АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

C1-ын монополь

Posted by Бид on 2010/06/13

Хэцүү юм болж байна. Улаанбаатарт ямар ч олимп, тэмцээнийг хүлээж аваад орчуулгатайгаар үзүүлж чадах арав гаруй телевиз байсаар байтал Өмнөх Африкт эхэлсэн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ганцхан C1 телевиз үзүүлж байна.

C1 баталгаатай хийжээ. ФИФА-гаас эрх аваад (Өмнөх дэлхийн аваргынхаас гурав дахин их мөнгө төлсөн гэнэ) Улсын мэргэжлийн хяналтын газар, Оюуны өмчийн газраар дамжуулан бусад бүх телевизэд сануулга өгүүлж энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээний дүрс бичлэгийг Монгол улсын нутаг дэвсгэр дээр зөвхөн С1 телевиз цацахыг анхааруулжээ. Бас том компаниудыг энэ талаар бусад телевизүүдтэй хамтран ажиллахыг хориглосон тул АПУ, MCS мэтийн шар айрагны кампаниуд энд тэнд асар байгуулж том дэлгэцэн дээрээ C1-ыг гаргахаас өөр арга үлдсэнгүй.

Энэ байтугай тэмцээнд хамаг юмаа хаяад доргидог телевизүүд чив чимээгүй байх нь өрөвдөлтэй. 11-ны нээлтийн ёслол болоогүй юм шиг кино үзүүлцгээв. Тоглолтуудыг дүнг хулчийсэн мэт хальт мэдээлээд өнгөрлөө. Олон нийтийн телевиз Өмнөд Африк- Мексикийн тоглолтын мэдээг бүр фотогоор харууллаа. TV9 телевиз “Хөөрхөн төрөх албагүй”-гээр тайвшруулж, хааяа өмнөх аваргын шилдэг голуудыг тоймолно. Хөтлөгч Балжинням нь C1 рүү түр “урважээ”. (Харин өнөөдөр хаачив?)

Хамгийн олон үзэгчтэй (өөрсдийнх нь хэлдэг үнэн бол), орон нутагт ганцаараа шууд цацагдаг, спортын мэдээллийн том албатай гээд C1-ээс хамаагүй илүү боломжтой МҮОНТ энэ эрхийг авч чадаагүй гэдэг харамсалтай. Хэдэн сарын өмнөөс үзэгчид бүр хөдөөнөөс утасдаад анхааруулаад байсан гэдэг. Эсвэл эрх худалдаж авах хэдэн мөнгө дутав уу?  Ингээд МҮОНТ-ийн спортын алба нь АСА циркийн арын зүлгэн дээр байгуулагдсан “Африк 2010” хөл бөмбөгийн төв асартай “хамтран ажиллаж” тэнд юу болж байгааг үе үе сурвалжлахад нөгөө C1 гарч байх …  

ФИФА-гийн дүрэм журам ямар байлаа ч  манайх жижиг улсын хэдэн телевиз мөнгөө нийлүүлээд дундаа нэг эрх авч болоогүй юм байх даа?  Телевизүүдийн холбоо хаана байв?

P.S: Дөнгөж сая TV9-ын Инфо сүлжээгээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын төв талбайд байрлуулсан 4 х 6 метрийн хэмжээтэй LED дэлгэцийн нээлтийн ёслолоос хийсэн сурвалжлага үзүүлэв. Аймгийн Засаг даргын орлогч ярихдаа тус аймгийн залуучууд хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хамтдаа үзэх боломжтой боллоо гэв. Ямар сувгаар гэдгийг хэлэх илүүц биз.  Даанч тэр талбайд сандал байтугай суучихаар юм харагдаагүй. Нэгмөсөн сандал ширээтэй, гэхдээ задгай асар байгуулж өгөөсэй. Аймгийнхаа хэдэн баарны эзэд рүү дохивол яасан түргэн хийх бол …

7 Responses to “C1-ын монополь”

  1. bre said

    suvag1 n zorilgo tsaashdaa busdiigaa terguuleh Baljinnyam 3 togloltiin 2 g tailbarladag.Togtvorgui tal deer bol Burgediin nudnuud iluu tv9 ees busdad ni ajillasan bailgui

  2. ganjargal said

    C1 oron dayar asuudalgui tsatsaj bgaa bol yarih yum bhgui gej bodoj bna. Tegej chadahgui bol MYONTV-n marketingiin alba muu l bnadaa.

  3. Baagii said

    c1 alban yosoor damjuulah erh, ubs alban yosoor toim uzuuleh erh avsan gesen. Huuliin daguu ajilladag boljee manaihan, bolj l bn shd. C1-iinheen thanks!

  4. Witness said

    Зөв шүү дээ. Мөнгөө төлөөд авсан бол болоо шүү дээ.

  5. Баярцогт said

    Олон телевиз үзүүлж чадах байсан гэх шиг, бүгд л хулгайнх шдээ. Оросын Орт, Ртр, хятадын CCTV5-аас авсан бичлэгээ тавиад цаана нь орос хөтлөгч, наана нь Балжинням яриад л, юун сайхан байхав?

    Ганц ч удаа гэсэн албан ёсоор аваад ард түмэндээ хүргэж байгаад C1 тв-д баярлалаа.

  6. Нэт said

    Уг нь нийлээд авья гэж санал тавьсан юм. Хэлний болоод бусад асуудлуудаас С1 дангаараа авна гэсэн байр сууриай өөрчлөлгүй зүтгэсээр авсан юм. Үнэ нь ч нилээд өссөн.Нийлээд авсан бол арай хямд болох байсан байх. Нийлээд тоглолтуудыг ээлжлээд явуулбал С1 -д ч одоогийнхоос илүү орлого ашиг байх байсан болов уу гэж бодсон.Бусадад нь мэдээж сургамж болсон.

  7. Bb said

    Энэ харин зөв шүү, Монголчуудын мөнгө гадагшаа тэгж хэрэггүй юманд урсгаж яах юм бэ, ганц нь мөнгөө төлөөд эрхээ аваад гаргалаа, үзэгчид нь тэр тв-ээрээ сайхан үзлээ, тэр нь тв8-аар гарна уу, тв9-өөр гарна уу хамаагүй шдээ, дуу дүрс нь сайн, боломжийн тайлбартай л байвал нэгэнт нэг хугацааны агшинд нэгийг нь л үзэхээс хойш.

    Тэгээд ч хорвоод ганц хөлбөмбөг байдаг юм биш өөр сонирхолтой зөндөө л юм байна шүү дээ, одоо энэ оюуны өмч эрх лицензтэй холбоотой асуудлуудыг боломжоороо бага багаар ч атугай шийдэж явахгүй бол улсын хөгжилд ч дамаа том нөлөөтэй байгаа юмаа. Нэг нь өчнөөн мөнгө зараад эрх авдаг бусад нь зүгээр сууж байгаад хуулаад гаргадаг, тэгсэн мөртлөө орлогоо өөртөө авдаг ийм шударга бус зүйл байдаг байсан нь больж байгаа нь сайн хэрэг.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: