АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Захиалгагүй, захиалгатай “Миний мэргэжил сэтгүүлч”

Posted by Бид on 2010/04/30

“25-р суваг” телевизийн “Миний мэргэжил сэтгүүлч” нэвтрүүлгийн өмнөх дугаар олон жилийн өмнө менежментийн гэрээгээр хувьчлагдсан Хүүхэд, залуучуудын театр (найруулагч И.Нямгаваа залилан хийж ХААН банкинд зарчихсан) , “Од” кинотеатр (“Содтрэйд” хувьчилж аваад “Амьд ус” христийн сүмд зарсан), Баянзүрх дүүргийн эмнэлэг (үйлчилгээ нь сүйдтэй сайн болоогүй), “Ард” кинотеатр (жүжигчин Сосорбарамын “Од” ганц хүний театр мэдэлдээ авсан ч нэг мэдэхэд Анод банкинд шилжсэн. Одоо Хас банкных)-ын баримтуудыг эрэн сурвалжлан гаргаж ирсэн, харин менежментээр бараг хувьчлагдчихаад байгаа Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг яагаад ч юм  орхигдуулсныг эс тооцвол сонирхолтой болсон билээ. 

Харин энэ оройн дугаарыг Монголын алт – МАК корпорацитай “хамтран бэлтгэжээ” (Сэтгүүлч Пүрэвхүүгийн өөрийнх нь үг). Том компани, том сэтгүүлч хоёр яаж хамтрав аа гэвэл нэг нь МИ-8 гэдэг бүхэл бүтэн нисдэг тэргээр үйлчилсэн бол нөгөө нь төлбөрийг өөр чаддаг юмаараа хийв. Эхлээд МАК-ийн уурхай, шинжилгээний лаборатори, хоолны газар, засвар үйлчилгээний төв, МАК-ийн Хятадтай хамтарсан  “Чинхуа МАК Нарийн сухайт” компанийн тавьсан замыг танилцуулж, мөн гаалийн даргатай ярив. Дараа нь үндсэн ажлаа эхлэн МАК-ийн Цогт хэмээх захиралтай “хамтран ажиллаж” нүүрсийг Хятад руу шууд урагшаа гаргахаас өөр аргагүй болон нарийн төмөр замын давуу талын тухай ярилцлаган лекц уншуулахдаа ийм төмөр замыг эсэргүүцэгчдийн хэлдэг санаануудыг асуулт болгон тавьж дуулгавартайгаар няцаалгаад буцахдаа дахин хөлөглөсөн МАК-ын нисдэг тэргийг педаль, суудлын тоо, үнэ, хичнээн их шатахуун хэрэглэдэгийг нь хүртэл эрчээ алдалгүй тасралтгүй рекламдсаар нийслэлд буусан нэвтрүүлэг боллоо. Үнэхээр их өртөгтэй захиалгын цаана гарахын тулд амсхийх завгүй зүтгэхээс өөр яахав.   

Захиалгагүй, захиалгатай, захиалгатай эсэх нь тодорхойгүй, захиалгатай … гэх мэтээр ээлжилдэг “Миний мэргэжил сэтгүүлч” бол энэ.

2 Responses to “Захиалгагүй, захиалгатай “Миний мэргэжил сэтгүүлч””

  1. Bb said

    Харин тэр Нямгаваа, СосорБАРАМ тэргүүтэй луйварчдын үйлдлийг гаргаж тависан нь яамай даа.

  2. Bb said

    Тэр Пүрэвхүү гэдэг бондгор охин угаасаа Женко Пура Баттулгын гарын бондгор шдээ, СЭЗДС мэдээж ойлгомжтой Женко нь сэм авсан болохоор аргагүй шүү дээ.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: