АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Төрийн анхааруулга

Posted by Ажиглагч on 2010/04/13

2010 оны 4 дүгээр сарын 5-нд болсон Амлалт нэхэх ард түмний холбооны цуглааныг манай телевизүүдээс TV9 ба НТВ хоёр Сүхбаатарын талбайгаас шууд дамжуулав. Өнөөдөр цорын ганц сөрөг хүчин шахам болсон TV9 телевизийн байр суурь шууд ойлгомжтой бол НТВ анхаарал татах үйл явдал гэсэн утгаар хандсан биз. Харин энэ байтугай арга хэмжээг шууд үзүүлдэг “Ийгл” телевиз шууд дамжуулсангүй. Дараачийн 3 өдрийн суулт, араас нь залгасан өлсгөлөнг мөн адил тэгэсхийгээд өнгөрүүлж байна.

Юу болчихов оо? Харин өчигдөр АНАТХ-ны өлсгөлөнд оролцож буй “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Н.Лхагважав ярилцлага өгөхдөө, эрх баригчид хэвлэл мэдээллийн хэрэгслүүд рүү бичиг явуулж АНАТХ-ны тэмцэл төрийн эсрэг учраас битгий гаргаарай, тусгай зөвшөөрөлтэй чинь ярина гэж дарам шахалт үзүүлсэн гэжээ.

Үнэхээр тийм байна. Лав нэгэн телевизэд дараах бичиг иржээ.

“Сүүлийн өдрүүдэд улс оронд болж буй үйл явдлыг сурвалжлах, өөрийн телевизийн сувгаар нэвтрүүлж байгаа байдал нь хүчирхийлэлд уриалан дуудах, Үндсэн хуулийн бус арга замаар засгийн эрхийг авах, нийгмийн тогтворгүй байдалд уриалсан улс төрийн болон иргэний хөдөлгөөний холбогдолтой нэвтрүүлэгийн давтамжийг эрс нэмэгдүүлэх замаар нийгэмд эмх замбараагүй байдал, бослого, төрийн эсрэг хүчирхийлэлд дэмжлэг үзүүлж болзошгүй үйл ажиллагаа болж болохыг танай телевизэд анхааруулж байна.

Ийм үйлдэлд оролцсон тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авагдах үндэслэл болохыг сануулж байна”

Харилцаа, холбооны зохицуулах хорооны дарга Б.Болдбаатар”

Нэлээд дээрээс шидсэн чулуу байж таарна. Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрхийг авах гэж юу болохыг мэддэг, телевизийн нэвтрүүлгийн давтамж хэд байвал юунд ямар дэмжлэг үзүүлэхийг тогтоодог нь Харилцаа, холбооны зохицуулах хороо яавч биш…

6 Responses to “Төрийн анхааруулга”

  1. bi l bn said

    ANATH geed bgaa chini zugeer l Enhbayariin yavuulj bga ajillagaa shdee, humuus mini nudee sain neegeed har l daa, sertsgee l dee. Amlalt nehej bsan humuus yagaad UIH tar bolood uls torjood yavchihvaa? tuuniig ch ajiglahgui bnu ta nar.Ter boslogo olsgolon zugeer jujig gedgiig busad TV medej bsan l bhgui yu, tegehees bish ted nar chini dor ni buh uil yavtsiig damjuuldag TV uud. Sonirholtoi bish bsan l bhgui yu. Bid nart ch gesen, ard tumend sonirholgui blaa gej. Hen negen mongotei hun ni heden hun tsugluulaad UIH taraadag ch yum bish. Ted nar yumaa chadahaaraa l hiij bga sh, Uyanga zugeer huuhdee asraad bj bval taarna, yostoi ner hund ni unalaa daa.Ih ajil ornoj bhad hajuugaar ni bas yuv dee, ternii orond naad tsugluulsan tumneeree mod tariul oisonuu?Uyangaa, nohor chini chamaig demjij bga yu? ug ni gaigui l setguulchdee tanai nohor…

  2. Цочоов said

    Юу гэнэ үү?!!! Ардчилсан Монголд хэвлэлийн эрх чөлөөнд халдлаа гэв үү? Арай ч үгүй байлгүй дээ. Ардчилсан Ерөнхийлөгчтэй, Ардчилсан сонгуулиар бүрдсэн парламенттай, ард нийт нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэйсэн биш билүү? Ийгл ТВ-ийг дарамталлаа гэв үү? Ийгл дарамтлууллаа гэж үү тэд нарт? Юу л болоод байна даа ер нь… Миний эх оронд…….

    • bi l bn said

      ta taivshir er tiim yum bolohgui hevleleiin erh choloo gej yum bn, uchiriig ni oilgoj bj comment bichij bai…

  3. Zochin said

    Энэ арай ч дэндэнэ ээ.
    Тэр нөхдүүд жагсах эрхтэй. Телевизүүд сурвалжлах хэрэгтэй.
    Тухайн мэдээллийг иргэд мэдэх ёстой.

  4. javkhlan said

    bi bol ene anhaaruulgagiig bol zov l gej uzej baina. iimerhuu anhaaruulga hiihgui bol mass media olon tumniig haash ni ch erguulj medne shuu dee.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: