АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Үзэгнээс өөр “зэвсэг”-тэй…

Posted by Ажиглагч on 2010/03/23

Хоёрдугаар улирлын хэвлэл захиалгаар хамгийн хүчтэй сурталчилгаа явуулж байгаа сонин бол “Улс төрийн тойм” юм. Өнгөрсөн сараас телевизийн хэд хэдэн сурталчилгаа бэлтгэж орой болгон тасралтгүй үзүүлсээр өдий хүрлээ. “Надад айх юм алга, юунаас ч айхав дээ” гэж пээдийсэн сагсуу авлигачийг сониноороо жижигрүүлэн намнаж байгаа хамгийн сүүлчийн клип үнэхээр сайн болсон. Зарим дугаарыг шуудангийн салбарууд, “Номин” их дэлгүүрт үнэгүй тарааж байхтай тааралдав. Бас мөнгөтэй компаниуд л түрээслэн авч рекламаа байрлуулж чаддаг гудамжны дээгүүрх том самбарт ч заларсан харагдана. Тэгтэл саяхан зуугаад оюутан хөлслөн авч Төв шуудангийн урд болон зүүн, баруун дөрвөн замын уулзварын хажуугаар биет ухуулга явуулж, тэр тухай сурвалжлагаа ч төлбөртэй цацуулжээ.

2010 оны 1-р сарын 15-нд гарсан анхны дугаараа сониныхоо үнэт зүйлсийг тодорхойлсон “С.Баярын үлдээсэн өв” нийтлэлээр эхэлж тэр нь Сү.Батболд байсан, “Улс төр, эдийн засаг, паппараци” гэсэн тодотголтой уг сонины үүсгэн байгуулагч сэтгүүлч Л.Мөнхбаясгалан үзэгнээс өөр “зэвсэг”-тэй юм байна.

3 Responses to “Үзэгнээс өөр “зэвсэг”-тэй…”

  1. Tuul said

    за амжилт. хэрэгтэй үнэн зөв мэдээлэл бичээрэй дээ Мөнхбаясгалаан.

  2. ува нохой долоо said

    мөнхбаслан гэгч увайгүй эм гаргаж байгаа бол хүн зоны ухаан ухааныг бузарлах цоохор цаас төдийгөөс илүү гаркуйнэ дээ, хөө ажиглагч минь

  3. kakadu said

    Өө Мөнхбаясгалангийн сонин юм уу. За даа юуны тухай бичих нь ойлгомжтой юм бна дөө. МАХН болон түүнтэй хамаатай бүхнийг а-аас я хүртэл, 20-р зуунаас 21-р зуун хүртэл муулж өгөх юм байгаа биз. Харин Элбэгдорж болон түүнтэй хамаатай бүхнийг магтаж өгнө биз. “Өдрийн сонин”-ы нэрээ өөрчилсөн нэг хуулбар л болох байлгүй дээ. Нохойн баас. Нохойн баасны уут. Уутны үдээс. Үдээсний утас.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: