АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Төмөр замын ээлж ирлээ

Posted by Mongol on 2009/11/04

“Айвенхоу Майнз”-ийн захиалгаар гэнэтийн ашгийн 68 хувийг цуцлах хуулийг батлах санал хураалтын өмнөхөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хүний өөрийнгүй нийлээд энэ хуулийг батлуулах юм байна” хэмээн дуугарч билээ. Одоо Тавантолгойн ээлж ирэхийн өмнөхөн түүний нэгээхэн хэсэг – Ухаа худгийг ухаад урагш гоожуулж эхэлсэн “Энержи Ресурс” компани төрийнхөн, бас хэвлэл мэдээлэлтэй нийлээд төмөр замаа хүссэнээрээ урагш шууд хил давуулах нь гарцаагүй юм байна.

Лхагва гаригт УИХ-ийн байнгын хорооны хуралдаанаар ЗТБХБ-ийн сайд Х.Баттулга уг төмөр замыг урагшаа биш, Сайншанд руу тавьж монголын үндсэн төмөр замтай холбох хэрэгтэйг нотлон маргалдаж, ажлын хэсгийн ахлагч нь “Энержи Ресурс”-ийн эздийн нэг, УИХ-ын дэд дарга Г.Батхүү байхдаа яадаг юм гэж хэрэлдээд дийлдсэн бол “Энержи Ресурс” хэвлэл мэдээллийг яаралтай дайчилж “Өнөөдөр” сонины маргааш өдрийн дугаарт сэтгүүлч Л.Болормаагийн тус компанийн гүйцэтгэх захиралтай хийсэн ярилцлага “Г.Батцэнгэл: Ухаа худаг-Гашуун сухайтын төмөр замын бүтээн байгуулалт бол Монгол Улсын эдийн засагт хямралын үед төдийгүй цаашдаа ч ихээхэн ач холбогдолтой гэж харж байна” гэсэн гарчигтайгаар нийтлэгдэв. 

Мягмар гаригт МҮОНТ-ээр “Транзит Монгол” нэрээр зарлаж байгаад “Халуун сэдэв” захиалгат нэвтрүүлэг үзүүлсэн. Олон нийтийн телевиз хэзээд бэлхэн!

Эхлээд Оросын болоод Казахстаны төмөр замыг тэнгэрт тултал магтсанаа Монголын төмөр замын хоцрогдол, доройтлыг элдвээр дуудаж “2007 онд зүтгүүрүүдийн 85 хувь хуучирсан технологитой байсан бөгөөд байнга эвдэрдэг. Эдгээр зүтгүүрүүд нь удаан, нүүрсээр ажилладаг” гэв. Монгол-Оросын хамтарсан төмөр замыг муулах нь зөв, гэхдээ ингэж гүжирдээд яахнав. Хар утаа хаясан хар зүтгүүр зөвхөн кинон дээр л явдаг болоод удаж байгаа шүү.

Тэгснээ “… Монгол улс хувийн хөрөнгө оруулагчдын төмөр замд оруулах хөрөнгийг талархан хүлээн авч төрөөс ил тод зохицуулах чиглүүлэх болно гэдгийг ойлгуулах нь маш чухал“ гээд захиалагчдынхаа даалгаврыг палхийтэл зарлаж орхив. Төрөөс зохицуулахыг зөвшөөрсөнд баярлалаа! Тэгсэн хэрнээ “… Үнэндээ төмөр замын газрын даргыг ЗТБХБЯ-ны сайд томилдог, үүний зэрэгцээ тухайн яам Улаанбаатар төмөр замын хувьцаа эзэмшигч байдаг, энэ нь тухайн яам төмөр замын салбарт бизнесийн болон бодлогын ашиг сонирхолтой болохыг илэрхийлж байгаа бөгөөд улмаар зохицуулалтын тухай ярихад ашиг, сонирхлын асар том зөрчил гарна” гэж төмөр замын салбарт төрийн бодлогыг хэрэгжүүлдэг яамыг жийж орхиод зохицуулалт хийдэг хараат бус байгууллагыг шаардлаа. Тун удалгүй манай төр төмөр замаасаа хөөгдөх биз. 

Яриаг нь хасч танахыг мэдээгүй юу, Улаанбаатар төмөр замын орлогч дарга Л.Халтар Монгол Улсын Засгийн газрын Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хорооны гишүүн нэрээр (үндсэн ажлаа нуусныг бодоход мэдэж байж), Монголын төмөр замын газрын Бодлогын хэрэгжилт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Энхбаяр, Монголын төмөр зам ТӨХК—ийн захирал А.Батболд нар төмөр зам дахь хувийн хэвшлийг мөрөөдөн хэсэг ярьцгаав. Уг нь төрд хамаатай албан тушаалтнууд юмсан. Эцэст нь 2008 онд хятадаас маш гоё зүтгүүр (нүүрсээр ажилладаггүй!) оруулж ирээд төмөр замд шахаж чадаагүй бололтой “Транскон” ХХК-ийн захирал Н.Ариунзаяа гомдлоо тайлав.

Нэвтрүүлэг “Энэхүү нэвтрүүлгийг бэлтгэхэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Төмөр замын хэрэг эрхлэх газар, МТЗ ТӨХК, Транскон ХХК гүн туслалцаа үзүүлэв” гэж төгсөв. Ямар нэгэн нэр, хаяг алга. Хэн захиалсан бэ?

P.S:  Уг нэвтрүүлгийг Пүрэв гаригийн үдэш тэр чигээр нь давтан үзүүлэв. Нэг нэвтрүүлгийг МҮОНТ хоёр удаа оргил цагаараа явуулсан бол цаана нь том захиалагч байна гэсэн үг.

P.P.S: Бямба гаригийн орой 3 дахь удаагаа үзүүлэх нь тэр. 

Transit Mongol

Transit Mongol MUONT (1)

Transit Mongol MUONT (4)

Transit Mongol MUONT (3)

Transit Mongol MUONT (2)

Transit Mongol MUONT (5)

3 Responses to “Төмөр замын ээлж ирлээ”

  1. Батаа said

    ОХУ-ын Газпром банкны “50+1” хувьцааг нь эзэмшдэг “СУЭК” \Сибирскач угольно-энергетическая компания\ компани нь ОХУ-ын нэг номерын нүүрс олборлогч, экспортлогч нь Кемерово,Красноярск,Эрхүү,Буриад, Чита, Алс дорнодын нүүрсний уурхай болон гол цахилгаан станцуудын хувьцааг эзэмшдэг.Буриадын Тугнунскийн ил уурхайд нүүрс угаах үйлдвэрийг 2008 онд барьж ашиглалтанд оруулсан,Владивостокийн орчим Мухта хойгт 100 тэрбум доллар зарж Германы төхөөрөмжөөр шилжүүлэн ачих байгууламж барьсан.Хятадын нүүрсний зах зээлийн үнэ буурахаас ихээр болгоомжилж байгаа.2009 онд 12 сая гаруй тн нүүрс зөвхөн энэ терминалаар экспортлогдсон. СУЭК-ийн
    Дэд ерөнхийлөгчөөр нь ОХУ-ын Төмөр зам хувьцаат нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч асан\ Якунины орлогч\
    Анна Белова ажилдаг.РЖД нь Газпром банкны нэг л ашиг сонирхлын үүднээс монголд тулгалт хийгээд байгаа юм биш үү?

  2. baingiin unshigch said

    Балай юм. Та уунийг ингэж гаргаж тавиагуй бол мэдээгуй өнгөрөх байлаа. Юм юм болох юмаа.

  3. Anonymous said

    Neeree unen. 11sariiin 6 nii oroi 25 dugaar suvag TV r bas tiimerhuu utgatai uur nevtruuleg garsan.

    tegeheer odoo tumur zam bolov.Uuniig n Battulga said eseguutseed odoo neg heseg l um bolno doooo

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: