АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

“Сэтгэгдэл орох боломжгүй”

Posted by Ажиглагч on 2009/10/16

Сонин юм анзаарлаа. Вэб сайтад нийтлэгдсэн өгүүллийн араас уншигчид элдэв юм бичдэг зовлонтой асуудал бий. Уг нь сэтгэгдэл бичих ёс зүйн дүрэм маягийн юм зарлаад илт хараал ерөөл, АНУ-аас дөнгөж оруулж ирсэн компьютерийн зар сэлтийг хасаад байж болохсон. Даанч манай сайтууд залхуурч зүгээр л сул тавьдаг хэрнээ “эгзэгтэй” нийтлэлийн сэтгэгдлийг шууд хаачихаж байна. Яагаад?

Хэд хоногийн өмнө нэрт сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Агуу Монголын залуу нас чи алдахаасаа бүү айтугай” гэж уриалсан (…энэ удаагийн сонгууль эхлэв үү үгүй юу энэ залуу халуун насыг минь элдвээр харааж зүхлээ. Учир нь МАХН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтийн нас дэндүү залуу байна гэнээ. Боловсрол мэдлэг нь болж байна, харин залуу байгаа нь буруу гэцгээж байна. Ажиглаад байхад залуу халуун бүхнийг үгийн илдээр хайр найргүй сийчиж амтай болгон зоргоороо элдвэлдэг муухай зуршил тогтчих гээд байх тул харин миний залуу нас эмнэг адуу мэт цамнаж үгээ хэлэхээр үзгээ шүүрлээ…. Авилгад идэгдэж өдрөөс өдөрт доройтох нийгмээ шинэчлэхийн төлөө сэтгэл зүрхэндээ гал асаан нэр дэвшсэн Дашдоржийн Зоригт чи бас бидний залуу нас…) бичлэг http://www.news.mn-д нийтлэгджээ.

Хоёр биенийхээ залуу насыг дуудсан уян налархай мөрүүдийн араас уншигчид, Д.Зоригт ах чинь дунд насных, үүний оронд жинхэнээсээ залуу Жавхлан, Уянга нарыг төлөө цамнаад өгөөч гэх мэтээр бичиж таарна. Тэр тусмаа ийм мундаг нийтлэлийг захиалагчид нь хэдээр үнэлснийг сонирхож ч магадгүй. Иймээс “Энэ мэдээнд сэтгэгдэл орох боломжгүй байна” гээд хаачихаж. Сүүлийн өдрүүдэд түүний туурвисан “Д.Зоригт: Би төр түмэндээ хүчээ өгөх гэж зүтгэж байгаа жирийн л залуу”, “Энэ чинь ардчилал юмуу, Р.Бурмаа” гэх мэт нийтлэл, ярилцлагуудад бас л “Сэтгэгдэл бичих боломжгүй”.

http://www.sonin.mn сайтад бүр илүү нэрт сэтгүүлч Б.Ганчимэгээс МАХН-аас нэр дэвшигч Д.Зоригтод зориулсан “Дөчин насных нь босгон дээр дөрөөнд нь сүү дусааж угтаарай!” нийтлэл тавигджээ. (… Д.Зоригт сайд гаднаасаа зөөлөн, даруу хүн харагддаг. Зөөлөн, даруу төрхнөөс нь үүдээд зарим хүн түүнийг зориггүй гэж харах гээд байдаг тал ажиглагддаг. Мэдээж улстөрч хүнд зориг чухал. Зоригийн тухайд Д.Зоригт хар багаасаа л шийдэмгий товарищ байсан нь анзаарагддаг… Төрд ажилласан намтраас нь ёс суртахууны өндөр үнэлэмж ханхалдгийг Ерөнхий сайд С.Баяр онцгойлон иш татаж байна лээ. Үүгээрээ тэр цэвэр тунгалаг нэр хүнд, ёс суртахууны гэрэл гэгээтэй жишгийг улс төрд босго болгон тавьж байгаагаа зарласан гэж бид хүлээн авч байна…) Эдгээр гоё үгнүүдээс юу ханхлаад байна аа? Иймээс “Сэтгэгдэл оруулах боломжгүй”. (Сониноос, энэ ярилцлага маргааш нь алга болчихов. Үүргээ биелүүлсэн тул хассан бололтой)

Харин http://www.gogo.mn сайт уг ярилцлагыг одоохондоо байлгаж харагдана. Төгсгөлд нь “Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгvй байна” гэжээ. Уучлал гуйх нь аргагүй. Өмнөөс нь ичсэн биз.

6 Responses to ““Сэтгэгдэл орох боломжгүй””

  1. baingiin unshigch said

    he he, goyo bichjee Tserenjav ahaa.

  2. Witness said

    Мөнхбаясгалан аль хэдийнээс хойш л сэтгэгдэл бичүүлэхгүй байгаа шүү дээ. Одоо л анзаарч байгаа юм уу? Мөнхбаясгаланг юм бичихээр л алуурчин, Дашбалбарыг яалаа, чи хэний юуг хөхдөг биз дээ гэхчилэн элдэв бусаар дуудаад байхаар аргагүй шүү дээ. Таны нийтлэл дор тийм сэтгэгдлүүд байгаа байвал яах вэ?

  3. unen said

    harin iim zuil ajiglagdaad baigaam shu. news.mn deer bas Ichinkhorloo? Ichinnorov biluu neg huuhnii bichleguudiig esvel tuunii tuhai zuilsiig “setgegdel bichih bolomjgui” geed haachihdag yum bailee.

  4. Anonymous said

    Ажиглагч ах айхтар ажиглах юмаа. Энэ олон мэдээнүүдийн хаана нь юу болоод байгааг ажиглагч ахын блогоос унших юм. Уншаад инээд хүрээд байх юм. Нээрэн ямар гоё мөрүүдийг иш татаа вэ. Ажиглагч блогийн идэвхтэн уншигч

  5. Үнэн said

    Мөнхбаясгалан, Ганчимэг нар чинь мөнгөний төлөө бол чөтгөрийг ч сайхан болгож бичих нь ээ. Арай ч дээ харин сэтгүүл зүй минь… Мөнхбаясгалан ч яахав хэтээсээ сэтгүүл зүйг хөлжих хэрэгсэлээ гэж үздэг хүн. Харин Ганчимэг арай ч дээ. Балдорж агсны тэр хүндтэй шагналыг авчихаад юу гэж хэлж байлаа. Гэтэл тэр сайхан үг нь ганцхан сарын настай байжээ. Шударга үнэн чи хаана байна аа?

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: