АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

“Ирмүүн” сэтгүүлийн дураараа дугаар

Posted by Бид on 2009/12/07

 “Ирмүүн” сэтгүүлийн хоёрдахь дугаар бүтэн 10 сарын дараа хэвлэгдэн гарчээ. Тогтмол хэвлэл байж ийн хүлээлгэснээ, бас доторх агуулгаа тайлбарлахдаа,

“Хэн нэгний зохиосон цаг хугацааны товлол, нүүр хуудасны тоо, өргөн нарийн, өндөр нам улиг болсон стандарт, уншигчийн ёс зүй, эрхлэгчийн совесть энэ бүхэн уйтгартай. Заавал тийм байх ёстой гэж хэн хэлсэн юм бэ? Сөрж сэлэхийг хүссэнгүй дагаж урсахыг хүссэнгүй, зүгээр л зоргоороо, зөн мэдрэмжээрээ бүтээлээ Ирмүүнээ, бид” гэжээ.

Тийм байна. Монголын хамгийн “том” сэтгүүлээр өргөмжлөгдөхөд хүргэсэн далбагараа ч багасгачихаж. (Гэхдээ сканерт багтахааргүй том хэвээрээ)  Бас “Амьтны ферм”-ийг комикс болгосон товхимолоо үргэлжлүүлж хавсаргасангүй.

Харин тал хуудасны тоо 150 хүрч (эхний дугаарынх 124) зузаарч байж л дуучин Б.Сарантуяагийн “Тийм хайрыг өөр нэг агуу хайр л дарж чадна”, эмч Болдсайханы “Хайр дурлалд ариун нандин зүйл бага шүү дээ” гарчигтай задгайрсан хоёр ярилцлагыг багтааж чаджээ. Гэхдээ энэ хоёр яриа араас нь залгасан “Нүцгэн зураг – Ирмүүний Бачка”, “Бүлээхэн торгон зөөлөн”, “Чи дур тавихдаа юу мэдэрдэг вэ?” нэртэй гурван фото нийтлэлийн хажууд зүгээр л цэвэр ичимтгий…

Бусад нийтлэлүүдээс доктор, профессор Г.Лхагваагийн “Сохор нь сохортоо замчлаад ангал руу явж байна” ярилцлагаас хүн маш бага идэх хэрэгтэй гэдэгт бараг итгэлээ. Би чадах болов уу? “Бид чинь баахан алдартай, алдаргүй талийгаач нарын төмөр дүрсүүдийн дунд амьдарч …” гэж бичсэн зураач Г.Эрдэнэбилэгийн “Хөшөөд минь уучлаарай!” шүүмж жижиг хэрнээ часхийв. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, зохиолч, яруу найрагч Р.Эмүжин хоёрын бурханы тухай ярилцлагын өмнө орсон зураг ламаахай нарын зураг гайхамшигтай! Эвтэйхан салгаж аваад ханандаа наамаар санагдавч сэтгүүл хайран.

102-103 дугаар нүүрийг дэлгэхэд айдас, сэжиг зэрэг хүргэсэн муухай зураг цочоов. Photo by Mario Sorrenti гэжээ. Барууны Art гэдэг хачин өндөр түвшинд хүрсэн, нарийн юм байдаг аж. Манайхан тун удалгүй гүйцэж түрүүлэх биз.

21 Responses to ““Ирмүүн” сэтгүүлийн дураараа дугаар”

  1. Ganzorig said

    TRIPLE BOOK nertei hool cocktail coffeenii nom shineer hewlegden garlaa bvh nomiin delgvvrvvdeer tawigdah bolno 99079471 ene dugaart zalgan zohiogchiin gariin vsegtei ni awj bolno

  2. Жаргал said

    Ирмүүний хамт олонд-оо

    “Мөн Динза, Монгол ардын үлгэрүүд гээд зөндөө цувралууд бий.”

    гэсэн үгнээс чинь энэ бол Ирмүүнийнхэн өөрсдөө бичсэн далд сурталчилгааны сэтгэгдэл гэдэг нь илэрч байна даа.

    Хөөрхий дөө, ийм юм хийх хэрэг байна уу даа.. Энийг дагаж хүүхэддээ авч өгөх нь юу л бол..

  3. muug said

    уурлан гутан унших ямар хэрэгтэйн таны мэдрэмж чинь ер нь тэр тал руугаа хөгжсийн ба л даа ийм зургийг ойлгохгүй бгаа хүнийг юу гэхэв хэ хэ хөшигний өмнө хөшөө шиг зогсоод хөөрхөн гарахыг гоё зураг гэдэггүй юм тэх үү хэ хэ лайтай гоё нээрээ мэдрэмжийн л сэтгүүл ба лээ амжилт

  4. Bold said

    17 дахь хоногтоо хоосон

  5. Аззаяа-Т said

    Залруулга: Улсын баатар

  6. Аззаяа-Т said

    azzaya-t.blog.banjig.net

  7. Аззаяа-Т said

    Таньд нэг санал тавимаар байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчиллын 20 жилийн ойгоор хачин инээдтэй үйлдэл хийлээ. Би бүр татаад уначихсан. н.Бат-үүл гишүүнд “Хөдөлмөрийн баатар” хүндтэй цолыг энгэрт нь гялтгануулдаг юм байна. Хоёр ч дайнд шахуу орчихсон настангуудын амьд сэрүүн дээр нь ийм юм харуулж байдаг. Тэдний минь нүд бүлтийгээ биз. н.Бат-Үүл гишүүн дайнд орсон уу? үгүй шүү дээ. Юу хийсэн дээ вэ? Ерөнхийлөгчийн суудал наймаалцсандаа Ц.Элбэгдорж “бантаж” амыг нь энэ тэмдэгээр таглаа юу? АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамаг “Нобелийн шагнал” хүртэхэд би ч бас гайхаж байлаа. Хүн төрөлхтөний төлөө юу хийсэн юм бэ гэж. Ер нь их сонин байна. Энэ талаар бичвэл та ямар вэ?

    • лүд said

      Улсын баатар цол уу? ха ха ха татаагаад хаяцаншд
      гэхдээ яанаа манай эрхэм ажиглагч маань үүнийг “ажиглахгүй” байх шиг байна ккк

      • zochin said

        энийг чинь предвзятость буюу bias гэдийншдээ :))

    • Аззаяа-Т said

      Залруулга: “Улсын баатар”

    • Gegeenee said

      Дайнд оролцсон хүнд л Улсын баатар өгдөг гэсэн “сонин” дүгнэлтийг Аззаяагийн хариу мэдээнээс хараал гайхлаа. Гавъяа гэж заавал цусаа урсгаж амиа зольсон баатар эрийг хэлэх гээд байна аа даа. Тэгвэл ч мань мэт энэ яваа насандаа шинээр Улсын баатар “мэндлэхийг” харах заяа дутсан хүмүүс юм. Азгүй гэдэг нь…Эрхэм Аззаяа, Лүд нартай хамтарч нэг дайн дэгдээдэг юм бил үү? Гайгүйхэн дайтчих улс юу байдаг билээ дээ, энэ чинь

      • Лүд said

        Хэ хэ хэ дайн дэгдээхэд Лүд миний бие огт шаардлагагүй юм билээшд Гэгээнээ гуай. Элбэгдорж талбай дээр очиж нэг донгодоход бөөн улаан хамгаалагч – тархи зад угаалгагсад энд тэндээс цуглаад таалагдахгүй байгаа нам эсвэл хүн рүү молотов коктейль барьж дайраад болоо юм байлээшд. ккк.

  8. Аззаяа-Т said

    Таны хэлж байгаа зөв өө. Сэтгүүл гэдэг харагдац байдлаараа олны анхаарлыг хамгийн түрүүн татдаг. Сонины хажууд царайлаг эмэгтэй л гэсэн үг. Гэвч манайхан үүнийг гуйвуулж ашиглан сэтгүүл гэхээр л элдвийн замбараагүй юм бичиж, яасан ч болно гэж боддог шүү дээ. Монголын томоохон сэтгүүлүүд иймхэн тиймхэн юмаар урдах хойдохоо аргацаасаар дуусч байх шив. Цэрэн гуайн шүүмжийг уншаад яс нь хавталздаг биз.

  9. temol said

    uug ni huuhdiin komiksuud ni dajgui gehdee negent l setguul gej gargaj baigaa yum bol setguul gej yamar baih estoi yum? ter standart hemjee enee teriig ni mordood hiivel zugeer yum shig sangdaj bn setguul gedeg chin buh yum ni sain baijij yg jinhene setguul gej gardag bh

  10. лүд said

    Манай ажиглагч Цэрэндорж гуай маань энэ Элбэгдорж ерөнхийлөгчийн шагнал бөөндөлтийн талаар юу гэж бодож байгаа бол? Энэ байдлаараа бол өмнөх хүнээ гүйцэх нь байнашд. Ганц хоёр үг дуугарахгүймуу ажиглагч аа? Эсвэл ажиглахыг хүсэхгүй байна уу?

  11. sainaa said

    onoodor unshiw shvv. tserenjaw guai chashiisen gants neg hesgiig ni heljee. ter hyatadiin jvjigchin Gun li mexico zuraach Diogo nariin tuhai barimt ogvvlsen ni dajgvi bsn shvv. gehdee ariin huudsuudad tawisan zuragnuudiig photochin geed baigaa bachka gedeg nohor arai l yaduu awch dee. emegtei hvnii goo shniig towiilgoh gej oroldson bhlda. tm boloogvi neg l bohir vzemjgvi amtgvi met haragduulj bn lee ter emegtei biyiig.
    Oo nogoo saraa aniag bol bvvr seheheergvi bolgochihsoon. saraa ania ch gej ania hoshjihson bodongiin mah shig goliison baidlaa i; zarlah gej bga yum shig tm baidaltai zurgaa awahuulj setgvvliin huudsand tawiuj l bdg. zowlogch ene ter gedeg ni ch yu hiij bdgiin.setgvvliinhen ni ch yatsarsan hvmvvsiin. olnii omno duulj huurddag hvniig tm muhai bga chigeer goliison bodon gahai shig baidaltai zurgiig ni awaachaad tawij l bdg. ter hvnioig surtalchilah bish amidaar ni alj bgaa bhgvi yu. ay aya. Zurag vzeed gutsiishvv

  12. mongol hvv said

    hi vneheer gaihaltai setguul shvv ystoi setguul shig setguul gej heleh gd bna l daa. iim setguuld 12.000 tulhud haramsaad bh zvilgvi daraa daraachiin dugaar ni hurdan garaasai amjilt bas dahin AMJILT

  13. zochin said

    надад лав таалагдсан. Их гоё дугаар болсон байна лээ. ингэж задлгай сэтгэнэ гэдэг гайхалтай биш гэж үү.

  14. Ирмүүний хамт олонд said

    Би эдний хүүхдийн комиксуудад нь дуртай. Охиндоо уншиж өгсөөр байгаад бүр Цондоолой Цүндээлэй хоёрыг охиныхоо найзууд шиг л санах болсон доо. Манай охин Цондоолойтой уулзая гээд л намайг шалгаагаад байгаа. Эв нь таарвал Цондоолой яаж бүтдэгийг охиндоо харуулах юмсан гэж боддог юм. Хэвлэл мэдээллийн салбарт адилхан хүчин зүтгэж яваа болохоор хэзээ нэг өдөр тийм боломж гарах байх гэж найдаж явдаг. Мөн Динза, Монгол ардын үлгэрүүд гээд зөндөө цувралууд бий. Нээрээ ганц шүүмжлэл хэлэхэд хүүхдийн комиксийн шинэ дугаарууд нь арай л удаж байж гарах юм. Манай охин бүр хүлээж ядаж байгаа. Арай Ирмүүн сэтгүүл шигээ сөрж сэлэхгүй, дагаж урсахгүй зүгээр л зоргоороо гэж “адардаггүй” байгаа даа. Тэгвэл ч миний охин хэцүүдлээ л гэсэн үг.

  15. dajgui ee, tgd garval avna garahgui bol avahgui … er ni jildee negiig l hevlej baival amar yum bish uu …

  16. Уншигч, үзэгч said

    Уахаха. Сэтгүүл нь хэвлэгдэхдээ зоргоороо юм бол захиалахад яадаг юм бол. Хэн нэгний зохиосон үнийн тарифгүй шууд очоод хүссэн үнээрээ, зоргоороо худалдаад авчихаж болох болох болов уу? Шууд хэлэхэд дампуурал байна.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: