АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Ламбаа сайдын концессын нэвтрүүлэг

Posted by Ажиглагч on 2010/04/13

Ядарч зүдрэн тусламж эрсэн хүмүүсийн тухай телевизээр байн байн гардаг. МҮОНТ энэ удаад элэгдэж муудаад өнөө маргаашгүй болсон хуучин гэмтлийн эмнэлэг буюу түлэнхийн төвийн барилгын тухай “Гэмтэлтэй гэмтэл” нэртэй сэтгэл өвдмөөр нэвтрүүлэг үзүүллээ. Хандивын данс нээсэн ч болмоор санагдав. 1950, 60-аад онд баригдаж 1986 оноос хойш огт засвар хийгээгүй учраас хана туурга, тааз нь нурж ховхорсныг дүрсээр харуулж дарга, эмч нар нь төдийгүй эмчлүүлэгчдээр батлан яриулав. 4-р сарын 28-нд газар хөдлөхөд шууд нурах гэнэ. УМХГ-аас ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг аль эрт гаргасан юм байна.

Яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэсэн үг. Харин дараачийн яриануудаас үзвэл хариуцсан яам нь мэдэхийн дээдээр мэдэж байгаа төдийгүй юу хийхээ төлөвлөчихсөн ажээ.

Уг төвийн харьяалдаг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал С.Отгонгэрэл, энэ барилгын оронд орчин үеийн иж бүрэн эмнэлгийн 4-5 давхар барилга барих санал тавьсан, манай яамны удирдлага 2010 оны төсвийн тодотголд оруулж өгье гэж байгаа гэв.

Харин Эрүүл мэндийн сайд С.Ламбаа дараачийн аргыг бодоод олчихжээ. Түүний яриа: Газрын өмчлөл нь манайд байж байгаа учраас би үүнийг 4-5 давхар нөхөн сэргээлтийн эмнэлэг болгож хувиргах ийм төсөл хийлгэж байгаа. Өөрөөр хэлбэл зураг төсөл хийлгэж байгаа… ГССҮТ-ийн өргөтгөл рүү оруулчихья гэж бодож байсан чинь доод талын инженерийн шугам сүлжээ нь даахгүй гэсэн хариу ирсэн учраас яг энэ байршил дээр нь энийг нураагаад оронд 4-5 давхар ийм нөхөн сэргээлтийн гэмтлийн төв байгуулья гэсэн ийм зураглал хийж байгаа… Тийм учраас цаашдаа концессын хуулиар олон улсын байгууллагын хөрөнгөөр, аль эсвэл концессын хуулиар барих, шилжүүлэх боломжтой компанид энэ газрыг нь өгөөд энэ дээр ийм барилга бариачээ гэсэн төсөл боловсруулаад ирэх жилээс эхлүүлэхээр бэлтгэж байна.

Нэгэнт шийдчихсэн юм бол нулимс дуслуулах хэрэг байна уу? Нурааж газрыг нь булаахад олон нийтийн санаа бодлыг бэлтгэж МҮОНТ-д захиалсан бололтой.

Сүүлийн хэдэн жил хотын төвийн хамаг газрыг хуваарилж дуусаад одоо муу нэртэй хуучин барилгууд руу орж байгаа нь энэ. Ямар ч барилгыг 24 жилийн турш засаагүй бол эмтэрч л таарна. Харин цаг хугацаанд нь засаж тордоод байвал хоёрхон давхар, өвөрмөц, магадгүй ямар нэг хэмжээгээр түүхийн дурсгал байж мэдэх энэ барилга дахиад 100 жил ч оршино. Энд заавал эмнэлэг байх албагүй. Түлэнхийн (бас хөлдөлтийг эмчилдэг) шинэ төвийн барилгыг зөвхөн хотын төвд чихэх биш, нийслэлийн захын хороололд жирийн иргэддээ ойртуулан байгуулж яагаад болохгүй гэж? 

Үүний оронд эмтэрч ховхрохыг нь “бахдан” харж нэг ёсны үзүүлэн, шоу болгож гутаагаад, одоо нэмж газар хөдлөлтөөр айлгаж байгаад нурааж концесс гэдэг гоё үгээр халхлан “боломжтой компанид” өгөх юм байна.

Уг нь зураг төсөл хийлгэж байгаа гэх 5-6 давхар эмнэлгээ ядахдаа хажууд нь зэрэгцүүлээд барьж болох. Даанч эргэн тойрны бүх газар, өвчтөнүүд салхилдаг томоос том цэцэрлэгийг хүртэл булааж зараад өндөр барилгуудаар хүрээлүүлж хэдийнэ амжсан билээ. Одоо “хуучин гэмтэл”-ийг өөрийг нь нураана…

3 Responses to “Ламбаа сайдын концессын нэвтрүүлэг”

  1. Судлаач said

    Газар хедлене, УБ-т улдэх барилга байхгуй гэж албан тушаалтнууд дээрмийн ажиллагааныхаа нухийг ухаж байгаа юм. Судлагч байгууллага нь судалгааг нарийвчлах, урьдчилан таамаглах гэдэг угээр тесвее нехеж подойхоо бодож сууна. Яг унэхээр судалгаа хийгээд он гарсаар хедлеед байгаа газар хедлелуудийнхээ тев буюу эпицентруудийг зев тодорхойлж чадаж байна уу гэхээр угуй юм аа. Энэ он гарсаар монголын нутагт 2 л газар хедлел болжээ, олон улсын байгууллагын гаргадаг мэдээгээр. Нэг нь Дэрэн сум орчим, негее нь Увс, Ховд айлгуудын орчим. Бусад хэвлэлд бичээд байгаа газар хедлелууд алга. Ингээд бодохоор, УБ-т тэр аймшигт газар хедлел нь болж, хотын тевийн хуучин барилгууд нурах талаар судалгааг нарийвчлан хийж чадаж байгаа юм уу!!! УБ-ын сейсмологийн судлагааг олон жил хийсэн Оросын судлаач нартай ярилцахад тевийн байрнууд нурна гэсэн баталгаа егехгуй л байна. Хэвлэлууд нь дуу дуугаа авалцаад худлаа туугаад байна уу, аль эсвэл тушмэдууд нь айлгаж байгаад хотын тевийн айлуудыг зайлуулан орон байрыг нь газартай нь дээрэмдэх гээд байна уу. Хотоо хегжуулье гэвэл тэлмээр юм. Бельгийн нийслэл Брюссель, Францын Парисыг харж байхад хэдэн зуун жилийн туухтэй хуучин байраараа хотын тевее гоеод, шинэ хот нь зах руугаа л юм билээ. Манай ноед тэнэж явахдаа уунийг харсан л баймаар юм. Аль эсвэл очингуутаа согтоод нуд нь харахаа больчихдог юм уу.
    Ийм элдэв дээрэм бодож суухаар ергетгел хийж завааруулсан хумууст нь торгууль тавьж буулгуулаад хуучин терхед нь оруулан хотоо чимэх хэрэгтэй байх даа. 40 мянгатын байрнуудыг судалгаанд тулгуурлан барьсан байрнууд шуу. Харин ч бага зэрэг бэхлэлт маягийн засвар уйлчилгээ хийвэл нурааж барих тэр олон илуу зардлууд гарахгуй л болов уу. УБ маань ч туухийн дурсгалтайгаа улдэх юм даа.

    • tseren said

      Хотын төвийн хуучин барилгуудыг нурааж барилгын том компаниудад өгөх гэсэн бүхэл бүтэн кампанит ажил өрнөж байна. Судалгааг нь Авзага трэйд санхүүжүүлж байгаа юм гэсэн

  2. baingiin unshigch said

    Хуучин гэмтлийг ажих юм бол хуучны гоё байшингуудын нэг шүү. Төрийн ордоны хажуугийн Хэвлэх үйлдвэрийн байшин бас тун гоё хийцтэй, өвөрмөц барилга байсан. Тийм л барилгуудын нэг.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: