АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Телевизээр цохилт өгөв

Posted by Бид on 2009/11/30

Өнгөрсөн амралтын өдрүүдийг тааруулж хэн нэгэн “Үндэсний үйлдвэржилтийг мөхөөх өмнөдийн бодлого” нэртэй нэвтрүүлгээр Ухаа худгийн нүүрсийг шууд урагшаа БНХАУ руу ачих төмөр зам тавих гэсэн “Энержи Ресурс” компанид “үхлийн цохилт” өгөхийг оролдов.

Сүүлийн үед хамгийн том сөрөг хүчин болоод байгаа TV9 телевиз Баасан гаригийн 22 цагийн үед эхэлж, C1 телевиз 23 цагаас, хэдэн минутийн дараа SBN телевиз угсруулан довтоллоо. Мэдээж альч телевизийн хөтөлбөрт байгаагүй.

“1920 онд герман гаралтай Роберт Фридланд Богд хааныг чөлөөлж Монголыг Хятадаас салгасан бол 2000 оноос хойш бас герман цустай Фридланд бас барон Унгерн шиг үүрэг гүйцэтгэв” гэж эхэлсэн 40 минутийн нэвтрүүлэг баримт нотолгоогоор дүүрэн. УИХ-ын гишүүдээс эхлээд судлаач зэрэг олон хүнтэй уулзаж хятадууд монголын ноолуурын зах зээлийг унагасныг сануулаад “Энержи ресурс”-ийг барьж авав. Таван толгой буюу Ухаа худгаас Хятадын хил рүү төмөр зам татсанаар ашигт малтмалаа зөвхөн урагшаа зөөхөд хүрч хятадуудын эрхэнд орно, харин зүүн тийш Монголын гол төмөр замтай холбовол дэлхийн зах зээлд гаргана, бас Сайншандад баригдах аж үйлдвэрийн цогцолборт боловсруулна гэх мэт давуу талуудыг тайлбарлав. “Энержи ресурс”-ийн Ухаа худгаас шууд Хятад руу тавих замын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцээд дэмжээгүй атал 2008 оны сонгуулийн өмнөхөн Засгийн газраар зөвшөөрүүлж чадсан баримт (тогтоолын дор гарын үсэг нь харагдах ЗТАЖ-ын сайд байсан Р.Раш нэвтрүүлэг оролцож том том юм ярьж суух нь марзан), саяхан УИХ-ын байнгын хороогоор дэг зөрчиж оруулж гэнэт хэлэлцүүлсэн Эдийн засгийн байнгын хорооны дарга Баярсайхан, уг төмөр замын асуудлаарх ажлын хэсгийг “ичихгүйгээр” ахалсан УИХ-ын дэд дарга Батхүү нарын сонирхлын зөрчлийг дэлгэж “…Тэд Тавантолгойн хамгийн их нөөцтэй Ухаа худагийг авч үлдсэн. Тэд нүүрс зарсангүй гээд өлсөх хэмжээний хүмүүс биш… “Энержи ресурс” компани бол MSC болон Хятадын төрийн өмчийн Шинхуа группийн хамтарсан хөрөнгө оруулалттай. Энержи ресурс Ухаа худгаас хил хүртэл 240 км төмөр зам тавиулж чадвал Шинхуа группээс … амалсан… MCS групп Хонконгийн Керри групп гэдэгт асар их өртэй. Энэ өрийн зарим хэсэг нь Улаанбаатарын төв дэх 15 давхар барилгын өр найдваргүй ангилалд багтсан… Тэд УИХ-ын ихэнх гишүүдийг худалдаад авчихсан тул “Үйлдвэржүүлэлт эхэллээ” гэж хэлсэн Элбэгдоржид найдах хэрэгтэй … Хятадууд MCS компанийг дааж давшгүй их өрөөр нь барьцаалаад байна” гэх мэтээр сонин баримт, санаауудыг урсгалаа. Бас болоогүй, уг нэвтрүүлгийг хөтөлсөн үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч”-ийг эрхэлдэг, иймэрхүү захиалгат нэвтрүүлгээр мэргэшсэн Гэрэлт-Од хэмээх сэтгүүлч “дараачийн дугаартаа “Энержи Ресурс”, MCS компанийн тухай дэлгэхээ мэдэгдэж байна” хэмээн амаллаа.

SBN-ээр үзэж байтал төгсгөлийн хэсгийг ямар ч тайлбаргүйгээр таслах нь тэр. Цаагуураа бөөн юм болсон биз.

Бямба гаригт довтолгоо бараг зэрэг суларч 23 цагаас зөвхөн “25-р суваг” телевиз, харин Ням гаригт гаригт буцаад чангарч TV9 телевиз өөрөө хоёрдахь удаагаа, гэхдээ бүр оргил цагаар буюу 20.40 цагаас, араас нь “25-р суваг” телевиз дахиад хоёрдахь удаагаа, нэмээд BTV, ТМ телевизүүд хүч хавсрав. 

Энэ нэвтрүүлгийн цаасан хувилбар болон төстэй нийтлэл сонинууд дээр гарсан. Харин зурагтаар ингэж гэнэдүүлж дайрсан тул “Энержи ресурс”-ийнхэн ням гаригт түргэн авч мэдэгдэл гарган зогсоохыг оролдов. Түүндээ Ухаа худгаас төмөр зам тавихыг Засгийн газрын тогтооолоор зөвшөөрснийг сануулаад “өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Энержи ресурс” компани болон түүний хувь нийлүүлэгчид болох MCS, Петровис, Шунхлай компаниудын нэр хүндийг унагах санаархалтай бохир захиалгат үйл ажиллагаа явагдлаа. Хүлээцтэй хандахад хязгаар гэж бий. Энэ үйлдэл нь улс орны эдийн засгийн эрх мэдлийг гартаа оруулах харийнхны бодлого байв уу? Монгол төрийн нэрийг барьж хувийн эрх ашиг, бизнесийн атаа жөтөөгөө бүхнээс дээгүүрт тавьсан атгаг санаа байв уу? … Цаашид энэ мэт хар пиарын материал ямар нэгэн хэвлэлээр гарвал бид захиалагчийг олон нийтэд ил тод зарлаж гар хөл бологчдийг нь хуулийн байгууллагад шалгуулж нэр төрөө сэргээлгэх болно… “Энержи ресурс” компанийг гүтгэн доромжлох, хар аргаар мохоож чадахгүй гэдгийг захиалгат нэвтрүүлгийн эзэнд хандан мэдэгдэж байна” гэжээ.

Телевизүүд “Энержи ресурс”-ийн мэдэгдлээр амьсгалах ээлж ирэв. TV5 гэхэд “Цаг хөтөлбөрийнхөө өмнө, хойно, дундуур уншсан бол UBS, НТВ, SBN бүгд телевизүүд ч дутахгүйг хичээв. TV9-ын “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөрөөр мэдэгдлийг уншаад, залгаад тэрхүү “гүтгэлэг”-ийн нэвтрүүлгээ цацаж, араас нь дахин мэдэгдлийг уншиж зугаацав.

Амралтын өдрүүдэд дэлгэцэн дээр ийм юм болж өнгөрлөө. Өнөөдрийг хүртэл Оюутолгойн ард халхлагдаад байсан сая биш, тэрбум биш, их наядын төлөө тэмцэл ийнхүү дэлгэцэн дээр ил гарав. Ийм чухал асуудлыг хэвлэл мэдээллээр хэлэлцэж чи би-дээ тулах нь зүйн хэрэг, харин яагаад зөвхөн захиалгат нэвтрүүлгээр үзэлцдэг юм бэ? Манайд хараат бус бөгөөд өндөр түвшинд хүрсэн судлаач, шинжээчид, бас хараат бус хэвлэл мэдээлэл алга учраас тэр.

“Энержи ресурс”-ийн нэрлэхээр айлгаад байгаад “захиалгат нэвтрүүлгийн эзэн” (эзэд биш эзэн гэснийг анзаарна уу) дээр дурдсан УИХ-ын байнгын хорооны хуралдаан дээр болон дараа нь “”Энержи ресурс”-ийн төмөр замыг эсэргүүцэн тэмцэлдсэн сайд бөгөөд “Женко” Х.Баттулгыг гэж үзвэл тэрбээр хэвлэл мэдээллэээр олигтойхон хэлэлцэж шуугихыг хүлээж ядаад арга барахдаа захиалж эхэлсэн биз.

Одоо “Энержи ресурс”-ийн ээлж ирлээ. Өчигдрийн мэдэгдлүүд хүртэл төлбөртэй байснаас зайлахгүй.

7 Responses to “Телевизээр цохилт өгөв”

  1. Dulam said

    Orosyn nevtruulgeer ANY-yn hiisen delhiin ashigt maltmalyn nootsiin tuhai kino garsan.Tuugeer bol 2020,2030,2050 on gehed huren bolood koksjih nuurs, uran, gazryn tosny noots bagasaj, zarim ni duusah yum yarigdsan sanana. Tegeheer gadagsh gargahaa zogsoogood dotooddoo bolovsruulsan ni deer yum bish uu gej sanagdsan shuu.Ali aliig ni tavisan ni deer.Ur ashig, ach holbogdolgui yumand mongo zarsnaas Sainshandaas tsaash tomor zamaa tavij uildveriin raionoo baiguulj ehelbel zuitei bolov uu.

  2. temol said

    gehdee ene idej uudag humuus ni bas erh medeltenguud ni denduu yumaa.Mongol ulsad unegui tomor zam barij ogjiino geed bayrlaad suutsgaaj baihad tsaad hujaa nar chini Mongol ornii hamag hurngiig avah gj sanalad bahad yu ch bologui met suutsgaaj baidag ingej uls oron yavah yum bol ard tumen yuga idej yugara amidrah be?????????

  3. dambar said

    Asuudal xeden zamtai baixdaa bish baix aa, Witness guai. Gol ni nuursiig tuuxiigeer ni bus, Sainshand oruulaad bolovsruulalt xiigeed iluu uneer zarax tuxai l asuudald gol ni baigaa baix. Ali ch talaas ni bodood uzsen ene ni l zov. Gexdee MCS/ Mongolian Corruption System/ company buxnii mongoor xudaldaj avch zoxitsuulax yum baigaa biz dee. Xarj l baiya, xen ni xudaldagdaj xen ni mongoor zodoxnev.

  4. Witness said

    Гол нь УБТЗ чинь Орос-Монголын төмөр зам биз дээ? Тэгээд түүгээр зөөхөөр Монгол хождог. Харин Монголын 100%-ийн хөрөнгө оруулалттай Ухаахудаг-Хятадын хоорондох төмөр замаар зөөхөөр Хятад хождог ямар сонин зүй тогтол вэ? Хоёулаа байж болдоггүй юм болов уу? Тэгж л их УБТЗ нь хөрөнгө мөнгөө багтааж ядсан газар юм бол тэр оросууд нь дэмжих гээд байгаа юм бол Сайншанд руу бас нэг төмөр зам бушуухан барих хэрэгтэй л байна шүү дээ. М Си Эс нь ч гэсэн тэр Хятад руугаа тавина л биз. Сайн л биз дээ? Хоёр төмөр замтай болчихвол.

    • bi said

      2 tomor zamtai boloh saihan l daa. gehdee zahialagch boloh oros hytad 2 n orsoldoj bga uchir zovhon ooriigoo l songo gej shaardaj bga bolovuu daa

  5. Уншигч, үзэгч said

    Оноо өгдөг бол одоогоор эхний захиалгат нэвтрүүлэг 1 оноогоор хошуучилж явна. Учир нь эхний ЗН үнэнхүү баримтлаг, сайн бэлтгэсэн нь илт байсан. Хариу цохилт бол харин нээх сайн байгаагүй. Гэндүүлсэн шанаадалт авчихаад яаран сандран гараа сарвагуулж байгаа хүүхэд шиг л санагдсан. Зүгээр л нэг том БИЛАЗ яваад аймар гүтгүүлсэн доромжлуулсанаа зарлаад хэн гэдгийг нь мэдэж байгаа шүү гэсэн аястай.
    Гэтэл эхний цохилтод бас нэг сонин юм харагдсан. ҮАБЗ-ийн зөвлөмж гээд нэг албан бланк харуулаад байсан. Тэр чинь уг нууц мууц байдгүй юм уу?

    Тулаан ширүүн явагдаж тун магадгүй. Цаашид өөр ямар ч нууц юм дэлгэгдэх юм билээ, хэн мэдлээ.

    • Anonymous said

      Энержи ресурс Болдсайхан гэж худалдагдсан нөхрөөр няцаалт хийлгэх гэж оролдоод бүр том оноо алдлаа. учир нь Болдсайханы сүүлийн эхнэр нь MCS интернэшнл компанийн захирал Д.Энхцэцэг, хадам ах нь Энержи рэйл компанийн захирал ажээ. Сонирхлын зөрчилтэй асуудлаараа юм бичвэл оноо алдана уу гэхээс авахгүйн жишээ

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: