АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

“Ичдэггүй” телевиз

Posted by Mongol on 2010/02/26

Өчигдөр орой TV5 телевизийн “Цаг” мэдээллийн хөтөлбөрийн “Шар мэдээ” булангийн элдэв марзан сурталчилгаануудын дундуур “Өдрийн сонин”-ы эсрэг шав шар тайлбар орж ирлээ.

“Өдрийн сонин” гэж өрөвдөлтэй амьдралтай газар байна аа. Бүх юмыг хар өнгөөр харна, хардана гэдэг нь туйлдаа хүрсэн. Хэн нэгнийг муулж л байвал кайф авдаг. Ийм сониныг хөөрхий гэхгүй ч яах билээ. Энэ насандаа олимп явж үзээгүй, тамирчин хүний хөдөлмөрийг мэддэггүй, үүрэндээ өмхийрчихөөд унгасаараа бусдыг хордуулж байдаг. Олимп нэвтрүүлж байгаа телевиз ичдэгүй, олимпод оролцсон сонин ичдэггүй, ганц “Өдрийн сонин” Гангаатайгаа ичсэн юм байхаа. Өвлийн олимпод амжилттай оролцох ул үндсийг нь гаргаад тавьчихдаг танай сонинд дуу хоолойгоо хэвлэлийнхэн дуу хоолойгоо нэгтгэх л байсан. Олимпод оролцох үгүйгээ монгол улс “Өдрийн сонин”-оор заалгах юм гэнэ. Хүний хөдөлмөрийн үгүйсгдэг хэн бэ, та нар. Гангаа бид хоёр спорт мэддэг ч гэж юу байхав. Зарим улс төрчийн улыг долоочих гээд, заримыг нь газар дор оруулах гэж оролдох, гадаадад хамт явсан багаа ирээд муулчихна. “Өдрийн сонин”-ы өрөвдөлтэй төрх энэ гэнэ ээ. Сонин нь ёс зүйгүй, сэтгүүлч нь ёс суртахуунгүй, тагнуулд бол бүх хамт явж болохгүй, араас чинь хутга шаах хогийн амьтад энэ сонин үүрлэжээ”

Яаж гомдохоороо ингэж давшилдаг байна аа? Нэр дурдагдсан сэтгүүлч Ж.Гангаа TV5-ын талаар юу бичсэнийг хайвал хэд хоногийн өмнөх дугаараас олдов. “… Тэр дагаж яваа телевизийн сурвалжлагч нь хүртэл “Медальд хүрэх боломж байсан уү? ч гэх шиг … Ванкуверийн өвлийн XXI олимпийн наадамд оролцсон манай хоёр тамирчны амжилтыг хэлэхээс үнэхээр ичиж байна. Ичдэггүйгээрээ “ТВ-5”-ынхан болон мань хоёр хэлэхдээ “Непал, Бермуд… зэрэг орны тамирчдыг ардаа орхиж бахдам амжилт гаргалаа. Бас хувийнхаа амжилтыг ч ахиулсан ” гэв.

Манай телевизүүд олимп, олон улсын тэмцээн, тоглолтуудыг сурвалжлах гэж заримдаа яаж холион бантан хутгаж байгааг бүгд хардаг. Наад зах нь “шууд дамжуулж байна” гэж худлаа яриад л. Алдаж онохгүй хэн байхав. Үүнийхээ төлөө шүүмжлүүлж л байдаг. Энэ удаад тэр Гангаа “ичдэггүй” гэсэн ганц үгээр чимхээд авчээ. Бас хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхээр нэрээ тавьж. Харин TV5 телевиз эмзэг газраа хөндүүлснээ хүлээн зөвшөөрөх мэт “зарим улс төрчийн улыг долоочих гээд, заримыг нь газар дор оруулах” гэсэн элдэв тайлбарыг сэм сэм шургуулдаг “Шар мэдээ”-гээрээ хариу барихдаа “… өмхий… унгас… араас хутга шаах хогийн амьтад” зэрэг үгсийг сэжиглэхгүйгээр цуглуулж уншаад сууж байх юм. “Ичдэггүй” телевиз л ингэнэ дээ. 

Ер нь нэр, хаяггүй тайлбарыг тухайн хэвлэл мэдээллийн албан ёсных гэж үздэг тал бий.

12 Responses to ““Ичдэггүй” телевиз”

  1. зочин said

    хэрээ хэрээнийхээ харыг гайхсан бна… АЛТ гэдэг хүний хэлснийг би зөвшөөрч бна. Өдрийн сонин АН ынх, ТВ5 нь МАН-ынх гэдэг нь ерөөсөө ойлгомжтой байдаг. Харин тэр олимп сурвалжилсан түүхийг үзээгүй болохоор хэлэх үг алга…

  2. Uschin, tuslah, uilchlegch ajild abna, 91919120,,,,,96674458

  3. poo said

    nalaih duuregiin haan bankind gegeen tsagaan odroor buudaltsaan bolloo 2012.02.03-nii odor 11 tsagiin orchim 1 hun hund sharhdaj gene.

  4. Batjav said

    TV5-iig bi er uzdeggui.tegsen gene lee shuu gej ireed l ineedtei ongoor unshdag medeeg n sonsood oi gutsan. Dagiimaa gej hudaldagdsan setguulchiin gants neg yumiig uzeed ichsen. Uyangalj ireed l yarihiig n sonsood ineed hurch baiv. Ednii hajuud Eagle-iin medee hamaagui mergejliin bdag. za ter tv8-g bas uzdeggui ee. setguulch hun gej tiim ongirgon, hooruu baij boloh uu da.Odoo harin Btv-n sanhuugiin medeeg uzdeg bolood bna. bloombergtei tunshilne gedeg tom alham.

  5. Gerel said

    Odriin soninii niitleliig sanaj bna, harin TV5 ingej bulai bolsniig saya unshlaa. Er n bol Sarangerel zahirliin aag,araa shudendee zuudag shazuurtai zang nogoo tolgoi hooson\heden jil efirt garaad oorsdiigoo tod od geed bodson\ ohid n ovloj avch bgaa yum bna daa. Mergejliin tuvshind ajillah gedeg ugiig shar medeeg beltgesen hun daanch medehgui,surahgui biz. Mongoliin setguul zuid hiidgee hiisen Gangaa gedeg hun ene muu ohiniig dahiad neg sain chimheed ogoh heregtei de

  6. Хэхэ said

    хэвлэл мэдээлэл дотроос хамгийн ардчилсан хамгийн бодит нь ТВ сонин бол шал худлаа интернэтээс хэдэн мэдээ хусчаад өөрсдөө бичсэн юм шиг хуцаж байдаг юм тв бол шал өөр ядаж өөрсдөө мөнгө зараад очиж сурвалжлага авч байгаа биздээ энэ өдрийн сонинд Гангаа гэж сэтгүүлч байх ч үгүй та нар өдрийн сонинг аваад сэтгүүлчдийнх нь нэрсийг жагсаагаад үзээрээ бараг 60 гаран нэр гарч ирнэ энэ юу гэсэн үг вэ гэхээр нэг сэтгүүлч дор хаяж 5 нэр зүүж явдагийн илрэл байхгүй юу тэд яадгийн намаг ямар сонингийн цаанаас харах биш гээд бичдэг байхгүй юу

  7. Zochin said

    Olimp damjuulna gej hudlaa yaridgaa TV5 bolih heregtei sh dee. Vancouvert yavsan setguulchid ni yag yu yariad baisan be…Tend olimp boloogui. Ulaan kurtiktei hoer huuhen teneg yum yarij uuriiguu zuragtaar gargah gej ochson yum bn l gej oilgoson sh dee…Chadahgui baij iluu yumand oroltsoj yavdgaa bolih heregtei sh dee.Gangaagiin ter niitleliig unshsan. Unen ug helsen hund uher ushuutei gedeg l unen yum bn gedgiig TV5-iin ter neg hoshin shog shig gamshig shar medeeg uzej baigaad chuham medrev….

  8. Гангаа сайн сэтгүүлч said

    Өдрийн сонины Гангаагийн бичсэн тэр нийтлэлийг уншсан. Зөв өнцгөөс хөндсөн гэж бодож байна. Оролцох нь чухал ч хомоол тэврэх нь шившиг биз дээ. Тэрийг л бичсэн байна лээ. Ер нь Гангаагийн бичлэгүүд хөөрхөн хоржоонтой байдаг юм. ТВ5-ын сурвалжлагч хүүхэн олимпоо сурвалжлахгүй шаал хаа хамаагүй юм яриад л тэнэгтэж явсан шдээ. Хайран цаг хугацаа, мөнгө. Гол нь олимп болж байгаа гэдгийг мэдрэхгүй явсаар л ирсэн дээ тэр охин. “Тархины үрчлээ” нь олимпизмд харшилтай юм байлгүй дээ.Эсвэл огт мэдэхгүй спортын төрлөөр тэмцээн уралдаан болоод байхаар нь таньдаг хүмүүсээ / яагаав манай хоёр цаначин/ бараадсан юм даг уу даа.

  9. Anonymous said

    TV 5 buduuleg ug helleg hereglesen bna

  10. Алт said

    Би бол тэр тамирчдаас ичихгүй байна. Харин “Өдрийн сонин”-ы тухайд ихэвчлэн нэг талыг барьж улс төржсөн нийтлэлүүд гаргадаг нь үнэншд. За хэний талыг барьдаг нь бол ойлгомжтой. Би л лав хараат бус төвийг сахисан хэвлэл гэж “Өдрийн сонин”-ыг хэлэгүйдэг.

  11. Darambazar said

    Ажиглагч ах хэрэгтэй мэдээ оруулжээ. Энэ сонин сэтгүүлийн хэн нь юу гэж яриад байгааг ихэнхдээ ойлгодоггүй. Харин таны бичлэгүүдийн уншаад, өөрийнхөө хэмжээн шүүж тунгаах гэж оролддог болоод байгаа даа. Талархлаа. Олон сайхан бичлэг оруулаарай.

  12. chimbaa said

    TV5 arai dendenee. Buruug uursduusuu haihgui bainga ingej zagnaj baidag yum

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: