АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Хүн-утас (цуврал)

Posted by Ажиглагч on 2009/10/25

Улаанбаатарын гудамжаар нааш цааш явж, эсэхүл хаа нэгтээ сууж үйлчилдэг цагаан утастай хүмүүсийг дүр зураг надад сонин санагддаг. Иймээс тааралдахаараа хааяа зургийг нь дардаг юм.

Харилцаа холбооны хамгийн шинэ технологи CDMA, GSM-ийг ашигладаг, тэгсэн мөртлөө биеийн  хөдөлмөр, дээрээс нь аливаа бизнест хамгийн чухал гурван зүйл – нэгдүгээрт, байрлал, хоёрдугаарт, байрлал, гуравдугаарт байрлал гэдгийг дээд зэргээр мэддэг хүмүүсийн эрхэлдэг ер бусын үйлчилгээ.  Манайх шиг “сая хүнтэй” дэлхийн зиндааны хотуудад лав алхам тутамд байх учиртай таксофоныг тэд 99 хувь орлохоор барахгүй 100 хувь илүү.  Гараа даллахад хүрээд ирдэг, зам дээр гацчихсан машины цонхоор ороод ирдэг таксофон гэж та сонссон уу? 

Дутагдал нь гэвэл олон хүний ам хүрдэг тул цэрвэмээр. Эйч 1 Эйн 1-ийг сануулья.   

Хэдэн жилийн өмнө дангаараа явдаг жинхэнэ хүн-утаснууд зонхилж байсан бол өнөөдөр хаа нэгтээ сууж хажуугаараа өнгөрснийг яриулаад, тамхилаад (бүр асааж өгдөг!), аманд нь чихэр хүлхүүлж бохь зажлуулаад үддэг бяцхан үйлчилгээний цэгэрхүү утаснууд давамгайлах болжээ.

Хэзээ нэгэн цагт ийм хүн-утас үгүй болж зөвхөн зурган дээр үлдэх буйзаа. 

[Урьд нь авсан зургууд байх учиртай, дараа оруулья. Бас шинэ зураг оруулж байя. Иймээс “цуврал” гэв]  

P1010840

P1020816

P1020814

P1020264

 

P1010465

 

P1020301

6 Responses to “Хүн-утас (цуврал)”

  1. Ноён Цэрэнжав танаа said

    Таны блог эхэндээ Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна? гэсэн хөмсөг гарчигтай байсан бол үүнийгээ та Монголд гэж илүү өргөжүүлсэн байна. Гэвч уг нь зөвхөн сэтгүүл зүйн салбарт юу болоод байгаад илүү фокус өгч ажиглалт хийсэн бол үр дүнтэй байх байсан юм болов уу гэж санагдана. Аливаа юм хэт томрохоороо заримдаа амтгүй болдог талтай. Энэ хэдэн зурагт сонин хэвлэл радио доо нарийн нухацтай ажиглалт хийсэн бол энэ салбарын хөгжилд их чухал байлаа. Тэр ТВ8 телевизийн учраа мэдэхгүй жаахан хүүхдүүд юу хийж байна аа? Ямар ч ёс зүй алга тэдэнд. Тийм сэтгүүл зүй гэж байдаг юм уу? Та анзаарч нэг хараарай. Хайран сайхан мэргэжлийг учраа мэдэхгүй жаахан хүүхдүүд яаж гутааж байгааг та хараад тэвчиж чадахгүй гэдэгт би итгэлтэй байна.

  2. tsomo said

    Ene zuragnuudiig harsan, nutgaa sanaj bna…

  3. who said

    hedii utas ajilluuldag ch hun l shuu dee, tanii zurgiig ch gsen zovshoorolgui avaad neg gazar tavitsan bol saikhan sanagdahgui l bh, ta yamar yos zuigui hun be

  4. Одоо ийм утаснууд байдаг юм уу? Ёстой анзаардаггүй юм байна. Би ашиггүй болоод больчихож дээ гэж санадаг байсан. Уул нь дээр үед хаа сайгүй утас барьсан хүмүүс хөлхдөг байж билээ.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: