АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Ес далан зургаа гэж юу вэ?

Posted by Бид on 2010/03/06

Энэ бол өнгөрсөн сард мэндэлсэн шинэ сэтгүүлийн нэр. Анхны дугаарыг авч үзээд ямар учиртай нэр болохыг хайгаад олсонгүй. (Үг үсэггүй уншаагүй тул өнгөрүүлсэн байж мэдэх юм) Лав ерөнхий эрхлэгч Б.Жаргалангийн оршил үгэнд алга. Иймээс Монгол улсын утасны кодоор сэтгүүлээ нэрлэсэн гэж таав.

Сэтгүүлийн зорилго дараах тайлбараас ойлгогдоно.

Эдийн засаг, улс төр, нийгмийн тулгамдсан асуудлыг баримтад тулгуурлан сурвалжлахын зэрэгцээ хүмүүс, соёл урлаг, технологи, загвар зэрэг хорь гаруй тогтмол булантай цоо шинэ сэтгүүл юм. Боловсролын түвшин, сонирхлын хүрээ, худалдан авах чадвараараа Монголдоо тэргүүлж буй ажил хэрэгч хүмүүст зориулагдсан. Тэд бол удирдагчид, байлдан дагуулагчид. Иймд бид зөвлөгч, шинэчлэгч, тэнцвэржүүлэгч байхыг зорьж байна.

Өнөөдөр Монгол залуус Харвардад сурч, Майкрасофтод ажиллаж байна. Тэдний боловсролын түвшин, сонирхлын хүрээ, худалдан авах чадвар өдрөөс өдөрт нэмэгдэж тэд Монгол улсын ирээдүйг тодорхойлдог болж байна. Тэд бол удирдагчид, сэтгэгчид, байлдан дагуулагчид. Тэд дэлхийн түвшинд ажиллаж, дэлхийн хэмжээнд сэтгэдэг. “Ес далан зургаа” сэтгүүл тэдэнд зориулагдсан. Учир нь тэд өөр зүйлийг хүсч байгаа. Шар мэдээ, хадмал орчуулга, хоосон ярилцлага, хулгайн гэрэл зураг төдий сонин сэтгүүл тэдний шаардлагыг хангадаггүй. Тэд бодитой, тоо баримттай, дүн шинжилгээтэй мэдээлэл авахыг хүсдэг. Тэд аливаа зүйлд бүтээлчээр хандаж чөлөөтэй сэтгэж, идэвхитэй эрэл хайгуул хийж чадах сэтгүүл уншихыг хүсдэг. Ийм МОНГОЛ сэтгүүл гарахыг тэд тэсэн ядан хүлээж байгаа.

Хуурай сүүгээр найруулсан ба гашилдаг жинхэнэ сүүний ялгааг хэлж өгсөн “Монгол сүү юу? Monmilk үү?” багц өгүүлэл болон www.biznetwork.mn сүлжээний үүсгэн байгуулагч В.Баярсайхантай хийсэн “Технологийн хөгжлийг толгойлоод явж байдаг хэсэг хүмүүс байдаг” ярилцлага, нийгмийн сүлжээтэй холбоотой тайлбарууд анхаарал татлаа. Бусад нь залуучуудад зориулсан элдэв сонирхолтой нийтлэл, цуврал зургууд байна. Харин энэ бүхнээс сэтгүүл маань юугаараа чухал, өөрөөр хэлбэл дараачийн дугаарыг худалдан авч унших том шалтгааныг олж харсангүй. Хичнээн сайн нийтлэлүүдийг ч зүгээр нэг эмхэтгэх нь шилдэг сэтгүүл болоход хангалттай биш болов уу. Магадгүй залуус надаас өөрөөр шийдэж байнгын уншигчид нь болбол сайн хэрэг.

Тус сэтгүүл http://www.esdalanzurgaa.com  гэсэн эвтэйхан вэб хуудастай ба тэндээс сэтгүүлийн хуудаснуудын ерөнхий дүр төрхийг харж болно.

4 Responses to “Ес далан зургаа гэж юу вэ?”

  1. 976 said

    Надад бол нөгөө хэдээсээ ялгаагүй л санагдаж байна. Ерөөсөө ойлгохгүй байна. Тэгээд энэ сэтгүүлийг гадаад сурдаг хүмүүс зориулж гаргаж байгаа юм уу. Тэд нарт харуулах гэж гаргаж байгаа ч юм шиг юм болоод байна.

    • moron said

      тэнэгт хар тэнэгээ, чи ер нь уншиж үзсиймүү. ер нь хүн өөрийнхөө дүгнэлт хийхээс өмнө ямар нэг юмыг өөрөө үзэж байж дүгнэлтээ гаргах хэрэгтэй гэж боддог. чи яагаад ийм тэнэг юм хэлж байгааг чинь би ойлгохгүй байна

  2. Шинэ said

    Сар тутмын сэтгүүл юм байна.

  3. Сайн байна уу, Цэрэнжав ах аа. Манай сэтгүүлийг сонирхсонд баярлалаа. Таны блогоор байнга орж гардаг болохоор “Ес далан зургаа”-г онцлон дурдсныг хараад баярлав, 🙂

    Нэрний хувьд, ямар нэг далд утга санаатай зүйл бодож олохыг чухалчлаагүй юм. Гадаад нэр өгөхгүй, мөн аль болох энгийн нэр сонгоно гэсэн зарчимтай байсан, тийм ч учраас тоо сонгосон юм. Монголын утасны кодыг авахдаа “Ес далан зургаа” болгож “өөрчилсөн” ухаантай \9-ийн тоог Монголчууд ихэд билэгшээж ирсэн болохоор “ЕС”-ийг нь тусад нь тавьсан юм\.

    Бид анхны дугаарынхаа талаарх хүмүүсийн санаа оноог тусган авч, дараагийн дугаараа илүү баялаг болгох зорилго тавин ажиллаж байна. Туршлагатай сэтгүүлчийн хувьд, сэтгүүлийн бүтэц, нийтлэлийн талаарх санал бодлоо дэлгэрэнгүй бичвэл бидэнд маш үнэтэй зөвлөгөө болох юм шүү.

    “Ес далан зургаа” сэтгүүлийн дараагийн дугаарт, “Улаанбаатарын агаар (хорт хий)”, “Монголд газар хөдлөвөл яах вэ?” сэдэвт багц нийтлэл, мөн бизнесийн салбарт хүч үзэж байгаа залуу захирлуудын ярилцлагыг багтаахаар төлөвлөж байгаа. Мөн вебсайт маань шинэчлэгдэх болно. Сонирхоорой, 🙂

    Хүндэтгэсэн,
    “Ес далан зургаа” сэтгүүлийн баг
    http://www.esdalanzurgaa.com
    info@esdalanzurgaa.mn

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: