АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Талибуудын хөдөлмөр ба мэдээллийн мэдээлэл

Posted by Mongol on 2009/11/04

Хэд хоногийн өмнө Биеийн тамир, спортын төрийн бодлогын асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр Н.Энхболд гишүүн тогтоолын төсөл алдаатай, тодруулбал, “хэлэлцэх эсэх нь зүйтэй гэж тогтов” гэсэн өгүүлбэр ойлгомжгүй байна гэхэд уг төслийг бэлтгэж оруулсан нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Д.Оюунхорол “монголчууд буруу яриад зөв ойлголцдог тэр жишгээр ойлгочихвол зүгээр юм шиг байна” хэмээн тас ширвэв.

Саяхны нэг өдөр телевизийн суваг хэдэн сувгийг хэсэгхэн зуур солиход тааралдсан элдэв ярианы алдаануудын зах зухаас сонирхоно уу.

Сэлэнгэ аймгаас ирсэн нэгэн Засаг дарга: Улаанбаатар хотын агаар маш их бохирдож байгаа гэж маш их ярьж байгаа. Бид үүнд бага ч гэсэн хувь нэмэр оруулахаар зорилгоор энд мод авчирч тарьж байна…

“Ийгл” телевизийн World news: Афганистаны … мужид НАТО-гийн 3 мянган цэрэг байгаа бол талибаны 12 мянган дайчин ажиллаж байгаа юм… [Талибууд мөн ч хөдөлмөрч улс шүү!!!]

Эрүүл мэндийн дэд сайд Цолмон УИХ-ын хуралдаан дээр: … тайван бус байх юм бол халдварын тархалт 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн олон улсын судалгаа бий.

[Сувгийг харж амжсангүй]: … АНУ сүүлийн 70 жилд учирч байгаагүй эдийн засгийг давж гарлаа гэж мэдээлэв.

Монгол Улсын шадар сайд М.Энхболд: …. томуугийн халдвартай … хүн тогтоогдсон байна. Иймд бид энэ үйл явцыг бид эрчимжүүлэхээр ажиллаж байна…

“Инфо ТВ” сэтгүүлийн сурталчилгааны клип: …. Өөр ямар ч мэдээ, мэдээллээс сонсоогүй мэдээллийг хүлээн аваарай ..

“25-р суваг” телевизийн “Арай ч дээ” нэвтрүүлгээр УБЕГ-ын хэлтсийн дарга:… Сонгуулийг ямар хэлбэрээр явуулах эсэхийг…

Мөн нэвтрүүлгийн хөтлөгч Ариунаа: … 4-р цахилгаан станц өөрийн хүртэл хөлдөх аюул тулгараад … Энэ сонины хариу тайлбарыг өгөх хүн Төрийн өмчийн хорооноос олдсонгүй…

Мэдээж миний дуртай “болсон мэдээлэл” монголын телевизийн бүх сувгийг эзэлсэн төдийгүй олон улсын тавцанд гарч “дэлхийн зах зээл дээр болсон мэдээ, мэдээлэл”-д хүрснийг мэдлээ.

Аливаа улс үндэстэн, ямар ч уран илтгэгч яриандаа алдаж будилдаг ч дараачийн мөчид залруулаад явдаг. Харин бид юу ч болоогүй мэт үргэлжлүүлдэг. Алдсанаа ч анзаардаггүй. “Хүн яаж сэтгэнэ, тэгэж ярьдаг” гэсэн мэргэн үг бий. Ингэж эмх замбараагүй сэтгэдэг хүмүүс ажил амьдралаа эмх цэгцтэй зохион байгуулж, дэс дараа, цаг хугацаа, процедурыг дагаж чадах уу? УИХ нь хүртэл буруу бичээд, дээрээс нь Нямдоржтонгууд хулгайгаар засаад, араас нь “зөв ойлго” гэж загнаад (УИХ-ын гишүүнийг шүү! Жирийн иргэнийг бол баллахнээ!!!) байхлаар Монгол Улсад хууль журам тогтох уу?

3 Responses to “Талибуудын хөдөлмөр ба мэдээллийн мэдээлэл”

  1. baingiin unshigch said

    Монгол хэлээ цэвэр ариун байлгах талаар иймэрхүү зүйл хааяа нийтэлж байгаад баярлалаа.

  2. Zochin said

    HEHE. FUNNY

  3. Ажилгагч ах үнэхээр хэрэгтэй бичлэг оруулжээ. Би ихэвчлэн олон давталттай рекламнаас л алдааг нь анзаардаг юм. Энд ярьж байгаа хүмүүс үнэндээ өөрсдөө юу ярьж байгаагаа ойлгохгүй байгаа болохоор л ингэж ярьдаг болов уу. Буруу ярьсныг зөв ойлго гэдэг ч арай дэнднээ. Зөв ярьж сурна гэдэг их том боловсрол гэж боддог. Буруу ярьж байгаа бол ногооноороо л байгаа гэсэн үг юм даа.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: