АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Энхбаяр телевизэд эргэн ирж байна..

Posted by Mongol on 2010/03/01

Хагас жил чимээгүй шахам байснаа энэ өвлийн зуднаар малчдад тусламж хүргэж, бас олимпийн Ванкуверт оччихсон, монголчын цаначдыг “түрүүлээрэй” хэмээн уухайлж даапаалснаа ярьж телевизээр хэдэнтээ цухалзсан Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ням гаригийн орой МҮОНТ-ийн “Хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэгт оролцлоо. Сэтгүүлч Ш.Гүрбазар, түүний сургаар үзэгчид олон асуулт ирүүлснийг дурдсан хэрнээ шууд орхиж “Би таныг дэлхийд танигдсан хүн гэж үздэг“ гэж өөрийнхөө өмнөөс асуув.

Ийм жижиг асуултанд Н.Энхбаяр  “улсаа хөгжүүлсээр яваад ийм болчихлоо” хэмээн том хариулахгүй хаачихав. Тэгснээ “Би одоо харьцангуй чөлөөтэй байдалд байгаа учраас хэлчихье” гэж байгаад асуугаагүй асуултуудад хариулж өгөх нь тэр. 

… Би сонгуулийг харамсалтай нь луйвар болсон гэж үздэг. Намайг луйвардаад хавсарч байгаа унагаачихсан… Ард түмэн намайг нэг хэсэгтээ зүгээр сууж бай гэсэн байх. Нэг хэсэг дуугүй харлаа. Сайн юм хийвэл сайн л биз, харъя гэж бодсон. Хараад байхад нөгөө нөхдүүдийн маань хийж бүтээсэн юм багахан маань байна. Өнөөдөр үүнийг хэлэхгүйгээр сайн хүн болж харагдах гээд яахав… Энэ луйврын онцлог бол манай намын, миний удирдаж байсан намын удирдлагууд намын дарга, сонгуулийн штабын даргын оролцоотойгоор, үл оролцоотойгоор хийсэн. Үүний тулд 2008 оны сонгуулиар бэлтгэлээ хангаад 2009 оны сонгуулиар хийсэн. Үүнийг би намын даргын үйлдэл гэж ойлгодог… Хулгайч хүн хулгайгаа нуухайн тулд гэдэг шиг “Үндэсний шуудан” дээр өгсөн ярилцлагадаа намайг өөрөө уначихлаа гэсэн байна лээ…. Намын удирдлагад байгаа цөөн хэдэн хүмүүсийн хийсэн ажил… Тангадын Галсан гуай “Манайхан өөр намын бөхийг засаад малгайг нь өмсүүлчихлээ” гэсэн… Манай эхнэр Цолмонгийн нэр дээр Swisse Credite 1,3 тэрбум доллар байна гэсэн төөрөгдлийг бий болгосон. Сонгуульд дуусаад зарлана гэсэн зарлагдахгүй байна. Credite Swiss гэдгийг Swiss Credite болгож ганц үгэн дээр тоглосон … Хүн муулж амьдрах муухай… Н.Энхбаярыг муулдаг бүхэл бүтэн хэвлэл мэдээллийн баг, бүхэл бүтэн улс төрчдийн баг бий болжээ…”

Цаашаагаа Оюутолгойн гэрээгээр одоогийн эрх баригчдаас огт өөр баримталж байснаа дэлгэрэнгүй ярив.

Миний мэдэхээс Н.Энхбаяр анх удаа ийнхүү С.Баярыг албан тушаалаар нь дуудаж байгаад өнгөрсөн сонгуульд ялагдсандаа шууд буруутгаад зогсохгүй үүнээс хойш дуугүай суухгүй тэмцэж эхэлснээ мэдэгдлээ. Удахгүй болох МАХН-ын бага хурлаар намын даргын асуудал яригдана…

Н.Энхбаярыг ингэж “чөлөөтэй” яриулахын тулд олон нийтийн телевиз 18.10-аас гарах байсан “Хойд хөршөөр зорчсон тэмдэглэл”-ийг хасч тэр зайнд нь дараачийн хэдэн нэвтрүүлгийг урагшуулж шахаад бараг бүтэн цагийг (хөтөлбөрт уг нь 30 минутийн ярилцлага гэж зарлагдсан) суллаж өгсөн юм.

11 Responses to “Энхбаяр телевизэд эргэн ирж байна..”

  1. Alhasen said

    enkhbayar sain hun, muulj bolhgui ee. Mongolchuud ebtei baihdaa huchtei

  2. Alhasen said

    Enkhbayar sain hunee muulj bolohguiee, Mongolchuud bid hamt baihtaa huchtei

  3. bi l bn said

    enhbayariig demjij bga humuus tolgoi dotorh ni hooson humuus l demjij bga, hiideg yumaa hiisen l bga biz. Ideh yumaa bas martaagui l bhgui yu. Nooluuriig tatvargui bolgood odoo yaj bn, ulsiin maani heden nooluuriin uildveruud haalgaa barih bolj bn, tegeed hyadatuud daraa ni ter nooluuriig oorsdoo une heleed avdag bno, hezee ch odoo zaragdaj bga 53myangaaraa avahgui shd, manai malchid gej yostoi hodoo tsarailsan yumnuud bh yumaa, undesnii uildverlelee demjeed nooluuraa oorsdiinhondoo niiluulehed yadag bnaa.Tegeed bas 2nam bolj taltsahaa er ni bolimoor yumaa.%shard bdag hyatad niigemleg mongold er ni yamar heregtei gej teriig bairluulaad bga yum boloo? zailuulval taarna.

  4. Tumuruu said

    Авилгалын загалмайлсан эцэг гэж шаагаад байхийн. Хэзээ авилга аваад, юу идсэний нь нэг ч удаа батлаагүй байхад. Элбэгдорж лалар чинь 3 банк дампууруулсан нэртэй идсэн биз дээ?? Тэрийг тооцоод үзвэл хэдэн сая доллар вэ? Тэхэд Энхбаяр мөнгө идлээ идлээ гээд та нар хэдийг идсэн гэхүү?? 500 сая доллар уу?? Манай жилийн төсөв хэд билээ? Тэрний талыг нь идвэл Монгол улс сүйрнэ биз дээ?? Тэгвэл Энхбаяраас бусад нь монголд хэдэн төгрөг олж ирсэн бэ? Ёстой хэд ч байхгүй дээ. Энхбаяр МУ-ын Ерөнхийлөгч байсан учраас л Буш 286 сая доллар буюу манай төсвийн 25 хувьтай тэнцэх мөнгийг манайд өгсөн. Бас их өрийн 98 тэрбум долларыг Оросууд тэглэсэн. Мөн л Энхбаярын л ачаар.. Энхбаяр Касъяановыг найраагүй бол бид нар Оюутолгой, Тавантолгой хоёроо оросуудад зүгээр өгөөд цаана нь бас л өртэй үлдэх байсан шүү нохойн толгойлсон малнууд минь… Угаасаа муусайн малнууд та нар ЛИДЕР-ийг хэзээ ч хүлээн зөвшөөрч дэмжиж чаддаггүй байхгүй юу. С.Баяраар Энхбаярыг даруулж, дэмжиж шүтэж шүтэж явчаад эцэст нь С.Баярыгаа дахиал унагах гэж байна. Хэзээ ч өөдлөхгүй биздаанууд…

  5. chimbaa said

    enhbayarig magtdag buhel buten bag bii bolson

    • zochin said

      тэгвэл эсрэгээр нь хийдэг хэдэн баг байна гэж бодож байна даа?

  6. vperv said

    нээрэн тэр 1,3 тэрбум доллар тэгээд юу болсон бэ? худал мессеж байсан нь үнэн л байгаа биз дээ. элбэгдорж бол энхбаяраас хол долоон дор новш шүү дээ

  7. Аналист said

    “Энхбаяр аймаар муу хүн” гэсэн нэг тийм имиж дийлэнх хүний толгойд байдаг бололтой юм. “Яагаад та тэгж боддог вэ” гэж асуухаар “хүн бүр тэгж боддогшд” гэсэн бултсан хариулт өгнө. “Та хаанаас энэ талаар мэдсэн бэ” гээд бүүр ухаад шалаад асуухаар тийм тийм сонингоор, зурагтаар, веб сайтаар тэгж ярьж байсан гэж хариулна. “За тэр сонин, зурагт, сайт нь яг ямар ямар сонин, зурагт, сайт вэ” гээд шалгаахаар “Өглөөний сонин” ба ко., “C1″+”NTV” ба Ко., “Оллоо.мн” ба Ко. гээд л дурдаж өгнө. Гэтэл энэ нь дандаа АН ба Ко.-ийн мэдлийн, санхүүжүүлдэг эх үүсвэрүүд байх юм???

  8. Bold said

    Наад нэвтрүүлгийг чинь “ЕС” телевиз бараг бүтнээр нь дахин дамжуулаад байсан. ТВ9 Энхбаярынх гэж үнэн юм байна.

  9. Javkhlan said

    hehe yadag muu hog be. butsaad toriin tolgoid oroh geed bainaa daa.

  10. Бузрыг бүү оруул... said

    Энхбаяраас болгоомжил… Тэр Монголын төрд хэрэггүй. Шургалсан хойноо энэ улсад авилгыг гаргуун сайн хөгжүүлсэн этгээд мөн.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: