АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Телевизийн том том сэтгүүлүүд

Posted by Ажиглагч on 2010/02/21

Телевизийн мэдээний сэтгүүлүүдийн тулааны талбарт байдал ямар байна?

TV9 телевизийн Инфо ТВ сэтгүүл хуудаснууддаа улам их сонин хачныг чихэж эрээлж мяраалахын зэрэгцээ өөрийгөө “Үндэсний шилдэг сэтгүүл”-д өргөмжилж амжсан бол UBS телевизийн TV Zone сэтгүүл хуудасныхаа хэмжээг тэлсээр “том сугалаатай том сэтгүүл” болчихсон даналзах болжээ. Долоо хоног бүр уншигчдынхаа дунд сугалааны тохирлыг явуулдгаа чамлаж 2010 онд бүр 3 машин амлаад байна. Эхнийхийг ирэх 4-р сарын 11-нд хожуулна. Түүнд оролцохын тулд 90-99 дэх бүх дугаарыг (энэ долоо хоногийнх №93) худалдан авсан байх ёстой гэнэ.

“Үндэстний тойм” сэтгүүлийн шинэ дугаарыг УИД-т борлуулж байгаа охидууд “Боловсрол” телевизээс гаргаж байгаа шүү гэж танилцуулав. Тэгэхлээр дээрх гурван сэтгүүл бүгд ардаа нэг нэг телевизтэй болж таарлаа. 

Харин ямар нэг телевизээс биш “Өдрийн шуудан” сониноос эрхэлдэг TV Week сэтгүүл Ням гаригт үзэгдээгүй, бодвол Даваа гаригаас тарах биз.  Мөн “зуугийн мэдээ”-нээс төрсөн “ТВ 7 хоног” сэтгүүлээр онцын сонин юм ажиглагдсангүй.

Цагаан сарын өмнө мэндэлсэн “Алтан Фэнгшүй ТВ” сэтгүүл дараачийн долоо хоногийг алгасаад дахин өнөөдөр дахин төржээ. Фэнгшүй нь тэгэж зөвлөсөн юм болов уу? Хавтсан дээрээ бичсэн “Фэнгшүйгийн зөвлөгөө, зөн совин, домын ид шид”-ийн хажуугаар оруулсан телевизийн хөтөлбөрүүдийг долоо хоногийн өдөр өдрөөр ялгахгүйгээр, телевизүүдээс хүлээж авсан тэр чигээр нь урсгасан харагдана. Фэнгшүйд нь нийцлээ гэхэд үзэгчдэд бөөн ядаргаа.

P.S: TV Zone томроод ч тэр үү, “мянгын” биш “1500-гийн” мэдээ болжээ.

6 Responses to “Телевизийн том том сэтгүүлүүд”

  1. сайн уу телевизүүдийн дэргэдэх сэтгүүлийн талаар өөр мэдээлэл байна уу мөн та мөнголын сэтгүүлд тавигдах шаардлагын талаар мэдээлэл тавиад өгөөч

  2. sanaa said

    тойм сэтгүүл бусдаасаа арай өөр харагддаг. үзэхэд нүдэнд арай нэг тусаж уншчихаар ч юм шиг санагддаг. гэхдээ тоймын бараг зураас бүр нь хуулбар. монгол хүн яагаад ийм зүйл шинээр сэтгэчихэж чадахгүй байнаа. миний бодлоор боловсрол бас туршлага дээрээс нь хүний юмыг нутагшуулах гэж зовж байгаагаас болж байгаа байх. хэрвээ уйгаржин монгол бичигээрээ бичдэг байсан бол ямар байх байсан бол. болохгүй зүйл гэж байсан. бусдаас ямар содон гайхамшигтай байх байсан бол. монгол бичиг маань маш сайн хөгжиж монголын нэг таних тэмдэг байх байсан.

  3. dorj said

    hi chamaas heden ym asuuh gsniin bolohgui yu ho ai

  4. Tomruuldag shil said

    Undesnii toim umnuh 7 honogt ni zuragtaar baahan garchihsan medeenuudiig toimlohchoo ayadsan yum uu neg tiim l yum baina lee. TIME setguuliig TOIM bolgohchoo ayadsan yum shig bgaan. Ter shohootoi tsaasan deer 48 nuureer hevleh tal deer ajiglagchtai sanal niilj baina.

  5. Ajiglagch said

    Manaihan shohootoi tsaasan deer 48 nuur ungutuuur hevelchihleer l setguuul gej boddog yum shg bgaan. Uuul ni bol bodlogo design deglelt geeed zundooo Tom oilgoltuuud bgaashd. Arai duhuj ochson ni ter suuuld garsan undestniii toim yumuudaa…

  6. Болд said

    Сүүлийн 2 жил унших ч сонин сэтгүүл байхгүй байсан орон зайг тэд дүүргэж байна. Эхлээд ч сонирхолтой хэрэгтэй л байсан. Одоо ТВ болгон ийм сэтгүүл гаргаад, нийтлэлч болгон сэтгүүл эрхлээд эхлэхээр бүр ч утгаа алдах юм. Бидэнд сонгох боломжгүй болчихлоо. Хуучин програмтай сонин гэж чухал сонин байдаг байлаа. Түүн шиг л юм даа.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: