АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Цензур

Posted by Ажиглагч on 2010/04/03

Гуравдугаар сарын сүүлчийн өдөр Монгол Улсын Засгийн газар хуралдаж Оюутолгойн гэрээг батлангуут МҮОНТ том компани, төслүүд шиг мөнгө төлдөггүй болохоор нь бараг үйлчилдэггүй, хааяа “Нээлттэй хэлэлцүүлэг” нэвтрүүлгээр хоосон асуулт тавьж хоосон яриулдаг олон нийт, бас уг гэрээг шүүмжилсэн УИХ-ын гишүүдийн өмнө тас хаагдчихав. Зөвхөн Оюутолгойн гэрээний ухуулга хөвөрлөө. 

3-р сарын.31-ны “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр:

– Засгийн газрын хуралдаанаар Оюутолгойн гэрээг хүчин төгөлдөр болгосон тухай хэвлэлийн хурал.

– Оюутолгойн гэрээний асуудлаар УИХ-ын байнгын хороод хуралдах гээд чадаагүй, ирц хүрэлгүй маргалдаад тарсан.

– Өнөөдрийн сэдэв: Оюутолгойн асуудлаар. УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт хоёрыг студид авчирч өнөөдөр баталсан гэрээг өөрсдөөр нь тайлбарлан яриулав.

4-р сарын 1-ны 18 цагийн мэдээ.

Оюутолгойн гэрээний эсрэг иргэний хөдөлгөөнийхнийг турхирагчид хэн бэ? гэсэн асуултаар эхэлж “… телевизийн баатар болж үүргээ умартдаг улс төрчдөөс, монголын ард түмний нэр барьж төөрөгдүүлдэг тэр эрх ашгийг асуух ёстой гэж зарим гишүүд үзэж байна… Оюутолгойн гэрээг хүчин төгөлдөр явуулсны үр дүнд харин Таван толгой тун хурдан урагшилна гаж зарим нэг нь үзэж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн гудамжнаас дуугарч байгаа зарим нэгэн иргэний хөдөлгөөнийхний тулгалт, нэр бүхий 11 их хурлын гишүүний зөрөөтэй байр суурийг ангийн зарим нөхөд нь таашаахгүй байгаа бололтой” гэв.

Араас нь УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн яриа: “… Ерөөсөө энэ Оюутолгойн гэрээ хүчингүй болох хэнд ашигтай юм? Монгол Улсад ямар ч байсан ашиг байхгүй. Эх оронд ашиг байхгүй … Энийг ашиггүй болгох сонирхол хэнд байгаа юм бэ? Хамгийн түрүүнд манай хоёр хөршийгөө би хардаж байгаа юм. Ингээд Монгол улс зөвхөн хоёр хөршөөрөө явсан ийм эдийн засагтай ийм хараат ийм байдалд орох нь хэний эрх ашигт үйлчлэх юм бэ?…”

Сэтгүүлч: Сүүлийн хэдэн сар хэт их улс төрчдийн анхааралд байсан Оюутолгойн гэрээний тухай хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгааг зарим нэг хүн ойлгохоо ч байсан. Харин үүнд Засгийн газар өчигдөр цэг хатгалаа. Гэхдээ зарим нэг тээнэгэлзээ төрүүлж байсан зүйлд улсын хэтэвч атгаж тооцож суудаг сайд нь 6 асуудлаар тодорхой байр сууриа илэрхийлж бөндгөрөөрөө хариуцна гэсэн болохоор тэнэг ч хүн ойлгох асуудлыг битгий их улс төржүүлээрээ гэж эрхэм гишүүн хэлж байна аа. Хэт их улс төржих нь хэнд ч ашиггүй, харин ч дундаас нь огт өөр хүн завшиж мэдэх улс орны эрх ашгийг шоу байлгахгүй ийм л байр суурийг өнөөдөр олонхи гишүүн хэлж байна аа.

Дахиад Ч.Сайханбилэгийн яриа : “Ямар ч тэнэг хүн уншсан ойлгомжтой асуудлууд ш дээ. Одоо энэ дээр өөр яриа байхгүй. Одоо бид нар дахиад л яриа гаргах юм бол олон улсын арбитрийн шүүх дээр очно. Монгол улс дэлхийд өөрөө муухай болж харагдана. Энэ үнэ цэнийг хэн төлөх вэ? Оюутолгойн энэ гэрээ унаад хоёр хөрш рүү орох юм бол Тавантолгойн асуудал адилхан болно. Ураны асуудал адилхан болно. Монголд илрээд байгаа нефтийн асуудал адилхан болно. Бид нар Хойт Солонгос шиг болох хүсэл хэнд байгаа юм. Дэлхийд хаалттай хоёр хөрш нь орж ирээд бодлогоо хийдэг… Гудамжны хөдөлгөөнүүд хаанаас мөнгө аваад хаанаас ингэж их телевиз болгоны эфирээр бид нарт олдоггүй эфир тэр хүмүүст олдоод байгаа юм бэ? Бид нарт гарах мөнгө нь байхгүй байна шүү дээ, төрд алба хааж байгаа шийдвэр гаргагчдад. УИХ-ын гишүүд нь өөрсдөө телевизийн хөтлөгчид болчихсон. Хүн бол телевизийн хөтлөгч байж болно, гэхдээ шийдвэр гаргагч болоод энд ирсэн тохиолдолд юм шийдэх гэж болно шдээ. Түүнээс арван хэдэн жил улс төрд явчихаад шийдвэр гаргагчид нь телевизийн хөтлөгч болоод тэгмээр байна, ингэмээр байна, ингэвэл зүгээр, эсвэл их хурлын гаргасан шийдвэрүүсийг ингэж ёсгүй, тэгэх ёсгүй ингээд явах юм бол би энийг өнөөдөр Их хурлын гишүүн, шийдвэр гаргагчид байна аа гэж үнэхээр харж чадахгүй…

Сэтгүүлч: Ямартай ч өвөг дээдсээс үр хойч бидэндээ өвлүүлж үлдээсэн их говийн их үүц задарч эхэллээ. Харин энэ үүцнээсээ бид ихийг хожиж үлдэх ёстой. Үүний тулд дотроо хөнжлөө жийлцдэг биш, дороо суурьтай хандах учиртай. Хэн нэгний мөнгөөр хий дэмий шоу хийлгүй, уул уурхайгаас ард түмэн баялаг хүртдэг болох нь чухал гэдгийг зарим нэгэн төрийн түшээд ийнхүү хэлж байна.

Ийнхүү Сайханбилэг гишүүн монголын хамгийн том телевизийн дэлгэцэн дээрээс “Бидэнд телевизээр гарах мөнгө алга” хэмээн дэмийрэнгээ бусдыг гудамж талбайгаар цоллож, бас хоёр хөршид урваж шарвасанд сэрдэж дүвчигнэв. Төрийн түшээ гээд байгаа… Гэрээг баталсан хэд хоногт С.Баярцогт, Д.Зоригт сайдууд, бас Сайханбилэг өөрөө бүх сувгаас салахаа больсон билээ. Гагцхүү тэдэнтэй хамт “гудамжны хөдөлгөөнүүд” зэрэгцэж харагдсанд эрхэм гишүүн хилэгнэжээ. Гаргахгүй, ядахдаа төлбөр нэхээд хаах ёстой байж. Үүнийг МҮОНТ соргогоор мэдэрч зөвхөн Сайханбилэг тэргүүтэй “зарим гишүүд”-ийг гаргаж үйлчиллээ. Татвар төлөгчдийн мөнгөөр.

Мөн 4-р сарын 1-ны “Нээлттэй засаг” хөтөлбөр. Засгийн газрын хуралдаанаар Оюутолгойн гэрээг баталж цэг тавьсан тухай тайлбарыг хөгжимтэйгээр найруулан үзүүлэв. Бас л Сангийн сайд С.Баярцогтын яриа.

“Нээлттэй хэлэлцүүлэг” нэвтрүүлэг. Оюутолгойн гэрээний асуудлаар дахиад Сангийн сайд С.Баярцогт, ЭБЭХ-ны сайд Д.Зоригт, БОАЖ-ийн сайд Л.Гансүх гурав оролцож бүтэн цагийн турш үзэгчдийн асуултанд хариулав. Асуултыг утсаар авч тэдэнд дэвсэн өгч байлаа.

4-р сарын 2-ны “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр. Ч.Сайханбилэг, С.Баярцогт хэдэнтээ гарч, дараа нь Ерөнхий сайд С.Батболд, тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хоёр албан ширээгээ хуваан зэрэгцэж мэдэгдэл хийхдээ, 4-р сарын 03-ны Бямба гаригийн өглөөний “Ярилцъя…” нэвтрүүлэгт дахиад Ерөнхий сайд С.Батболд студид ирж, орой нь “Цагийн хүрд”-ээр дахиад тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг бас студид ирж ярихдаа гэрээний талаар юу хэлсэн нь тодорхой.

Ийнхүү Оюутолгойн гэрээг баталснаас хойшхи хэдэн өдөрт түүнийг эсэргүүцсэн элдэв хөдөлгөөнүүд биш юм аа гэхэд албан ёсоор шүүмжилсэн УИХ-ын 11 гишүүн яг юун зөрчлийг нэхэж, чухам ямар заалтыг дахин нягтлахыг шаардсан талаар МҮОНТ нэг ч удаа хэлж өгсөнгүй, хэлүүлсэнгүй. Хөндлөнгийн байр суурийг ч цухуйлгаагүй.

Шуудхан хэлэхэд энэ бол цензур. Ноднин зун Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурахын өмнөх өдрүүдэд яг ингэсэн.  Бас 2008 оны 7-р сарын 2-4-ны өдрүүдэд. Гэхдээ тэр бол ядахдаа Ерөнхийлөгчийн зарлигаар байсан билээ.

3 Responses to “Цензур”

  1. bataa said

    Minii huvid Oyu-Tolgoi gereeg hiih ni zuv. Gaigui sain hiisen gej uls turchidduu itgej baigaa. Harin ter irgenii hudulguuniinhun, Uyanga ene ter bol uursduu geree batlahad baij chadaaguidee haramssan Enkhbayar, CHuluunbat nariin l yavuulga baih

  2. bat said

    таны бичсэн зарим зүйлтэй санаа нийлдэг шүү.одоо цагт чөлөөт хэвлэл гэж байхгуйтай адил гэж би бодож явдаг.Энэ үед та ингэж дуугарч байгаан сайшаалтай.ҮОНРТ-ард түмний өмч энэ мэдээллийн том сувагийг сайн ажилаасай л гэж хүсдэг.та сайн ажиглаж байгаарай.Арилжааний тв бол хэн нэг баян хүний л өмч энд одоогоор эзний хүсэл,сонирхолийн түлүү юуч хийхээс буцахгуй л сэтгүүлчид ажилдаг байх даа

  3. Witness said

    Иргэний хөдөлгөөн гэж бидний нэрийг барихаа боливол зүгээр л байна. Цусаараа андгайлсан ч гэх шиг. Цаанаасаа санхүүжилтгүй цэвэр өөрсдийнхөө бор зүрхээр яваа юм бол, яагаад ийм их хөрөнгө цацаж, энд тэндгүй том том самбарт рекламаа байрлуулаад байгаа юм бол? Цаана нь хэн байгаа бол гэж та эрэгцүүлээд нэг боддоо. Улс төрийн сонинг том самбарт рекламаа байрлуулсан гээд л гоочлоод байсан. Иргэний хөдөлгөөн нэртэй юмнууд бас байрлуулаад байгааг нэг эрэн сурвалжлаач. Чаддаг юм бол.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: