АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

[Зарлал] “Ирмүүн” агентлаг сэтгүүлч редактор, хэвлэлийн дизайнер, мэргэжлийн гэрэл зурагчин ажилд авна. Мөн борлуулалтын баг сонгон шалгаруулна.

Posted by Бид on 2009/11/12

logo-irmuun

Сэтгүүлч редактор:
–          Урлаг, сэтгүүлзүйн чиглэлээр их дээд сургууль төгссөн
–          Түүх нийгэм, соёл урлагийг сонирхон судалдаг, сэтгүүлзүйн төрлөөр бичих чадвар, хүсэлтэй
–          Нэгээс хоёр гадаад хэлтэй, багаар ажиллах чадвартай, ажлын туршлага сайтай
–          Мэдрэмжтэй, санаачлагатай, ёс зүйн хариуцлагатай
–          Тогтвор суурьшилтай ажиллах

Хэвлэлийн дизайнер:                                                                                             
–          Хэвлэл дизайны чиглэлээр мэргэжлийн сургууль төгссөн
–          Өнгөт хэвлэлийн дизайнераар ажиллаж байсан туршлагатай
–          Вектор болон Растер программ дээр чөлөөтэй, хурдтай ажиллах чадвартай
–          Уран сэтгэмж сайтай, шинэлэг зүйлсийг сайн мэдэрч ажиллаж чаддаг, бүтээлч
–          Идэвх санаачлагатай, оргилуун хүсэлтэй, эрч хүчтэй
–          Багаар ажиллах чадвартай, тогтвортой суурьшилтай ажиллах

Мэргэжлийн гэрэл зурагчин:
–         Хэвлэл мэдээлэл болон гэрэл зургийн чиглэлээр мэргэжлийн сургууль төгссөн
–         Телевиз, хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан туршлагатай
–         Гэрэл зургийг чадварлаг авдаг, цаашид энэ төрлөөр дагнан мэргэшин ажиллах сонирхолтой
–         Photoshop, Lightroom болон бусад программ дээр сайн ажилладаг
–         Гэрэл зургаар шинэлэг санаа, шийдэл, зохиомжийг гаргадаг, бүтээлч, эрэлч хайгуулч
–         Гэрэл зургийн аппараттай байх
–         Багаар ажиллах чалвартай, тогтвортой суурьшилтай ажиллах

Дээрх шаардлагыг хангасан хүмүүс
–         Диплом болон иргэний үнэмлэхний хуулбар
–         Сүүлийн 3 сард авахуулсан 1 хувь цээж зураг
–         Оршин суугаа газрын тодорхойлолтын хамт авчран анкет бөглөнө үү.
 
Утас: 319300, 318073, 95752528
Материалыг  2009.11.20-ныг дуустал хүлээн авах ба тохирох хүнийг заасан хугацаанаас өмнө ажилд шууд авахад бэлэн.
Хаяг: Хүүхдийн урлан бүтээх төвийн урд “Ёнг мэлмий” нүдний шилний газрын 2 давхарт.

 

БОРЛУУЛАЛТЫН БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Хэвлэл, дизайны “Ирмүүн” агентлаг нь Номин Их дэлгүүр дэх номын борлуулалтын тасгийг хариуцан ажиллаж, ном, сэтгүүл зэрэг хэвлэлийн бүтээгдэхүүний борлуулалт хийх борлуулалтын багийг сонгон шалгаруулна.

Тавигдах шаардлага:

– Номонд дуртай байх, ном сэтгүүлийн талаарх мэдээллийг уншигчдад хүргэж чадах
– Харилцааны соёлтой, хариуцлагатай, хөдөлмөрч, идэвхитэй
– Харилцагчаа ойлгон, худалдан авалтыг нэмэгдүүлэх чадвартай байх
– Номын худалдааны чиглэлээр 1-3 жил ажилласан, цаашид энэ чиглэлээр тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой байх
– Гэр бүлийн гишүүд буюу хамтрагч 2 хүн байх  /45 хүртэлх насны/
– Хувийн автомашинтай байвал сайн
 
Танд бидний зүгээс олгож буй давуу тал:

– Брэнд болсон хэвлэлийн бүтээгдэхүүний худалдаа хийх
– Борлуулалтын үнийн дүнгээс 10 – 20%-ийн  урамшуулал авах
– Борлуулалтын тасгийн түрээсийн төлбөрийг хариуцана.
– Хүүхэд багачуудын танил болсон баатруудаар дамжуулан идэвхижүүлэлтийн үйл ажиллагаа хийх
– Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр шинэ бүтээгдэхүүний талаарх зар сурталчилгааг цацахдаа уг салбарын талаарх мэдээллийг оруулах
 
Бүрдүүлэх материал:

– Багийн танилцуулга /Гишүүдийн тухай дэлгэрэнгүй анкет, товч намтар, иргэний үнэмлэхний хуулбар/
– Борлуулалтын салбарыг бие даан хариуцан ажиллуулах ажлын төлөвлөгөө /хийх ажил, идэвхижүүлэлт, үр дүн гэх мэт/, үр ашгийг тооцсон төсөв

Сонирхсон хүмүүс 2009 оны 11 сарын 20-ны дотор доорх хаягаар бидэнд материалаа ирүүлэх буюу дор дурдсан утсаар цаг авч уулзана уу.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу, 31Б
Утас: 318073, 319300, 99141191, 95752528.

11 Responses to “[Зарлал] “Ирмүүн” агентлаг сэтгүүлч редактор, хэвлэлийн дизайнер, мэргэжлийн гэрэл зурагчин ажилд авна. Мөн борлуулалтын баг сонгон шалгаруулна.”

  1. саруул said

    Зар сурталчилгаа тавихаар л худалдагдчихдаг гэж хэн хэлээв. Цэрэнжавын энэ их цаг үрэн хийж байгаа ажлыг нь тэгвэл цалинжуулчихад наад юмаа нэхээч. ТББ-ууд, хэдэн дугардаг хүмүүсээс та нар элдэв юм нэхнэ, тэгээд хамаг мөнгөө үрээд, хамаг цаг заваа нийгэмд зарцуулж байгаа ийм хүмүүсийг хийх юмгүй, элий балай болхоороо ингэж гүйдэг гэж санаа юу. Бүр дургүй хүрмээр ш дээ, энэ монголчууд. Шүүмжлээд байгаа дээрх хүмүүс өөрөө бол ганц төгрөг авахгүйгээр хэзээ ч ингэж хөдлөхгүй л байхгүй юу. Дугардаг, хийгээд цагаа үрээд гүйж яваа нэгнээ битгий ингэж доромжил. Цэрэнжаваа, ажлаа өөрийн тааваар л хий. Хийдгүй хүмүүс чи биднийг ямар ойлгох биш. Элдэв юм нэхээд л суухаас дэмжээд өгөх биш.

  2. Хүзүүгүй хүнээс хүнийхээ амийг нэхье!!! said

    Хүзүүгүй хүнээс хүнийхээ амийг нэхье!!!

    by Iskander

    Элбэгдорж шаар өршөөлийн хууль гээчийг завхруулж кампааничилж орхисноос болж өчнөөн том жижиг хэрэгтэн ял завшин шийтгэлээс мултарсан билээ Үүний хажуугаар бас өчнөөн цэвдэг сэтгэлт алуурчин байх ёстой газраасаа гарч байх ёсгүй газраа ирсэн нь одоо нэгэнт тодорхой болоод байна. Өршөөлөөр суллагдсан этгээдүүдээс 5 нь хүн амины хэрэг үйлдэж 4-5 хүн тэдний золиос болжээ. Үүний хариуцлага мэдээж үнэн мөний дэнсийг алдагдуулж орхисон Цыхуагийн Тарчигдоржид оногдох нь мэдээж! Юуны өмнө хэлэхэд ноён Цыхуа санаатайгаар тэдгээр алуурчдыг шоронгоос мултлаагүй л дээ. Түүний зорилго бол элдэв гэмт хэрэгт нэр холбогдож, нарсны хаалга татах болчоод байсан өөрийн зарим бууны ноходыг дөнгөнөөс мултлах явдал байсан Үүнийгээ өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдэх арга нь өршөөлийн хууль санаачилж – батлуулж – хэрэгжүүлэх явдал байв Аливаа кампаанит ажиллгаа ямагт завхрал дануулж байдгийн үлгэрээр Цыхуагийн Тарчигдоржийн заваан бантангийн балгаар гэм зэмгүй иргэд, цэцэг цэврүүгүй хүүхдүүд амь насаа алдлаа! Тиймээс хүссэн хүсээгүй амиа алдагчдын амийг Цыхуагаас нэхэн үндэслэлтэй.

    Учир шалтгааныг ойлгомжтой болгох үүднээс харьцуулсан жишээ таты. Өнгөрөгч оны 7 дугаар сарын 1-ний үймээний үеэр тухайн үеийн ерөнхийлөгч Намбар Бамбар онц байдал зарлаж, цэрэг цагдаагийн хүчээр самууныг намжаах тушаалыг өгсөн Энэ бол түүний эрхэд хуульчлагдаж өгсөн процедурын элдэв зөрчилгүй тиймл шийдвэр байсан Өөрөөр хэлбэл төрийн тэргүүний хувьд эрхэм Намбар Бамбар залйшгүй л тийм шийдвэр гаргах ёстой байсан, тэрнийгээ ч гаргасан. Харамсалтайнь үр дүнд нь 5 хүн амиа алдсан. Мэдээж эрхэм Урт шар дээлт шийдвэр гаргахдаа санаатайгаар хүний амийг хохируулна гэж тооцоолоогүйл дээ. Түүний зорилго бол үймээнийг л намжаах явдал байсан. Даанч кампаанит ажил завхарч эмгэнэлтэй үр дүнд хүрсээн Тиймээс хэдийгээр шууд хамааралгүйч түүнийг буруутгах үндэслэл байж болох юм. Ингэж буруутгадаг ч хүмүүс, улс төрийн хүчин бий.

    Цыхуа Элэгдорж, Намбар Бамбар хоёрт ижилхэн тал нь энэ байна. Одоо харин ялгааг нь хэлий. Намбар Бамбар тухайн үеийн зайлшгүй шаардлагын улмаас онц байдал зарлах тушаал өгсөн. Харин Шанзав Элэгдорж атгаг санаагаар өршөөлийн хууль гаргаж завхруулсан Ер нь ийм хууль гаргаж кампаанит байдлаар өрнүүлэх зайлшгүй шаардлага байсан уу??? Тэхээр, Цыхуа Шанзав Тарчигдоржоос огт гэмгүй 5 хүний амийг нэхэх нь зүй ёсны хэрэг биз ээ. Тэр тусмаа ШУДАРГА БАЙЦГААХ-ын тулд зайлшгүй ингэх хэрэгтэй.

    mentally – UB Mongolia, physically – PA USA

    http://forum.asuultserver.com

    • саруул said

      Өршөөлийн хуулийг МАХН л мушгиа биз дээ. 7 сарын 1-нийхнийг “Үзэл бодлоо иэлрхийлсэн” гэсэн үндэслэлээр “Өршөөлийн хууль”-д хамруулах гэтэл МАХН-ын та нар л өөрсдийнхөө авилгачдыг өршөөх гэж завхруулсаар, сурсан зангаараа хуулийг барьцаалсаар байгаад завхруулаа биз дээ. Элбэгээ өөр бодолтой байсан. Харин МАХН л өршөөлийн хуулийг хавтгайруулсан. МАХН өнөөдөр Сангарагчааг бас л Гүндалайгаар барьцаалаад сууж байна. “Өршөөлийн хууль” жинхэнэ утгаараа батлагдаж чадаагүй нь МАХН, Энхбаярын авилгачдыэ буруу. Та нар ингэж хэлэх л гэж “Өршөөлийн хууль”-ийг завхруулаа биз дээ.

  3. Sain baizgaana uu?
    Tserenjav guaid ene odriin mend hurgeye! Irmuunii zahirgaag hariuzan ajilladag hunii huvid yunii umnu bidnii huseltiig huleen avch, zarlaliig maani une tolborgui niitlej ugsund tuiliin ih talarhaj buigaa ilerhiilye. Tanii ajil uilsed undruus undur amjiltiig husen yeruuye!

    A.Delgermaa
    Irmuun Agency

  4. baingiin unshigch said

    Zariin daguu utasdsan chini ontsgui haritsaatai huuhen utas avna lee. Ooriin erkhgui l iishee orvol ch ene avgaid shuusee shahuulakh ni dee gej bodmoor.

  5. Anonymous said

    маш талархаж байна гэдгээ хэлэх гэсиймаа хөөө

  6. Ноён Цэрэнжав танаа said

    Битгий ийм хачин юм хийгээд байгаач ээ. Хэвлэл мэдээллийн салбарт нухацтай ажиглалт хийнэ гэснээ Монгол даяар болж хадуурсан. Харин одоо бүр зарлалын самбарын менежер болж байгаа юм уу даа.Таныг тэр ТВ8 -ийн мэдээллийн хөтөлбөрийг тогтож хараад үнэлэлт дүгнэлт өгөөдөх гэж үгүй мөн олон удаа гуйлаа даа.Яасан үнэтэй туньтай хүн бэ. Элдвийн зар гэж явахаар тийм юмнуудаа үзэж блогтоо оруулж баймаар сан. Тэр ТВ8 ёс зүй гэдгийг уландаа гишгэж байна. Тэр хэдэн хүүхдэд хэлээд өгчих сургачих хүн дэргэд нь байдаггүй юм шиг байна. ХАрин сайхан сэтгүүлч мэргэжил….

  7. Дахиад нэг юм хэлэх гэсиймаа said

    Ажиглагчаа та өөрийн блогоо feed-тэй болгооч. Уншигч нарт таны шинээр тавьсан мэдээлэл шууд харагдана. wordpress бэлэн feed-ийн боломжтой. Бас googleAd (google advertising)гээд тавибал зүгээр л байна. Танаас бусад бүх блогууд дандаа googleAd тавьчихсан байдаг.

  8. Санал нэг байна said

    Хэхэ. Энэ зарлал нь цаад газраа ч ашигтай, ажил хайж байгаа хүндээ ч хэрэгтэй зар байна. Нээрээ ямар архины реклам тавьчихсан байгаа биш. Харин ч ажиглагч энэ блог дээрээ иймэрхүү хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой зарлал бүр ихийг тавиасай гэж хүсч байна.

  9. Байнгын уншигч said

    Sainaa-тай ерөөсөө санал нийлэхгүй байна. Ажиглагч өөрийнхөө блог дээрээ юу бичих нь өөрийнх нь л дур шүү дээ. Тэр бичсэнийг нь унших эсэх нь уншигч бид нарын л хэрэг.

    Ил тод зар сурталчилгаа тавьсан байна. Худалдагдсан гэсэн ойлголт бол өөр ойлголт л доо.
    Миний бодлоор энэ бол зүгээр л Ирмүүн гэсэн хувийн бизнесийн байгууллагатай тохиролцоод зар сурталчилгааг нь өөрийнхөө блог дээрээ тавьсан байна.
    Ирмүүн гэдэг байгууллага нь Сайнаа чиний хэрэглэх дуртай архи, тамхи үйлдвэрлэдэггүй. Ирмүүн гэдэг улс төрийн нам ч байдаггүй байх. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нь дээрх мэдээллээс бүрэн харагдаж байна. Энэ мэдээлэл хэрэгтэй хүмүүстээ маш их хэрэг болсон гэдэгт ч би итгэлтэй байна.

  10. sainaa said

    yah gesiim be de
    tserenjaw guai mini ta ch ooroo ingeed l hudaldagdaj bn shde. nom setvvl sonin site yu ruu ch orson bnga surtalchilgaa. taniih gaigvi bdg bsn neg l odor iim boloh yum da. itgel aldrah ch gehde haashaa yum sonin sanagdaad yawchlaa. surtalchilgaa tawiad heden tsaas olson l bh. gehdee ta enenees ihiig aldaj bgaagaa medmeer dee………….

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: