АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Эн Жи Эн ба Эф Зоон

Posted by Ажиглагч on 2009/10/25

Гэрийн суурин телефон утасны үйлчилгээ сүүлийн үед ихэд өөрчлөгдөөд байх шиг. Гэхдээ ихэнх хэрэглэгчид 34, 35, 45, 63, 68 мэтийн зургаан тоотой дугаарыг 70-аар эхэлсэн 8 оронтоор сольдог болсон гэдгээс цааш мэддэггүй, иймээс хуучин “гоё” дугаарыг илүүд үздэг хэвээрээ. Саяхан шуудангийн хайрцгаар тараасан “Монголын цахилгааан холбоо” ХК-ийн хэвлэмэл сурталчилгаанд  суурин утасны шинэ үеийн технологи нь дүрсээ харж ярихаас эхлээд 33 төрлийн нэмэлт үйлчилгээтэй гэжээ. Даанч үүнийгээ хүмүүст олигтой хүргэж чадахгүй байх шиг санагдав.

Наад зах нь оновчтой нэр алга. NGN гэж чамирхсанаас биш түүнийгээ орчуулсан юмуу тайлбарласан зүйл огт алга. Хэрэглэгчид “манайх Эн Жи Эн тавиулаад” гэж дагаж пээдийх үү? Маркетингын ажилтнууд нь шинэ бизнест нэр хичнээн чухлыг мэддэггүй бололтой. Яахав, дахиад хэдэн жил хэрэглэгчдийг балбахад цээжилнэ гэж найдав уу?

Тэд суурин төдийгүй гар утасны үйлчилгээ эрхэлдэг гэнэ. Үүрэн телефоны 5 дахь операторын сураг дээрхэн сонсоддог байсан, тэр бололтой. 1900 MHz—ийн давтамж бүхий хөдөлгөөнт холбооны утас бөгөөд хамгийн бага тарифтай, сүлжээндээ мессэж нэг төгрөг, Интернэтэд холбогдоно гэх мэтээр олон ид шидийг амалжээ. Даанч нэр нь F Zone. Бас л тайлбар үгүй. Ямар дугаартай болохыг ч “нууцалжээ”. Зоон гэж Мобиком, Юнител, Скайтел, Ж-Мобайл компаниуд үйлчилгээнийхээ зөвхөн нэг төрлийг нэрлэдэг. Тэгвэл МЦХ компанийн хэрэглэгч “Би Эф Зоон”-той болсон” тухайгаа гайхуулбал өөдөөс “Мобиком”-ынх уу гэж асууна.  Томъёон нэрнийхээ “ачаар” МЦХ өөрийгөө шууд жижигрүүлээд байх шиг.

Дээрээс нь энэ сүлжээ Монгол орныг хамарсан эсэхийг хэлсэнгүй. Зөвхөн Төв шуудангийн эргэн тойронд барьдаг утас юм уу?

3 Responses to “Эн Жи Эн ба Эф Зоон”

  1. НЭЭЛТТЭЙ ЗАРЫН ТОГТОЛЦОО http://www.center.mn вэб сайтаар шинээр нээгдлээ. Та бүх төрийн болон төрийн тусгай алба, хувийн хэвшил, иргэн бүр зараа хүртээмжтэй нээлттэйгээр өгөх, үзэх боломжтой. НЭЭЛТТЭЙ ЗАРЫН ТОГТОЛЦОО сайтад бүртгүүлсэнээр найз нөхөдтэй болох, бизнес мэдээлэлийн дунд байх боломжтой. http://www.center.mn НЭЭЛТТЭЙ ЗАРЫН ТОГТОЛЦОО

  2. shal soliotoi huuhen be said

    ha ha ha chi naad uls turiin hiirhelee odoo hayach ee
    songuuli ali hediin duussan uuruu haana yavj bainaa? muu buhend hoid har ger gedeg shig nugel buhend enhbayariig buruutgaad baihaar ineed hurchlee… magadgui chinii amidraliin butelguitel bolgond enhbayar bas buruutai baih tiim ee: chi tsarai muutai esvel uhaan muutai tursun bol, chi zurhnii hiitei tursun bol, naizdaa hayagdsan bol, hamhan tursun bol, yaduu tusun bol, yaravgar tursun bol… yeroosoo bugdend ni enhbayar buruutai baihaa te he he

    /P.S.: bi enhbayariig demjdeggui, hu namiin gishuun bish shuu!!!/

  3. Oyun said

    Heleed yuhev ee.70-r ehelsniig Enhbayarynh gej sonsson unen uu? Survaljlah arga baina uu? Herev unen bol shuuhed ochih yostoi huniig tegej ch tetgemeergui baina shuu, humuus ee!

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: