засгийн газрын http://www.open-government.mn сайтын дэмжлэгтэйгээр явуулж байгаа цуврал хэлэлцүүлэг” (тэндээс санхүүждэг гэсэн үг) гэдэг тайлбараас өөр олдохгүй. (Үнэндээ “Нээлттэй хэлэлцүүлэг” бас л дээрээс санхүүждэг)

Бас Төрийн ордноос захиалбал ямагт бэлэн байлгадаг “Нүүр түлсан ярилцлага” гэж бий. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг оролцжээ. Хөтлөгч “Бид таныг уул уурхай, дэд бүтцийн асуудлаар санал бодлыг тань сонсоё гэж урьсан” гэв.  Гэнэтхэн сайдыгаа сонсохыг хүсч гэнэ…

Засгийн газрын тохируулагч,  хэрэгжүүлэгч агентлагуудаас гадна ухуулагч агентлаг гэж яах аргагүй байна.

One Response to “Төр, засгийн ухуулагч агентлаг”

  1. tumuruu said

    энэ Монгол тв ядаж гадаад мэдээнийхээ агуулгыг бодоосой. ямар ч хамаагүй мэдээг хуулж аваад буруу зөрүү дутуу хагас орчуулаад гаргачидын. яджийхад нөгөө хуулсан тв-н лого нь мангар томоор гарна. оюуны өмч, зохиогчын эрх эдэрийг мэддэггүй 90-д оны үеэс, шууд оросын мэдээг гаргадаг байсан 80-д оны үеэс салаасай. тэр үеийн гайнууд үхэхээр нэг юм солигдох байхдаа. эсвэл үр ач нар нь гээд баахан мунхаг юмнууд гардийм боловуу?

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: