АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Ням гаригийн хулгайн нэвтрүүлэг

Posted by Mongol on 2009/11/08

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан хөрөнгө орлогоо (хувийн компани, байр, хадгаламж, дүүргийн төсвөөс зүгээр л авсан 10 сая төгрөг зэргийг орхиж) худал мэдүүлсэн тул АТГ-аас хуулийн дагуу огцруулахыг шаардаад бараагүй өдий хүрлээ. Өөрийг нь сонгосон дүүргийн хурлын төлөөлөгчдөө ийш тийш аваачиж найрлаад хөдөлгөдөггүй, сэтгүүлчдийг хөлсөлж аваад “Би ганц эмэгтэй Засаг дарга, намайг гоочиллоо” гэх мэт ярилцлага өгөөд өрөвдүүлчихдэг. Бас “Мөрөөдлийн цэцэрлэгээ” мэдээ болгоноор ярьж баатар болдог.

Саяхан дараачийн “но” цухуйв. 2008 оны орон нутгийн сонгуулиар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвших хугацаандаа “Баянгол-түншлэл” нэрээр сурталчилгаа явуулж, төсвийн 10 сая төгрөг зарцуулсныг АТГ-аас илрүүлээд дахин хэрэг үүсгэлээ.

Л.Амгалангийн хариулт удаан хүлээлгэсэнгүй.

2009.11.08-ны Ням гаригийн 12 цагийн үед МҮОНТ-ийн хөтөлбөрт байгаагүй хулгайн нэвтрүүлэг гэнэтхэн орж ирэв. [Яг эхлэлийг үзээгүй тул нэрийг мэдэж амжсангүй]. Баянгол дүүргийн ялалт амжилтыг нэгбүрчлэн танилцуулаад энэ бүгдийг Засаг дарга Л.Амгалан манлайлаад зогсохгүй орон гэргүй эрд гэр олгож, бяцхан охиныг нь өөрөө хөтлөн оруулсан зэрэг сэтгэл хөдлөм явдлыг харуулав. АТГ-ын мөрдөн байцаагчид үзээд нулимс дуслуулсан байх учиртай.

Төгсгөлд нь МҮОНТ-ийнхэн нэр хаяг огт тавьсангүй. Аргагүй дээ. Хулгайч нэрээ үлдээлээ гэж сонссон уу?

Бас нэгэн зүйл. Л.Амгалангийн “Баянгол-түншлэл” нэртэй сурталчилгааны кампанийг МҮОНТ хэд хэдэн удаа хулгайгаар сурталчилж 10 саяас нь овоо юм хүртсэн гэдэг.

14 Responses to “Ням гаригийн хулгайн нэвтрүүлэг”

  1. Saihan said

    Ongorson 7 honogt MUONTV-iin medeegeer “Dotood medee” gesnee Hyatadyn talaar medeelj baisnaa heden hormyn daraa “gadaad medee uzne uu ” gedeg baina shuu. Ene chini odoo yuu bolj baina aa??? Sanaatai yuu sanamsargui yuu? Uuniig anzaarsan hun baival medegdne uu. Odor tsagiig ni temdeglej avdag baij. Ajiglagch deer baina uu geed uzsen alga.

    • нимбус said

      Төрийн тэргүүн чинь Цыхуа гэж байхад чи одоо юундаа гайхаа вэ?

  2. Bold said

    Noyon Tseenjav tanaa gsn hund:

    Naizaa eyeldegeer neg zuil helye…Ter TV8 gdgee asuudaltai gej bodvol chi ooroo yaagaad bichihj boldoggui yum be..blogspot deer ch yum uu gants blog neehed l hangalttai sh de..Ene hun ooriinhoo bichmeer yumiig bichig l dee.Ter bichsen yumiig talarhanana unshdag hun mash olon baidag..bi tednii neg..

    Tserenjav ahad:

    Tanii ajiglaltuud onoodor bidend dutagdaj bui mash tom oron zaig nohdog shuu..setgegdelraardeedeggui l bolohoos unshdag hun mash olon bii..bitgii shantraarai.tand eruul mendiig husiye

    • Ноён Цэрэнжав танаа said

      ТВ8-ын тэр айхтар зүйлийг зүгээр өнгөрөөгөөд байгаад л би Цэрэнжав гуайд гайхаш төрөөд байгаа юм. Эсвэл сайн мэдээллийн хөтөлбөр бол тэрийгээ хэлэх эс бөгөөс алдаа дутагдлыг нь хэлэхэд юу нь болохгүй гэж. Түүнээс өөр хэн хэвлэл мэдээллийн салбарт ажиглалт хийж байгаа юм бэ. Би тэр зүгт анхаарлаа хандуулахыг нөхөрсөгөөр зөвлөсөн, хүссэн. Харин уншсанаа тунгаах чадваргүй зам зуурын нөхдүүд эсэн бусын юм яриад байгаа болохоос миний хүссэнийг олон хүн харж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Ердөө л энэ. Цэрэнжав гуай минь дээ үгүй мөн олон удаа гуйлаа даа. Арай л хадаг барих нь холгүй байна.

  3. Anonymous said

    Naranbaatart bol naidaltgui,harin Oyundari yagaad iim yumiig haraad tevcheed baigaad bainaa? Aldaag hyanaad zasaad yavj boldoggui um u

  4. Ноён Цэрэнжав танаа said

    Битгий ийм хачин юм хийгээд байгаач ээ. Хэвлэл мэдээллийн салбарт нухацтай ажиглалт хийнэ гэснээ Монгол даяар болж хадуурсан. Харин одоо бүр зарлалын самбарын менежер болж байгаа юм уу даа.Таныг тэр ТВ8 -ийн мэдээллийн хөтөлбөрийг тогтож хараад үнэлэлт дүгнэлт өгөөдөх гэж үгүй мөн олон удаа гуйлаа даа.Яасан үнэтэй туньтай хүн бэ. Элдвийн зар гэж явахаар тийм юмнуудаа үзэж блогтоо оруулж баймаар сан. Тэр ТВ8 ёс зүй гэдгийг уландаа гишгэж байна. Тэр хэдэн хүүхдэд хэлээд өгчих сургачих хүн дэргэд нь байдаггүй юм шиг байна. ХАрин сайхан сэтгүүлч мэргэжил….

    • Zochin said

      Чи битгий алиал. Энэ хүний юу бичих нь өөрийнх нь дур. Унших эсэх нь чиний дур.

      • Ноён Цэрэнжав танаа said

        Новш минь миний бичсэнийг дахиад нэг уншаадах даа. Уншсан зүйлийнхээ утгыг бүрэн тайлж чадахгүй байж юунд ингэж цамнаж байдаг юм бэ чи. Ус үзээгүй байж купальник өмсөнө гэгч болсон байх шив. Чам шиг юмнууд сэтгүүл зүйг гадарлах нь байтугай үнэрийг нь ч мэдэхгүй байж хол байгаарай. Сэтгүүл зүй цэвэр тунгалаг байх учиртай гэдгийг ойлгох ухаан чамд дутна л даа угаасаа. Би ноён Цэрэнжавд заасан зүйлгүй, зүгээр л хүсэлт тавьсан байгааг ойлгоод уншчих ухаан чамд даанч алга.

    • Anonymous said

      noyon tserenjav tanii zaasnaar ajiglalt hiij, bas tanii zaasnaar bichih ni ee. MUONT-giin aimshgiin aldaag bichij bolohgui, harin busdiig ni bol boloh ni ee. ta ch dee….

      • Ноён Цэрэнжав танаа said

        Чи ч гэсэн уншсан юмныхаа учрыг нь олж хужрыг нь тунгааж чаддаггүй зүгээр л нэг алиа салбадай байна. Чамд бол ёстой хуц шүү.

  5. Onigo said

    Элбэгдоржийн санаачилсан өршөөлийн хууль чинь одоо энэ бүх идсэн уусан нөхдийг ялаас мулталж байнашд Нээх их шударга байж, авилгалтай тэций гээд байсан гаргасан хууль нь харин тэднийг ялаас мулталж байнашд Түй чоорт

  6. mungu tsagaan, nud ulaaan said

    eoooooe booj uhmeer yum. ene newtruuleg garahaas hedhen honogiin umnu Tsagiin hurdeer Amgalangiin 10 sayiin hereg bolon Janlaw ter 2-iin hurungu orlogiin meduulegtee yu nuusniig ni il gargaj tawisan shu de, surwaljlagaar. neg nertei, neg baiguullaga bj yahaaraa negniihee hiisen zuiliig nuraaj bdgiig oilgohgui bna. Zam dagasan unen gedeg Lungiin zamiin newtruuleg ch adil. mm-iin heden surwaljlagch Lungiin zamiin talaar shuumjleltei mash olon surwaljlaga beltgej gargaj bsan… daanch araas ni Ochir tuwiinhniig undug shig uugui meteer newtruuleg gargachih yum. mm-iinhen ni teheer hudalch bolj taarch bna u? oilgoj yadaad bh ch yu bhaw de, mungu tsagaan nud ulaan.

    • Anonymous said

      Davaa said aa chi unen bichsen baina. undesnii tv-d bodlogo gej yum daanch alga. gants neg setguulchid ni mergejliin tuvshind ajuillah geed, harin mergejliin bus, mungunii bolood alban tushaaliin tataastai darga nar ni nam, bolon mungund uilchleed… uneheer uruvdmuur yum aa. tegeed bas nuguu mungunii nevtruulgiig ni ichguur sonjuurguigeer beltegedeg hogiin setguulchid bas baij l baidag. yana daa.

  7. Davaa said

    Mongolchuud, UB-daar daajignachih yum aa.Ingej ih togtood baigaag bodohod M.Enhbold, ulmaar hujaa naryn gar hol bologch bololtoi. Ajiglagch ih sorgog baina shuu . Bayar hurgeie!

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: