АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Утсаа аваач ээ…

Posted by Ажиглагч on 2009/10/29

1980-аад оны дундуур Иран-Иракийн дайны ээлжит тулалдаанд алагдсан иран цэргийн бугуйнд байсан электрон цаг хэдэн сарын дараа ч зогсолгүй эзэндээ дохиолсоор байгааг барууны нэгэн сурвалжлагч бичсэнийг гэнэт саналаа. 

2009 оны 10-р сарын 27-ны өдөр нийслэлийн 4-р цахилгаан станцын зүүн зам дээр “Анод” банкны буюу тус банкны лизингтэй “Хюндэй” маркийн 95-34 УББ улсын дугаартай авто машины бензин дуусч улмаар жолооч О нь тээврийн хэрэгсэлээ зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогсоож банкандаа савнаас бензин хийж байханд нь араас ирж явсан Апекс грүпийн 43-13 УБЗ улсын дугаартай “Хюндэй” маркийн хүнд даацын авто машин дайрч амь насыг нь хохироосон тухай сурвалжлагыг TV9 телевиз үзүүлэв. Дайрсан жолооч (хагас ухаантай явж харагдав) хурд хэтрүүлсэн, харин амиа алдсан жолооч ослын зогсолтын тэмдэг тавиагүй буруутай гэнэ.

Нэгэнт өнгөрчээ. Харин сэтгүүлч сурвалжлагынхаа төгсгөлд “цогцсыг бүтээсэн байхад халаасан дахь гар утас нь тасралтгүй дуугарсаар байлаа” гээд “утсаа аваач ээ” хэмээн нэхэх мэт жингэнэх тэр аяыг сонсгоход өнчирч хоцорсноо хараахан мэдээгүй ар гэрийнхэн нь нүдэнд харагдах шиг болов.

Хэлэх үг алга аа.

5 Responses to “Утсаа аваач ээ…”

  1. Ono said

    Harin tiim ee. Hunii ami yamar ch une tsenegui bolj tsoohon Mongolchuud tsag busaar horogdsoor l baih uu? Demii halaglatsgaaj suuhaar huuliin tosol beldej oruultsgaaval yamar ve?

  2. Болд said

    Таны блогийг унших үед, хэд хэдэн удаа ийм хүнд сэтгэгдэл төрж байлаа.

  3. orgii said

    харин тэрийг үзээд сонин болсон.

  4. Anonymous said

    Ямар өрөвдмөөр юм бэ. Нээрээ л өнчирсөнөө мэдэхгүй залгаад л сууж байсан даа.

  5. zorigtsoc said

    Үнэхээр хэлэх ч үг алга

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: