АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Төрийн ордны арын цэцэрлэгийн дурсгалын зураг

Posted by Ажиглагч on 2010/03/01

Төрийн ордны ар талд Парламентын шинэ ордон барих асуудал хэдийнэ шийдэгджээ. Хоёр намын хэрэгтэй хэрэггүй олон зөвшилцлийн ээлжит “үр дүн”. 

Ингээд Төрийн ордны араас залгаж хойшоогоо зам хүртэл үргэлжлэх 14 давхар аварга том Парламентын ордны хоёр хажуугийн зайг “ордны арын цэцэрлэг тэр чигээрээ үлдэнэ” хэмээн толгой эргүүлж байна. (Төрийн ордныг дундаас нь буулгаж тэр зайнд мод тариад “хэвээр үлдлээ” гэх юмсан).  Дараа нь харуул, хашлага, зогсоол, хөшөө энэ тэрээр дүүрч л таарна.  Хэдэн жилийн өмнө Төрийн ордны  эргэн тойрон ямар байгаад төмөр хэрмээр хүрээлэгдсэнийг санацгаая.

Уг нь одоогийн Төрийн ордонд эзэн Чингэсийн хөшөө, ёслол хүндэтгэлийн цогцолбороо бараадаад Улсын Их Хурал үлдвэл зүгээр юмсан.  Төрийн ордон нэртэй билээ. Харин Засгийн газрыг (яг үнэндээ Ерөнхий ба хоёр шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг) эндээс нүүлгэж олон яамдууд руу нь дөхүүлбэл таарна. Тусад нь Засгийн газрын даруухан ордон бариад өгсөн ч яахав. Даанч хэдэн жилийн өмнө Сайраан гэж нөхөр монгол төрийн өмнөөс сүржигнэж Парламентын ордон (яагаад төрөх эмнэлэг, орон сууцны хороолол биш гэж?) босгох 12 сая долларыг гуйж олсноо өөрчилж чадахгүй нэрэлхээд, улмаар энэ хэдэн модыг дээрэлхэж байгаа хэрэг.   

Тэгэхээр энэ бол “Төрийн ордны арын цэцэрлэг”-ийн бараг сүүлчийн буюу дурсгалын зураг юм аа.

5 Responses to “Төрийн ордны арын цэцэрлэгийн дурсгалын зураг”

  1. gonchig said

    одоо тэр хүн үзэж болдоггүй тамганы хөшөөгөө яах юм болоо хотын төвд байгаа энэ хэдэн мод тэр барих гээд байгаа байшингаас нь үнэтэйдээ ууг нь

  2. gonchig said

    Болздог байлаа тэр модны доор…… Бодлогоширдог байлаа тэр модон сандал дээр…. Хамаг байдаг гэгээн дурсамжууд минь….. хайрын дуу гитарын аялгуу минь… хайран сайхан арван наймтууд минь………… Бүгд миний өмнө толгой гудайгаад төмөр сараалжны цаанаас сөнөсөн ертөнц л ……..

    Харахад ойр хазахад хол гэдэг болж байна даа… Хараал ид…

    Тэр цэцэрлэгт залуус шөнөжин суугаал… үүр цайтал хайр дэлгээд… үрэл жимс түүж идээд… үе тэнгийн охин ном уншаад… өвөө нар шатар тоглоод.. үүгээр түүгээр хүүхдүүд гүйлдээд…. Үлгэрийн орон байждээ….

    Харин одоо зүгээр л булшилчихаж өндөр төмөр сараалж тойруулаад үүдэнд нь буутай цэрэг зогсоогоод…. үнэндээ яг оршуулчихаж….. Залуус энд болзож болохгүй БААР луу яв… за хөгшчүүдэээ энд нарлахгүй эээ гэрлүүгээ харь…. зам дээр гарч тоглоцгоо хүүхдүүдээ энд зөвшөөрөхгүй…. захирангуй дээрэнгүйгээр зайлцгаа тонилцоо…. эсгий хийх газар нохой хэрэггүй энэ чин “ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДОН” та нар гадаа нь байх шаардлагагүй….

    Тэнд… төрийн тамганы хөшөө тэр чинь улс төрчдийн үздэг юм чамд эрх байхгүй…. тэр сандал дээр хэн ч суудаггүй юм чи ч бас чадахгүй… борооны дараа энд сайхан үнэртдэг ч хэн ч алхахгүй… болзоо… инээд гэрэлтэхгүй байхгүй бүгд эл хуль… чимээгүй хот шиг …..

    Өмнө нь энд сайхан байждээ… найгах модод хэн нэгэн суударт минь суугаасай гэж мөрөөднө… наранд халсан сандал хайрын болзоог үгүйлнэ… болжморт хүртэл будаа шидэх хүүхэд байхгүй…. бурхан минь хэнд гай тарисан гэж хэсэгхэн энэ цэцэрлэгийг яасан залуугаар нь булшилчихаа вэээ……….

    Ингэхэд…. АВЛИГАЧИДЫН хэтэвч зузаарах тусам хана хэрэм өндөрсөнөө…. гэж хэн хэллээ… хэлмэгдсэн цэцэрлэг минь… хэзээч санахгүй дурсамжууд минь………

    нэг ийм бичлэг блогтоо хийж байсан одоо бүр булш ч үгүй болохнээ

  3. canadaas said

    80-d onii ued bi huuhed baihdaa endees nohoin hoshuu tuuj emeedee bucalgaj uguud uuruu moil yrel ulaalzgana tuuj ideed naizuudtaigaa nuugdaj toglood modon dund tamhi tataad zodoon hiigeedjargaltai huuhed nas maani end ungurch bilee odoo heden undur mod ni l uldsen baih siv dee

  4. Zochin said

    Haha.

    Төрийн ордныг дундаас нь буулгаж тэр зайнд мод тариад “хэвээр үлдлээ” гэх юмсан

    classic

  5. baingiin unshigch said

    Харамсалтай байна. Хуучин Пионерийн ордны арын гоё цэцэрлэг ингээд л бас үгүй болсон.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: