АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

“Тархинд зүүсэн алтан медаль”

Posted by Ажиглагч on 2010/05/20

Энэ хаврын хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг бол UBS телевизийн Universe Best Songs болой. Орой болмогц хөгшин залуугүй дэлгэцийн өмнө тухалж тэнд авьяасаа үзүүлэх уран сайханчдыг чагнахаасаа илүү Рагу, Т.Ариунаа, Б.Долгион нарын гурван шүүгч болон хөндлөнгийн ажиглагчдын амыг сахиад суучих юм. Тэдний дүгнэлт, санал зөрөлдөөн, хааяа лобби цаад дуунуудаасаа хамаагүй илүү сонирхолтой аж. Авгай хүүхдүүд үзэхлээр тэр айл тэр чигээрээ дагахаас өөр аргагүй. Юун зуд, хямрал, цалин, махны үнэ, 1,5 саяын амлалт, Монгол 999 … Дөрөв, тавдугаар сард АНАТХ-ийг ард түмэн дэмжиж хөдлөөгүйн учрыг би бараг мэдчих шиг боллоо.

Тэгтэл TV9 телевиз бас нэгэн төстэй шалгаруулалт эхэлсэн нь “Гэгээн алсын одод” нэртэй хүүхдүүдийн уралдаан. Б.Сарантуяа, Б.Төгөлдөр, бас Бэхбат гэсэн бас гурван шүүгчийг зарим хүн хатуу ширүүн, хүүхдийн нулимс харж кайф авдаг, нэг шүүгчийг бүр хүйтэн царайт гэж бичсэнд гайхан суваг эргүүлж сонирхвоос ортой санагдав.  Нэгэнт уралдаан тул хатуухан шүүх ёстой, гэхдээ хүүхдүүдтэй муухай харьцах нь үнэхээр таалагдсангүй.

Б.Төгөлдөр:

– Чиний нулимс гарч байна. Наадах чинь ухаарлын нулимс

– Чиний тархинд бид алтан медаль зүүж өгч байна гэж бодчих

– Зардал гаргах хэрэгтэй. Чамайг дэлгүүр мэлгүүрээс цамц аваад өмсөөд ир гэж хэлээгүй

Бэхбат:

– Наадах чинь надад хамаагүй…. Ийм царайтай ороод ирж байгаа юм даа. Намайг хүндэтгэхгүй. Хоёр шүүгчийг хүндэтгэхгүй… Тайлбар сонсохгүй ээ…

– Сонголтоо буруу хийгээд ороод ирлээ шдээ. Өөрийгөө асуудалд оруулчихаж байгаа байхгүй юу…

Б.Сарантуяа:

– Ийм амархан дууг ийм муу дуулж байна гэдэг гайхалтай.

– Нүүрээ хагал

– Чи биднийг уртын дууг мэдэхгүй гэж бодоо юу? Би Норовбанзад гуайтай хамт “Өнчин цагаан ботго”-ыг дуулж байсан. Би хэдий эстрадын дуучин ч гэсэн уртын дууг мэднэ ээ, заримдаа дуундаа шуранхай маягийн юм оруулдаг.

Би ганц хоёр удаа суваг эргүүлэхэд тааралдсан нь энэ. Намайг үзээгүйд юу ярьж суусан бол гэж бодохоос аймшигтай.

Бүдүүн барагдуу хоёр бөхийн нэг нь нөгөөдөө “Чи гуравдугаар анги төгссөн намайг дөрөвдүгээр ангийн боловсролтойгоороо дээрэлхлээ” гэж гомдоллосон гэдэг. Тэгвэл урлагийн мэргэжилтэн (бодвол доктор профессор биз), мянганы манлай (харин тэр Төгөлдөрийг мэдэхгүй) зэрэг өндөр зиндааны том хүмүүс урлагын байтугай жирийн сургуулиа ч төгсөж амжаагүй бяцхан охид жаалуудыг дээрэлхэх хэрэг байна уу? Харин хүүхдүүд тэр болгоныг ойлгохгүй нь сайхан. “Чи фонограм дээрх солонгос дуучинтай хамтраад дуулж байгаа юм уу?” гэж даапаалахад “Тийм” гэж хариулаад тормолзож зогсох.   

Инээмсэглэж чаддаггүй хүн дэлгүүр бүү ажиллуул гэсэн үг бий. Бас хүүхэдтэй харьцах ёстой дэмий юм байна. Тэр Бэхбат гэдэг хүүхэн ганц удаа ч болов инээмсэглэхийг олж харсангүй.

Тэгтэл TV5-аар бүжгийн тэмцээнийг хэдэн нөхөр суугаад шүүдэг болжээ. Одоо хангалттай.

11 Responses to ““Тархинд зүүсэн алтан медаль””

  1. Эцэг said

    төгөлдар бол хүний хиртэй үс угаагаад дуугай хэвтэж байх ёстой амьтан шүү дээ. Ухаан, боловсрол юу ч байхгүй. Хүн ер нь хирээ мэддэг байх хэрэгтэй. гутамшиг. Хүн чинь 5 хан үгнээсээ танигддаг юм. өөрөө бол мэдээж мэдрэхгүй л дээ. Дээр нэг хүн яг зөв хэлж. Тархи нь гоожчихсон дотор эрхтэн байхгүй сүг.ТВ9 ийм л амьтдыг үүрлүүлдэг болж нялх хүүхдээр бизнес хийдэг хулгайн

  2. baingiin unshigch said

    Юунд нь Төгөлдөрт тэгтэл нь дургүйцнэ вэ? НӨгөө хоёр нь эмэгтэй хүмүүс, эх хүмүүс. Гэтэл Төгөлдөр тэр хоёроос хүүхдүүдэд илүү зөөлөн хандаж, байгаагаараа л байх шиг санагдсан.

  3. Nasanjargal said

    Huuhedtei arai tegj haritsaj bolohgui ee. Yalanguya duuchin Sarantuya ooriinhoo ochnoon olon jiliin turshlagiig nasand hureegui jijken huuhduuded gaihuulj baih n uneheer utgagui. Ted nar ter mergejliin ug hellegiig baitugai shuugchdiin yojilj helj baigaa ugiig ch oilgohgui.
    Nevtruuleg bol tsengeent nevtruuleg geheesee iluu olnii durguitsliig hurgeed bgaa n end comment bichsen humuusees ehleed l haragdaj bn.

  4. Тэд нарын яриад байгаа тэр гадаад үгүүдийг нь 10 настай хүүхэд байтугай би ч ойлгохгүй юм байна лээ.

    Арай л дэндүүлж байна лээ шүү хөөрхий хүүхдүүдийг

  5. Болд said

    Энэ гурван шүүгч хэнийг юуг шүүж байгаагаа мэдэхгүй, хэнтэй ажиллаж байгаагаа ухаарахгүй нөхдүүд. Ядаж өөрийнхөө хүүхэдтэй ч харьцуулаад бодож чадахгүй. Бүлтийсэн хөөрхөн жаахан амьтанд нэг их томроод л урлагийн хүн гэдгээ батлах гээд ч байх шиг. Мэргэжлийн үг хэллэг хэрэглэж, дээрэлхээд ч байх шиг. 4 настай хүүхэд тэдний гадаадаар хэлээд байгааг байтугай, монголоор хэт “гүн ухаантай” донжтой хэлсэн үгнүүдийг яаж ойлгох юм бэ? Намайг ийм ухаантай гэдгийг үзэгчид ойлгоосой гээд камертай ажиллаад,хамаг анхаарлаа хандуулчихсан учраас “Шүүх” үндсэн ажилдаа биш,өөрийгөө илэрхийлж, өөрөөсөө кайф авах тал дээр илүү анхаарал хандуулаад байх шиг санагдаад байна.

  6. ХАРИН ЛХАГВАГИЙН ДУУЛСАН “ГЭГЭЭН АЛСЫН ОД” ДУУНЫ ТАЛААР ӨӨРӨӨ САНАА БОДЛОО НАДТАЙ ХУВААЛЦААЧ
    – НАДАД БОЛ САЙХАН ДУУ БОЛСОН.

  7. БЭХБАТ НЬ 28 НАСАНДАА ГАВЬЯАТ АВСАН ГЭЭД ИХ ОНГИРДИЙН БАЙНА ЛЭЭ
    БЭХБАТ ТААЛАГДАХГҮЙ БАЙГАА.
    – БИ ЭНЭТХЭГ БҮЖИГ МЭДИЙШ ДЭЭ. МЭДЭХГҮЙ ГЭЖ БОДОО ЮУ!
    ШҮҮМЖЛЭЛ НЬ ЧИХИЙ НЬ ДЭЛСЭЭД ОДОО ТЭД АРАЙ ЗӨӨЛӨРСӨН БАЙНА ЛЭЭ ТЭГЛЭЭ ГЭЭЭД ОГТ ТЭНЦЭХЭЭРГҮЙ ХҮҮХДИЙГ
    – ХАРИЙ ХАРИЙ ДАРААГИЙНХАД ХАРИЙ ГЭЭД ТЭНЦҮҮЛЭЭД БАЙГААН

  8. Уншигч said

    Төгөлдөрийн өөрийнхэн нь тархи гоожчихсон юм байна лээ Тархи нь гоожчихсон хүний нүдний цөцгий ширгэчихдэг гэсэн Тэгээд л тэр нөхөр байнга хар шил зүүж явдаг гэнэ Түүнийг шилгүй байхыг нь ингэхэд харсан хүн байна уу? Тархи нь гоожсон хүн бол юу эсийг чалчих билээ Гэгээн алсын оддыг алсын харанхуй руу түлхэж өгч байна даа тэр гурван салбадай. ТВ9 шүүгчдийнхээ асуудалд анхаар. ЭНХБАТ АА ПРОДЮССЕР ГУАЙ …..

  9. Purev said

    Togoldor hudalch lalar min alga bolood ogoochee

  10. Uga said

    Харин тиймээ. ТВ 9-өөр ийм нэвтрүүлэг гардаг болсноос хойш надад Сараагаас Ариунаа нь илүү зүгээр юм байна даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна лээ. Өмнө нь бол арай өөр бодолтой байсан.

  11. chimba said

    tuguldur gej ooriigoo auguu geed itgechihsen hachin amitan, alga bolood ugmuur yum

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: