АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Хүн-утас: Хэн ч танихгүй

Posted by Ажиглагч on 2009/10/30

Хэд хоногийн өмнө Улаанбаатарын гудамжинд цагаан утсаар үйлчилдэг хүмүүсийн зургийг цуврал болгон нийтэлж эхэлсэн чинь нэгэн уншигч “хүний зургийг зөвшөөрөлгүй авч тавьдаг ёс зүйгүй” хэмээн намайг ичээсэн байна. Харин тийм учраас нүүрийг эгц харуулахгүй, эсвэл холоос  авсан санаатай юм аа. Бид ийм мэдрэмжтэй бол сайн хэрэг, гэхдээ зураг дарахын тулд дуранд өртөж мэдэх 10, 20, 30 … хүн тус бүртэй хэлэлцээр хийж эхэлбэл дэндэнэ ээ.  (Манай нэг хуулинд тиймэрхүү, гэхдээ хэрэгждэггүй заалт бий байх шүү).

Нэг талаас, гудамжинд гарч үйлчилгээ эрхэлнэ гэдэг бол нээлттэй хүн болно гэсэн үг. Ичих  юм байхгүй. Бусдын хүч, хөдөлмөрөөр амьдрахаас хавьгүй илүү нэр төртэй.  Харин соёлтой, цэвэрхэн … гээд  шаардлагууд тавигдах учиртай. Үнэндээ хөдөлгөөнт үйлчилгээний цэг юм шүү. Тэдэнд зориулсан хөнгөхөн тавиур, сандал байж яагаад болохгүй гэж? Гадаадын жуулчдын сонирхлыг татдаг юмны нэг “хүн-утас” байх шүү.

Нөгөө талаас, ялангуяа эмэгтэйчүүд нүүрээ нуусхийж суудаг болохыг анзаарсан.

Ингээд дахиад нэг зургийг нийтлээд үзье. Дээрх шүүмжлэлийг хүлээн авч энэ эмэгтэйн нүүрийг огт харагдуулаагүй шүү. (Харин түүнээс тамхи, бохь авч зогссон хэсэг оюутан хэлмэгдчих шиг боллоо. Би тэднээс мэдээж зөвшөөөрөл аваагүй. Яах ёстой байснаа сайн мэдэхгүй л байна)  

Hun-utas111

4 Responses to “Хүн-утас: Хэн ч танихгүй”

  1. Oyun said

    “Hun utas” ajilluulagchid zovood emzegleed baih yumgui. Bi ch gesen ajiglagchtai sanal neg baina. Amidral hetsuu baina geed gonshgonood suuhgui zah zeeliig mederch hund hurch uilchilj chaddagt ni talarhdag.Ovol harin ovshtei bolchihvii dee gej orovddog.Emegteichuud ni harin tsag agaaryn taalamjgui nohtsloos nuurnii arisaa hamgaalj amny haalt zuudeg baih.Harin hun yarisan toolond hariltsuuryg chiigtei ariutgagch tsaasaar archdag bolbol tun sainsan.

  2. who said

    санаа тавьж хариу тайлбар хйисэнд талархжийнээ.
    гудамжинд гарч үйлчилгээ эрхэлнэ гэдэг бол нээлттэй хүн болно гэсэн үг. Ичих юм байхгүй

    гэсэн үг чинь нэг л биш санагджийна, амь зуух өөр аргагүйг нь тэгж далимдуулж болохгүй, тэд ч гэсэн хүн л гэж хэлсэн санаатай, миний санаа бол хажууд нь байж байгаад давхар хэлмэгдсэн хүмүүсийг гэхээсээ илүү утас ажиллуулж байгаа тэдгээр хүмүүсийн эрхийг л хүндэтгээч, хүнийх нь хувьд хүндлээсэй гэсэн ухаантай, цаашид хэлэх үг олдохгүй болох шинжтэй, эрхэм ноён та цааш үргэлжлүүлэхээсээ санаа танв ковохгүй байгаа болтой, уучлөаарай, хэрэггүй юм эхлүүлсэнд.

    • baingiin unshigch said

      Энэ хүмүүсийн эрхийг хүндэтгэж бичсэнд чинь баярлалаа. Гэхдээ энэ сайтыг ажиллуулдаг хүн хэнээс ч дутахгуй ёс зүйтэй, ямар ч хүнийг үнэхээр хүндэтгэж чаддаг, хүнлэг, сайхан сэтгэлтэй хүн гэдгийг надаас гадна мэдэх хүмүүс нь мэдэх байх. Тэгж их бухимдах хэрэггүй.

  3. Элбэгдорж шагналын рекорд тогтоов said

    Байнуу байнуу? Хэн ч танихгүй хүн-утас мөн үү? Би шагналд луртай хүн байна. Хамгийн сүүлчийн шинэ мэдээ сонслоо. Ерөнхийлөгч Элбэгдорж 2 өдөрт 162 хүнд шагнал гардуулсан гэнэ ээ. Энхбаярын рекордыг эвдсэн байна гэнэ. Би шагналд их дуртай юмсан, энгэрээ нэг цоолчих юмсан. Ажиглагч гуай, та намайг Элбэгдоржид нэг дуулгачих тэх үү?

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: