АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

МҮОНТ манлайлав

Posted by Ажиглагч on 2009/12/06

Ням гаригийн үдэш хачин юм болж МҮОНТ 18 цаг 40 минутаас хөтөлбөртөө зарласан “Амьдрал ISO-д дуртай” гэсэн халамцуу нэртэй, тодруулбал, “Сэнгүр” шар айргыг сурталчилсан нэвтрүүлгээ цуцалжээ. Олон нийтийн радио, телевизийн тухай болоод Архидан согтуурахтай тэмцэх хуулиудийн заалтыг зөрчихөө больж ариун мөрийн замд оров уу?

Даанч тэгсэнгүй. Оронд нь “Энержи ресурс”-ын захиалгат нэвтрүүлгийг гэнэдүүлэн цацаж Ухаа худгийн төлөөх телевизийн сурталчилгааны кампанийг манлайлав. Өмнөх Бямба гаригийн өглөөний “Ярилцья” нэвтрүүлэг ахмад дипломатч, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, тус компанийн гүйцэтгэх захирал Батцэнгэл хоёрыг урьсан бол  тэр үдшийн “Цагийн хүрд”  мань хоёрыг Ухаа худаг дээр зогсоож байгаад яриулжээ.

Түрүүчийн амралтын өдрүүдээр арилжааны телевизүүд “Энержи ресурс”-ийн төмөр замыг эсэргүүцсэн нэвтрүүлгээр дүүрсэн байсан бол энэ Бямба, Ням гариг “Энержи ресурс”-д бүрэн эзлэгдэж, уул овоо шиг их ажил хийсэн Ухаа худаг уурхайн төслийн магтаал, бас саяхан Ухаа худагт баяжуулах үйлдвэрийн шав тавих ёслолд оролцсон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Баярсайхан тэргүүтэй гишүүдийн амнаас унасан сайшаалын үгсээр зүйсэн  хоёр янзын нэвтрүүлгийг зэрэгцүүлэн үзүүлж ах телевизтэйгээ хүч нэгтгэв. Үүний тулд телевизүүд хөтөлбөрөө уухайн тас өөрчилж “Энержи ресурс”-ийн хүссэн цагийг гаргаж өгчээ.

Одоо олон нийтийн ба арилжааны телевизийн ялгааг олно уу.

One Response to “МҮОНТ манлайлав”

  1. УИХ-ын гишүүн З.Энхболд л Үндэсний эрх ашиг талаас нь ярьж байсан. Бусад хүмүүс, холбогдох албаны хүмүүс нь дуугүй байна гэдэг тэднийг дэмжиж буй хэрэг юм. Үнэхээр л мөнгө олохын тулд яахаас ч буцах юм алга аа. MCS-ыг ийм зүйл хийчихнэ гэж бодож байсангүй ээ.

    Шангрила урагшаагаа төмөр зам эхэлж тавьснаар сөрөг тал нь?
    Сайн шанд руу эхэлж төмөр зам тавиад, дараа нь Шангрила төмөр замаа барих юм бол давуу тал нь?

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: