АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Монголын №1 компьютерийн сэтгүүл

Posted by Ажиглагч on 2010/02/11

Хэдэн жилийн өмнө “Компьютер таймс” нэрээ шараар бичсэн жижигхэн сонин долоо хоног тутам мэндэлсэн билээ.  Төдөлгүй хавтастай  сэтгүүл болж 38 дугаар гаргаад байна.

Өнгөтэй, гялгар, 60 нүүртэй, жижиг программ ба тоглоом бүхий CD дагалддаг тус сэтгүүлд нийтлэгдсэн ихэнх тайлбар, ярилцлага, зөвлөгөө, жишээлбэл Word, InDesign, Excel, Joomla-гийн цуврал хичээлүүд маш сайн. Мэргэжлийн түвшинд бэлтгэсэн Заазуур.ком, Forex-ийн тухай тайлбарууд таалагдсан. Тэр болгоныг тоочоод яахав. Харин нэрнээсээ эхлээд компьютерийн сэтгүүл гэж ойлгогддог ч Интернэт, мэдээлэл, харилцаа холбоогоор дамжаад цахилгаан бараа, шинжлэх ухаан, ирээдүйн технологи, зэвсэг техник, автомашин гээд юм юм руу орж фокусаа алдаж магадгүй санагдсан. Ялангуяа 2010 оны эхний дугаар ийм сэтгэгдэл төрүүллээ. Тэр болгоныг багтаах гэж сайтар чигжжээ. 

Тус сэтгүүлийн www.kt.mn сайт тогтмол ажиллаж “Виртуал сэтгүүл” буланд 2007 оноос хойшхи бүх дугаарыг хуудас хуудсаар нь хэлбэрээр байрлуулжээ. Текстүүд уншигдахгүй ч гарчгууд танигдаж томоохон зургууд харагдана.

Хэвлэмэл сэтгүүлд байх боломжгүй интерактив булангууд энд бий. Тухайлбал, компьютер, интернэт ашиглахтай холбоотой асуулт тавихад хариулдаг.  Бас санал бодлоо үлдээдэг хэсэгт нэгэн уншигч “Сэтгүүл одоо баримталж байгаа чиг шугамаа барихад болно” гэжээ. Надаас арай өөр бодолтой юм байна. Мөн дараачийн дугаараас юу унших хүсэлтэйгээ бичиж болно. “Тийм ээ, Бид CD-гээ DVD болгох талаар төлөвлөж байна. 3 сарын дугаараас DVD болгох байх аа. Тэгэхээр 1 том тоглоом дагалдах болно” гэх мэтээр хариулжээ. Харин “hunii computer luu yaj nevterdeg yum be? zaaj ogooch. hunii msjr esvel hunii computer luu yaj nevterhiig zaaj ogooch” гэсэн залууд хариулахад түвэгтэй юм даа. 

Сэтгүүл нийтлүүлэх рекламыг хэрхэн бэлтгэх зөвлөмжиндөө “Ямар ч тохиолдолд эмэгтэй хүний фото нь моодноос гардаггүй. Эрэгтэй, эмэгтэй хүнийн зураг байлаа гэхэд бүгд эмэгтэй хүнийг түлхүү хардаг. Тэр эмэгтэй нь өвөрмөц байх тусмаа л ЗААВАЛ ОНЦГОЙЛЖ ХАРАХ гэдэг баталгаа нь нэмэгдэнэ. Таны рекламыг хүмүүс харж, ярилцаж л байвал аль алинд маань хэрэгтэй биз дээ! Ерөнхийдөө тийм. Гэхдээ дандаа гоё хүүхэн харагдахлаар рекламдсан барааг нь анзаарахгүй өнгөрдөг гэсэн шүү!

Захиалгын урамшууллууд мөн дижитал. “Компьютер таймс” сэтгүүлийг бүтэн жилээр захиалсан (11 дугаар, 38500 төг) уншигчид 1GB-ын балтай флэш диск бэлэглэж, онлайн буюу дэлгэцэн дээр уншихаар нэг жилээр захиалбал (11 дугаар, 30000төг) 4GB үзэгтэй флэш, хоёр жилээр (22 дугаар, 50000төг) бол 8GB-ын үзэгтэй флэш болж нэмэгдэнэ. Гадуур ийм флэш 35000 төгрөгийн үнэтэй байсан санагдана. Сэтгүүлийн хувь ширхэгийн тухайд ноднин “2500 гаруй захиалагчтай, нэг удаад 8000 – 10000 хувь хэвлэгдэж байна” гэж зарласныг санаж байна.

Өнөөдөр Монголд (Улаанбаатарт) компьютерийн нэртэй хоёр сэтгүүл гарч буйгийн №1 нь яах аргагүй “Компьютер таймс”. №2 болох “Миний компьютер/ Digital World” гэсэн “хоёр нүүртэй” сэтгүүлийг дараа тоймлоё.

7 Responses to “Монголын №1 компьютерийн сэтгүүл”

  1. Ганаа said

    Сайн байна уу? Д.Цэрэнжав ах аа.

    Таны өмнө нь бичсэн “Ирмүүн” сэтгүүлийн тоймыг уншаад төлбөр авч нийтэлдэг байх гэж бодож байлаа. Энэ удаа Компьютер таймс сэтгүүлийн тухай бичснийг үзээд, /төлбөр аваагүй гэдгийг мэдэж байгаа/ болохоор тоймыг уншаад их баярлалаа. Та шинэ залуу сэтгүүлч, уран бүтээлчдийг дэмжиж, урам хайрлан “сайхан тойм” бичдэгт талархаж байгаагаа илэрхийлье. Таны цаашдын ажил хөдөлмөрт тань өндөр амжилт хүсье.

  2. Ганболд said

    Нээрээ л сайн сэтгүүл шүү.

  3. Saaral said

    Яах ч аргагүй өнгөтэй, гялгар, мэргэжлийн түвшингийн, маш сайн сэтгүүл юм шүү дээ!

    • Anonymous said

      Ee chaavaas, hulgain yum unshaad bsan yum bn shuu dee. Ichdeg boloosoi Komputer times-iin Jargalaa

  4. Hardmaar magtsan bna shuu

  5. Jagdag said

    Сайхан тойм болсон байна. Баярлалаа.

    • Nasaa said

      Компьютер таймс дандаа хулгайн юм гаргахаа болиоч ээ

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: