АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Намаа засаад төрөө…

Posted by Бид on 2010/03/12

Сүхбаатарын талбай дээр хэдэн жил дураараа дургиж төр засгийг шүүмжилсэн жагсаал цуглаанаар алдаршаад тэр чигээрээ УИХ руу дайрч орохыг хүссэн ч ялагдаад “сонгууль шударга бус болсон” гэж хашгичсаар баахан залуусыг турхирч үймээн самуун дэгдээсний улмаас МАХН-ын байр шатаж хэдэн хүний амь үрэгдсэний дараа шоронд суух болохоороо нөгөө үзэн ядаад байсан төр засгийн тэн хагас болох АН-ын өвөрт наалдан аврагдаж, дараа нь өршөөгдөнгүүтээ хуучнаа санагалзсан Магнай, Батзандан хоёр 2010 оны 3-р сарын 11-нд МҮЭ-үүдийн СТО-нд Эрх баригчдыг шүүх иргэний хөдөлгөөнүүдийн их хурал хэмээх заалны цуглааныг зохион байгуулж тэндээсээ миний барагцаалснаар хоёр зуугаад хүний жагсаалаар Энхтайвны өргөн чөлөөгөөр явсаар Төрийн ордныг нар буруу тойрон төмөр хашааны баруун хаалган дээр ирж Нямдорж, Ламбаа сайдуудыг огцор гэсэн шаардах бичиг гардуулаад тарсан байна.

Тэд хаягаа “андуурчээ”. Талбайн зүүн талд СТӨ ба Дуурийн театрын дунд хавчуулаастай АН-ын байранд очих байсан юм. Яагаад вэ гэвэл Магнай, Батзандан хоёр өөрсдөө төрийн эрхийг тэв тэнцүү барилцаж байгаа тул хариуцлагыг тэв тэнцүү хуваалцах ёстой АН-ын гишүүд учраас “намаа засаад төрөө засах” ёстойгоо “мэдээгүй шдээ”  болж жүжиглэв. Олигархуудаас цэвэрлэх гээд байгаа төрийн тэн хагас болсон намынхаа олигархуудыг харахлаараа нүдээ буруулан дальдчих атлаа (иймээс МАХН-ын олигархуудаас нэрлэж бас чадахгүй) гудамжинд гараад агсарч эхэлдэг юм байна.      

Тэд хаврын цэнгэг агаарт “Бидэнд амьсгалах агаар ч алга” уриан дор нийслэлийн төв гудамжаар ер бусын эрх жагслаа. Хэвлэл мэдээлэл метр болгоноор нь сурталчилж өгөв. Магнай, Батзандан нар нөгөө 5 хүний амийг нэхэх болов уу гэтэл үгүй аж. Ингэж “мартсаны” хариуд эрх баригчид ер бусын сайхан аашлан Энх тайвны өргөн чөлөө болон Сүхбаатарын талбай, Төрийн ордон тойрсон замуудыг хааж их хотын хөдөлгөөнийг гацаан машин тэрэгнүүдийг хажуугийн гудамжуудаар чихэлдүүлж мянга мянган хүнийг ажил албыг алдуулан үйлчилж өглөө. Нэг нь 7-р сарын 1-ны үймээн самууныг дэгдээсэн, нөгөө нь 5 хүнийг хөнөөсөн хоёр тал бие биенээ тун сайн ойлгожээ.

Жирийн иргэд л хохироод юмуу чирэгдээд үлдэх юм даа.

Дараачийн хэдэн зураг.

2 Responses to “Намаа засаад төрөө…”

  1. Бямбаа said

    За цөмөөрөө эхлээд төрөө засъя Төрөө сайхан засчихаад Орон гэрээ засъя Орон гэрээ сайхан засч эхнэр хүүхэдтэй болчихоод Эцэст нь өөрсдийгээ сайхан засч авцгаая. Тийм биз дээ нөхөд өө.
    Иргэний хөдөлгөөнийхний урианаас…

  2. kakadu said

    тарчигдорж утсан хүүхэлдэйнүүдээ залуурдаж эхэлжээ дээ янз нь
    хаа сайгүй нохойн баас…

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: