АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Аймшгийн нэвтрүүлэг

Posted by Бид on 2010/04/22

Одоо Өмнөговийн нүүрсний аварга ордуудаас Хятад руу тавих төмөр замыг хаагуур дайруулах, тэр нь өргөн нарийн ямар царигтай байх тухай маргаан Засгийн газрын боловсруулсан хуулийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхийн өмнөхөн дахиад ширүүсэх төлөвтэй.

Өчигдөр “25-р суваг” телевизийн хөтөлбөрт 20.20 “Төмөр замын бүтээн байгуулалт” гэсэн даруухан нэвтрүүлэг бичигджээ. Харин жинхэнэдээ “Төмөр замын тээвэр сэхэх үү? мөхөх үү? гэсэн аймшигтай нэртэй байлаа. Товчхондоо, Сайншанд руу тавьж, тэр тусмаа өргөнийг сонговол Оросыг дагаад мөхнө, харин шууд урагшаа, хил рүү нарийныг татвал Хятадаар дамжаад дэлхийтэй холбогдож сэхнэ. Энэ санааг УИХ-ын гишүүн Р.Раш, экс ерөнхийлөгч П.Очирбат, төмөр замын инженер О.Сүрэн (УИХ-ын гишүүн асан), Ерөнхий сайд Д.Содном нар янз бүрээр нотолж ярив. Жишээлэхэд П.Очирбатын хэлснээр, өргөн төмөр зам баривал олон улсын  гэрээ хэлэлцээрийг зөрчиж, үндэсний аюулгүй байдалд харшлах аж. Айчихлаа.

Харин “Энержи Ресурс”, МАК компаниуд нарийн төмөр зам тавьж эх орноо аврах юм байна. Нэр, хаяггүй энэ нэвтрүүлгийн захиалагчийг эрж хайх шаардлагагүй болов.

3 Responses to “Аймшгийн нэвтрүүлэг”

  1. хуягаа. said

    Энэ очирбат далд ороод өгөөсэй.дашцэрэнг нисдэг тэргэнд суулгаад нефьт хайж явсан нь үнэнш дээ. одоо болимоор юм.

  2. ano said

    2-хон улсын дунд хавчуулагдсан улс үнэхээр хэцүү юм аа

  3. Zochin said

    Сайн шанд руу төмөр зам тавиасай.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: