АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Обама-тай “Чадамж”

Posted by Бид on 2009/12/30

Бүтэн нэр нь “Үндэсний боловсролын Чадамж” сэтгүүл.

Ерөнхий боловсролын сургуулийг төгсөгчид, тэдний эцэг эх, багш нарт зориулагдсан 40 хуудас А4 хэмжээтэй өнгөт сэтгүүл бөгөөд элсэлтийн ерөнхий шалгалттанд бэлтгэх ерөнхий эрдмийн 10 хичээлийн сорилго тест, гүйцэтгэх аргачлал, зөвлөгөө, даалгавар болон  элсэлтийн бусад мэдээллийг нийтэлнэ гэж танилцуулгандаа бичжээ.

Хавтсан дээрээ Барак Обамагийн зургийг залжээ. Харвард төгссөн учраас тэр байх. Сэтгүүлийн эрхлэгч Ц.Оюунсайхан, зөвлөхүүд А.Цанжид, Н.Болормаа, В.Алзахгүй, Д.Төрбат, И.Батринчин, сэтгүүлч Төрбатын Зуунбилэг …  гэх мэтээр жагсаажээ.  Чухал хүмүүс нийлсэн байгаа биз? Харин тэр Оюунсайхан эрхлэгч Боловсролын үнэлгээний төвийн даргаар ажиллаж байгаад хөрөнгө мөнгө буруу зарцуулсан нь илэрч ажлаасаа халагдсан санагдана. Гэхдээ хуучин ажлаасаа холдохгүйнээ.

Анги, хамт олноороо болон сургуульдаа захиалахыг хаа сайгүй уриалж буй тус сэтгүүл 2010 онд сар тутам 2 дугаар хэвлэгдэнэ. Хавар тийшээгээ эрэлттэй болох байх. http://www.chadamj.mn сайттай гэж зарласан ч ажиллахгүй байна.

3 Responses to “Обама-тай “Чадамж””

  1. solongo said

    Bi uuruus chini aij bnaa. Bas ymar hun bichdeg yum bol gj sonirhoj bnaa. Hevlel medeelliin salbart shineer uil ajillagaa yvuulah huseltei humuusd zuvulguu ug l duu. Hund tusladaguu? zugeer l shuumjleed bdg yumuu? Minii ID-gaar hologdvol sain bn nzaa.

  2. Аззаяа-Т said

    Күй нээрээ Алхам тутам бизнес болжээ дээ. Боловсролын терроризм гэж энэ. Сөнөтүгэй

  3. Bold said

    Дандаа луйварчингууд нийлчихээд сэтгүүл гаргаж байгаа юм байх даа. Шахааны бизнес байна даа. Сурах бичгийн тендер гэдэг шиг сэтгүүлийн тендер зарлавал яах бол?

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: