АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Бэлэн мөнгө амалсан юм уу?

Posted by Бид on 2009/11/11

МАХН-ын Эх орны хишигУржигдар “25-р суваг” телевизийн “Хэлэлцүүлэг” нэвтрүүлэг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Э.Мөнх-Очир, Д.Зоригт, Д.Одхүү нарыг урьж 2008 оны сонгуулиар Ардчилсан намын түрүүлж амалсан 1 сая, МАХН-ын давуулж амалсан 1,5 сая төгрөгийг хоёуланг нь бэлэн мөнгөөр өгүүүлэх хөдөлгөөнийг санаачилсан ҮШН-ын Б.Цогтгэрэл, бас нэг нөхөр, Г.Уянга нартай зэрэгцүүлж суулгаад нэлээд сайн мэтгэлцүүллээ. Харин амлалтуудаа хэдийнэ нэгтгээд “Хүний хөгжлийн сан” нэрээр бүр гоёыг амалж яваа улс төрчид “бид энд хэн нэгэнд боорлуулахаар ирээгүй” хэмээн нам дарж “Энэ бол хоёр намын улс төрийн амлалтын тухай нэвтрүүлэг. Монтажлахдаа энэ талаас нь хийгээрэй” гэж Г.Уянгыг хэлэхэд Хүрэлбаатар гишүүн “Монтажлах юм бол шүүхэд өгнө шүү” гэсэн хариу барьж байлаа.

Нэвтрүүлгийг хөтөлсөн сэтгүүлч Пүрэвхүү, Ариунаа нар “Та нар бэлэн мөнгө амалсан шүү дээ?” хэмээн хамт нэхэлцсэн боловч тэдэнд нотлох баримт (бичлэг гэх мэт) байсангүй. Хоёулаа 2008 оны УИХ-ын сонгуулиар МАХН ба АН-ын нэр дэвшигчдийн сурталчилгаанд ээлжлэн зүтгэсэн учраас тэр.

2008 оны сонгуулийн хавар хоёр намын улс төрчид 1 сая ба 1,5 сая төгрөгийн амлалтаар сонгогчдыг ховсдож, айл гэрүүдээр батламж тараан баярхаж явахад “Бэлэн мөнгө амлах хуулиар хориотой байхад танай нам яагаад?”, “Үнэхээр бэлэн мөнгө өгөх юм уу?”, “Энэ батламж чинь бэлэн мөнгө шиг харагдаад байна даа!?”, “Яг хэзээ өгөх вэ, нэг удаа юу, жил болгон юм уу? “Хүмүүс сонгуулийн маргааш өглөө эртхэн очиж авна гэж яриад байна?”, “Бэлэн мөнгийг өөр юмаар орлуулж зальдахгүй биз?”,  гэх мэтээр шаардаж, бас сонгогчдоос “Та 1,5 сая ба 1 сая төгрөгийг яг бэлнээр авна гэж ойлгов уу, эсвэл?” гэж мэтээр асуулт тавьж хариулт аваад хадгалчихсан сэтгүүлчийг би санахгүй байна. Тэр өдрүүдэд хэвлэл мэдээллийнхэн нэр дэвшигчдийн дуудлагаар очиж үйлчлээд тийм сэхээ байгаагүй юм.

Одоо батламж нэртэй цааснаас өөр ямар ч ул мөр үлдээгүй.

6 Responses to “Бэлэн мөнгө амалсан юм уу?”

  1. gnaa said

    hi all. hvvy oron nutgaar ywaad engiin irgedtei uulzahaar ter 1say500 bolon 1 say togrog ogno gedegt vneh setgeleesee itgechihsen bn leeshvv. Bi huwidaa manaihan mongond itgej songolt hiisen gedegtei sanal negddeggvi bsn yum. Yagaad gewel minii ard tvmen saruul uhaantai gej itgej bla. Getel ter ni songogchdiig hardag minii l tsonh baij. Songuuliin surtalchilgaagaa booljis tsutgam hudlaa amlaltaar ywuulaad bdg ni henees ch haraat bisheer songoltoo hiij chadah heseg bvleg /golduu zaluus agadgvi todorhoi hemjeenii biyee bvren daasan odor bolowsroltoi heseg bvleg hvmvvs/ bvlegt zoruilj bish ter hodoo bga hogshchvvl,hogshchvvliin vgend oroh haranhui bvlegt zoriuldag ni onoodor amidral dr biylelee oljee. Bi gaihaad barahgvi bgaam daa. ner dewshigchid, tednii ariin surtalchilgaanii bag eneg bishee. gehdee yaj ingej uwaigvi hvnii hodoodoor ni togloj chadaj bn aa. Ay aya. za za yu ch gehew.
    oo neeree hodooniihon 2 say 500-gaa awna geed uridchilaad or tawchihsan bnlee shvv. he he yana daa.

  2. Chukaa said

    Үнэхээр тэр нэвтрүүлэгт оролцсон Улсын их хурлын гишүүд гэдэг хүмүүсийн хэлж ярьж байгааг хараад үнэндээ гайхсан шүү. Иймэрхүү л хүмүүс тэнд сууж бидний ахуй амьдралыг шийдэж тоглож, хууль тогтоож байдаг юм байна даа гэсэн сэтгэгдэл төрсөөн. Үнэндээ даан ч дээ ийм л найзуудаар төр байриулж байгаагаа бид ойлгох цаг нэгэнт болжээ дээ …

  3. Anonymous said

    ene hulgaich naryg yanaa. ted baihgui bol 1.5 saya yu yum be, ogch l orhino sh dee. ingej baisnaas bugd hulgaich bolood, bugd 1.5 sayagyg hulgailchihval amar yum uu doo.

  4. Oyun said

    Huurtagdaj songoltoo hiisen mongolchuud mini daanch yaav daa.Iim bolomj eh orond mini baihgui gedeg ni medeejiin baisan shuu dee.Uuniihee orond toirgiin hesgiin horoo burdee shudarga eh oronch humuusiig olnoor oruulj sanalyn huudas tooloh yavtsyg mash nuhatstai, nyagt hayanah baisan yum.Hamag bulhai tend yavagdaj uhaan muutai,heden bor togrognoos humuusiin todiigui oorsdiinhoo ach, zee narynhaa ireeduig “avsalj” ulmaar eh ornyhoo huvi zayag taviad tuuj baigaagaa ul uhaaragch hun durst malnuud hariin tagnuul turshuulyn gar hol bolson shuu dee.Tourgiin hesgiin horood deer zarimd ni tagnuul ni ch ajillasan baihyg uguisgehiin arga alga.VII/1-nii hereg yavdal uunii barimt bolson.

  5. ийм бичлэг байна said

    Хүзүүгүй хүнээс хүнийхээ амийг нэхье!!!

    by Iskander

    Элбэгдорж шаар өршөөлийн хууль гээчийг завхруулж кампааничилж орхисноос болж өчнөөн том жижиг хэрэгтэн ял завшин шийтгэлээс мултарсан билээ Үүний хажуугаар бас өчнөөн цэвдэг сэтгэлт алуурчин байх ёстой газраасаа гарч байх ёсгүй газраа ирсэн нь одоо нэгэнт тодорхой болоод байна. Өршөөлөөр суллагдсан этгээдүүдээс 5 нь хүн амины хэрэг үйлдэж 4-5 хүн тэдний золиос болжээ. Үүний хариуцлага мэдээж үнэн мөний дэнсийг алдагдуулж орхисон Цыхуагийн Тарчигдоржид оногдох нь мэдээж! Юуны өмнө хэлэхэд ноён Цыхуа санаатайгаар тэдгээр алуурчдыг шоронгоос мултлаагүй л дээ. Түүний зорилго бол элдэв гэмт хэрэгт нэр холбогдож, нарсны хаалга татах болчоод байсан өөрийн зарим бууны ноходыг дөнгөнөөс мултлах явдал байсан Үүнийгээ өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдэх арга нь өршөөлийн хууль санаачилж – батлуулж – хэрэгжүүлэх явдал байв Аливаа кампаанит ажиллгаа ямагт завхрал дануулж байдгийн үлгэрээр Цыхуагийн Тарчигдоржийн заваан бантангийн балгаар гэм зэмгүй иргэд, цэцэг цэврүүгүй хүүхдүүд амь насаа алдлаа! Тиймээс хүссэн хүсээгүй амиа алдагчдын амийг Цыхуагаас нэхэн үндэслэлтэй.

    Учир шалтгааныг ойлгомжтой болгох үүднээс харьцуулсан жишээ таты. Өнгөрөгч оны 7 дугаар сарын 1-ний үймээний үеэр тухайн үеийн ерөнхийлөгч Намбар Бамбар онц байдал зарлаж, цэрэг цагдаагийн хүчээр самууныг намжаах тушаалыг өгсөн Энэ бол түүний эрхэд хуульчлагдаж өгсөн процедурын элдэв зөрчилгүй тиймл шийдвэр байсан Өөрөөр хэлбэл төрийн тэргүүний хувьд эрхэм Намбар Бамбар залйшгүй л тийм шийдвэр гаргах ёстой байсан, тэрнийгээ ч гаргасан. Харамсалтайнь үр дүнд нь 5 хүн амиа алдсан. Мэдээж эрхэм Урт шар дээлт шийдвэр гаргахдаа санаатайгаар хүний амийг хохируулна гэж тооцоолоогүйл дээ. Түүний зорилго бол үймээнийг л намжаах явдал байсан. Даанч кампаанит ажил завхарч эмгэнэлтэй үр дүнд хүрсээн Тиймээс хэдийгээр шууд хамааралгүйч түүнийг буруутгах үндэслэл байж болох юм. Ингэж буруутгадаг ч хүмүүс, улс төрийн хүчин бий.

    Цыхуа Элэгдорж, Намбар Бамбар хоёрт ижилхэн тал нь энэ байна. Одоо харин ялгааг нь хэлий. Намбар Бамбар тухайн үеийн зайлшгүй шаардлагын улмаас онц байдал зарлах тушаал өгсөн. Харин Шанзав Элэгдорж атгаг санаагаар өршөөлийн хууль гаргаж завхруулсан Ер нь ийм хууль гаргаж кампаанит байдлаар өрнүүлэх зайлшгүй шаардлага байсан уу??? Тэхээр, Цыхуа Шанзав Тарчигдоржоос огт гэмгүй 5 хүний амийг нэхэх нь зүй ёсны хэрэг биз ээ. Тэр тусмаа ШУДАРГА БАЙЦГААХ-ын тулд зайлшгүй ингэх хэрэгтэй.

    mentally – UB Mongolia, physically – PA USA

    http://forum.asuultserver.com

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: