АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

20 жилд 19 дугаар

Posted by Ажиглагч on 2010/01/07

Сүүлийн хэдэн жил надад харагдаагүй “Менежер” сэтгүүл сэргэжээ. 

1990-ээд оны эхээр “Хөтөч”, “MMA News”, “Менежментийн мэдээ”, 1994 оноос өнөөг хүртэл “Менежер” нэртэйгээр хэвлэгдэн гарч байснаа сануулаад “Агуулга, хэлбэрийн хувьд бүрэн шинэчлэгдсэн энэхүү сэтгүүл дэлхийн ижил төстэй мэргэжлийн хэвлэлийн жишигт хүрч зиндаархах зорилгыг өвөрлөн жилээс жилд өнгө зүсээ засан сайжруулсаар өмнөх хэвлэлийн үед нийтлэгдсэн цуврал дугаарыг оролцуулбал 19 дахь удаагийн, харин хоёр дахь хэвлэлийн хувьд анхны дугаар болон уншигч Таны өмнө хуудсаа нээж байна” хэмээн сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, Монголын менежментийн холбооны тэргүүн Д.Цэрэндорж мэндчилэв.  

Монголын бусад бүх сэтгүүлийн нэгэн адил ярилцлагууд, тодруулбал, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатарын “Монголыг Азийн цээжин дэх Африкийн хэлтэрхий болгомооргүй байна”, Санхүүгийн зохицуулах хорооны Б.Аюушийн “Санхүүгийн менежмент ямар байхаас та бидний төдийгүй улс орны амьдрал шууд хамаарна”, бас АПУ компанийн маркетингийн газрын дарга Г.Баярмагнай, 1990-ээд оны сүүлчээр Төрийн өмчийн хороонд нэгэн дарга байсан Ц.Сайнбаяр нарын яриа энэ дугаарын нүүрийг тахалжээ. Харин “Бизнес эрхлэгч: Амжилтанд хүрэхийн тулд бизнесээ зөв сонго”, “Багаар ажиллахын ач холбогдол” зэрэг бусад нийтлэлүүд зах зээл дөнгөж эхэлж байсан 1990-ээд оных шиг санагдав.  Магадгүй, менежмент гэдэг нарийн ухааныг би ойлгоогүйн улмаас буруу дүгнэж болох.  Тэгвэл уучилна биз.

Ер нь дэлхийтэй зиндаархах сэтгүүл 20 жилд 20 хүрэхгүй дугаар гаргасан бол цөөднө. 2010 оны хэвлэл захиалгын мэргэжлийн сэтгүүлийн жагсаалтад “Маркетинг” гэж байна, харин “Менежмент” алга.

Сонирхуулахад, сэтгүүлийг эрхэлдэг менежментийн холбоо  МАМО (http://www.mamo.mn)   гэдэг содон сайттай болжээ.

One Response to “20 жилд 19 дугаар”

  1. solior said

    ajiglach guai chi uuruu 1 ch gsn nom sonin setguul gargaj uzsen uu hen bolood busdiig doromjlood bdag yum chamd erh ni bgaamuu urt hel huzuu oroodog medne bizdee!!!!!!!!!………………

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: