АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Ханан хэрмэн дэх цоорхойнууд

Posted by Бид on 2010/06/16

Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр саяхан хана хэрэмний тухай нийтлэл бичсэн гэнэ. Бичихээс ч өөр аргагүй. 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаад намдаа гоморхож олон юм ярьсан тул МАХН нь хүртэл түлхэж гаргаад өмнүүрээ хана босгочихсон. Гэхдээ тэр хананд TV9 телевиз гэдэг овоо том цоорхой үргэлж байхын хажуугаар олон нийтийн телевиз сэм сэмхэн цоорч өгөөд байна.

Өнгөрсөн өвөл, хавар Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын удирдсан “Хөдөөгийн хөгжлийн төв” төрийн бус байгууллагаас малчдад тусалсан, Тужийн нарсанд мод тарьсан зэрэг арга хэмжээ бүрийг алгасалгүй сурталчиллаа.

6-р сарын 1-нд Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр хүүхдүүдтэй хамт төрсөн өдрөө тэмдэглэснийг үзүүлсэн ба 9-ны үдэш энэ үйл явдлаар бэлтгэсэн “Бидний мөрөөдөл” тусгай нэвтрүүлэг гаргав. Маргааш нь Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр Баян-Өлгий аймгийн мөнх цаст Сайр хайрхны оргилд 58 уулчинтай хамт амжилттай авирсан тухай сурвалжлага түүний яриатайгаар нэвтэрлээ. Араас нь Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр нутгийн иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонссон болон Толбо сумын малчныд зочилсон тухай сурвалжлага ….

“Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч” гэдэг албан тушаалтай хүний ажил их.

4 Responses to “Ханан хэрмэн дэх цоорхойнууд”

  1. tumuruu said

    ерөнхийлөгч биш болоод гэнэт баахан юм ойлгосон юм гэсэн. хаан байхдаа ойлгоогүйм чинь буцаад хаан болчихвол ойлгосон юмаа мартахгүй гэх баталгаа байхгүй шт. ахиж болохгүй лдээ.
    хэн байсан. хэний хүчинд тийм болсон. хаанаас гарч ирсэн зэргээ хүн мартаж болдоггүйм гэсэн. харин манай 3 дахь ерөнхийлөгч мартаад, дээр нь тусалж дэмждэг хүмүүсээ нухаад хаячихсийм зайлуул…
    Элбэгдорж нэг гарсан бол мөд буухгүйээ. нэг ялсан бол ахиж ялагдахгүй ч байх.

  2. bar said

    Dahiad Enhbayar bur davraad info tv deer damnan ug niitlel garav esreg tal odriin sonin ch hariug ni barisan

  3. bar said

    ene niitlel anh zm sonin deer garsan ,info tv deer zurag hurugtuiguur heden huudas damnan garchee.Esreg tal odriin sonin deer hariug ni barisan baih um

  4. baingiin unshigch said

    “Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч” гэдэг албан тушаалтай хүний ажил их. Хэхэ.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: