АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Арилжааны телевизээс л үзлээ

Posted by Бид on 2010/04/03

Хэд хоногийн өмнө TV8 телевизийн Hard Talk нэвтрүүлэг  УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрдэм хүчний сайд Д.Зоригт, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн П.Болд хоёрыг студидээ авчран маргалдуулжээ.  Хөтлөгч залуу Оюутолгойг гэрээг сайн мэдэхгүй учраас олигтой асууж чадаагүй, иймээс задгай ярилцлага болов. Гэхдээ энэ бол хоёр талын бараг анхны телевизийн халз уулзалт байсан юм.  

Өчигдөр орой, Баасан гаригийн үдэш “25-р суваг” телевизийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлгийн  зууван ширээний нэг талд УИХ-ын гишүүн Н.Батбаяр, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн, З.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, нөгөө талд С.Баярцогт, Д.Зоригт нарын гишүүдийг өөд өөдөөс харуулж суулгаад жинхэнэ hard talk өрнүүлэв. Мэтгэлцээн шууд л ширүүсч “дахиад ийм нэвтрүүлэгт оролцохгүй” гэж дуугарсан Баярцогт сайд хаяад нь явах нь гэж бодогдсон ч эрхбиш соёлтой хүмүүс болохоор рекламан завсарлага авч яаж ийгээд дуусгав.  Миний хувьд эхэндээ бүгдээрээ зөв юм яриад байх шиг санагдсан ч бие биенээ хэдэнтээ харилцан няцаасны эцэст бага сага зүйлийг өөртөө ойлгож авлаа.

Эрхбиш ашигтай гэрээ хийжээ. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөж хэрэг бишидсэн ч 2040 он гартал гар хүрч болохгүй юм байна. Ер нь 10, 20 байтугай 30, 40, 50 жилийн дараахыг мэдэж шийддэг ямар мундаг сайдууд вэ? Хэдэн арван жилийн дараа хүртэж магадгүй орлогын төлөө өнөөдөр баясаад яахав. Хурдан ухаад урагшаа зөөж болохоор нь Тавантолгойдоо (Энержи Ресурс, Дайцүки, Ажнай мэтүүд амжаад эмтэлж авсныг орхихоос) найдья, монголчуудаа. Ямар азаар “Яндаж болдогггүй далай шиг яасан баян нутаг вэ?”   

Надаас эхлээд жирийн иргэд, олон нийтэд нэлээд юм ойлгуулсан сайн мэтгэлцээн байв. Харамсалтай нь, үүнийг олон нийтийн биш арилжааны телевизээс үзлээ.

5 Responses to “Арилжааны телевизээс л үзлээ”

  1. bi l bn said

    2013 onoos ajilgaand orood ashigaa ogch ehelnee geed basn busuu?

  2. Busgui said

    Өөрийн чинь блогоор орж ирээд бүх бичлэгийг чинь зав гарган уншлаа. Үнэхээр сайн байнаа. Яг өөр шиг чинь аль нэг мэдээллийн сувагт харъяалагдалгүй бичдэг хөндлөнгийн ажиглагч улам олон болоосой. Тэгвэл салбар чинь эрүүлжээд л ирнэ дээ. Амжилт хүсье.

  3. dogshin said

    Avirmed gej neeree l hudaldagdaj duuskui uvgun yum aa Uuruu ter erdes bayalgin mergejlin zuvluld baij bhdaa Oyutolgoin ordin nuutsig batlaltschaad odoo uurinhuu ajlig uguisgeed l yavj bdag ugui mun huuni er bga biz

  4. Т.Жавхлан said

    6-р сарын 11,12-ны өдөр монгол улсад анх удаагаа таамаглал судалгааны олон улсын хурал Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны болон бусад төрийн хувийн хэвшлийн байгууллагуудын зохион байгуулалттайгаар болох гэж буй. Таамаглал судалгаа хөгжөөгүй байхад юун 2040 он хүртэл таамаглал хийдэг юм бэ? Үнэхээр утгагүй юм. 10 жилийн таамаглалыг л сайн хийвэл болно гэж барууны шинжээчид үздэг. 20, 30 жилийн таамаглал бол үндсэндээ худлаа юм.
    Бидний зохиосон цаг хугацааны үечлэл, ертөнцийн өөрчлөлтийн үечлэл хоёрыг хольж ойлгодог онол, хүмүүс одоог хүртэл олон байгаа болохоор аргагүй биз дээ.

  5. zorigtsoc said

    бас SBN телевизээр Баярцогт, Зоригт нар нэг тал болж Миний Монголын Газар шороо хөдөлгөөны Болд, эрдэмтэн Авирмэд гуай нар нэг талж нэлээн удаан мэтгэлцэв… Хөтлөгч эмэгтэй ч нэвтрүүлгээ дуусгахын түүс болж “Өнөөдрийн яриа хэлэлцүүлэг маань үр дүнгүй” боллоо гэж хэлчихэнэ лээ.. …

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: