АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

“Өнөөдөр”-ийн чулуудсан яс

Posted by Mongol on 2009/10/13

УИХ-ын нөхөн сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд сонинууд заваарч өгч байгаа бололтой. Монголын хэвлэл мэдээлэл дундаас өөрийгөө хамгийн цэвэрт тооцдог “Өнөөдөр“ сонины өчигдрийн дугаарын  Hot news буланд “М.Ичинноров “дүрдээ итгэв” гарчигтай мэдээ нийтлэгджээ.

“Хуульч М.Ичинноров улс төрийн бохир тоглоомоор өөрийгөө илэрхийлэхийг хүссэн бололтой. СЕХ-нд бие даан нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ хуулийн дагуу зохих материалаа бүрдүүлээгүй гэх тэрбээр АН-ын нэр дэвшигч Р.Бурмаагийн нэр хүндэд халдсан мэдэгдлүүд хийх болсон билээ. Нөхөн сонгууль тойрсон улс төрд нөхөөс маягаар ийнхүү хөл тавьсан энэ эмэгтэй саяхнаас бүр ч “дүрдээ итгэж, Р.Бурмаагийн эсрэг хүйтэн дайн зарлаад байна. СЕХ-ноос М.Ичинноровын бие даан өрсөлдөх асуудлыг дахин авч хэлэлцэх сураг гарсан. Гэвч энэ үр дүн түүнд хэрэггүй аж. “Сонгуульд өрсөлдөх боломж алга” хэмээн мэдэгдэж, хэвлэлийн бага хурал зарлахаар зэхэж буй М.Ичинноров өдөр тутмын сонинуудад Р.Бурмааг элдвээр гоочилсон төлбөртэй нийтлэл хэвлүүлэхээр гуйж явна. “М.Ичинноров хөөрхөн, Р.Бурмаа муухай” гэж тунхагласан уг төлбөрт нийтлэлийн өндөр зардлыг хэн төлж байгаа нь сонин хэвээр үлдэв”

Нээрээ сонин юм даа гэж бодов. Тэгтэл “Өнөөдөр” сонины яг энэ дугаарт “Нөхөн сонгуулийн анир буюу Р.Бурмаагаас М.Ичинноров хүртэл” өгүүллийг тэргүүн нүүрнээсээ хоёрдугаар нүүрэнд дамнуулан саарал дэвсгэртэйгээр ихэд чухалчлан нийтэлснийг уншаад  нүдэндээ итгэсэнгүй. Хэдэн ишлэл авья:

… Учир нь түүнийг [Ичинноровыг] нэр дэвших сургаар Р.Бурмаа ихэд цухалдсан гэдэг. Тэрбээр М.Ичинноровын нэрийг тойргийн хороогоор хасуулахаа мартсангүй… Р.Бурмаа Ичинноровоос сэргийлэн ийнхүү нэрийг нь хасаж сүр хүчийг үзүүлэв… түүнийг нэр дэвшүүлэхгүйн төлөө, М.Ичинноровын тухай мэдээ гаргахгүй гэсэндээ зарим сонин, телевизүүдэн мөнгө амлаж байсан сураг бий… М.Ичинноровын нэрийг хассан Чингэлтэй дүүргийн тойргийн хорооныхон Нийслэлийн Ардчилсан нам гэсэн микроавтобуснаас бууж ирсэн гэсэн… Энэ бүх үйл явдлуудаас харахад М.Ичинноровоос Р.Бурмаа айж түүнийг нэр дэвшсэн тохиолдолд өөрөө сонгогдохгүй байх магадлалаа олж харсан учраас ийм бохир арга хэрэглэжээ гэж үзэхээс өөр тайлбар байхгүй мэт санагдана… Хүний эрхийн хуульч бүсгүйтэй нэг тойрогт өрсөлдөхөөс юунд тэгтлээ айж өөдгүй арга хэрэглэх болсон нь хачирхалтай бөгөөд харамсалтай… Р.Бурмаа хатагтай нас залуу, боловсролтой, дайчин эмэгтэйчүүдэд дургүй юм гэж үү?…

“М.Ичинноров хөөрхөн, Р.Бурмаа муухай” гэсэн хов живийн цуглуулга мөн байна! (“М.Ичинноров “дүрдээ итгэв” мэдээг www.mongolnews.mn сайтдаа тавьсан мөртлөө энэ өгүүллийг орхисон нь учиртай байж). Төгсгөлд нь мутраа хайрласан Д.Гансүх нэртэй сэтгүүлчийг харах юмсан…

Хулгайч хулгайчаа бариарай гэж орилдог тал бий. Харин өөрөө хулгай хийчихээд бариарай гэж дэмийрэв бололтой, “Өнөөдөр” сонин. Тэгэхлээр “нийтлэлийн өндөр зардлыг” хэн төлж байгааг тус сонин мэдэхээр барахгүй (зардал “өндөр” гэдгийг хүртэл сайн мэджээ. Золтой л тоог нь бичсэнгүй) аваад халаасалчихсан, эсвэл хоёр нэр дэвшигч эмэгтэйн хооронд яс чулуудаж, үүгээрээ өөр нэгэн нэр дэвшигчид тус болж харагдлаа.

P.S: Үлдсэн өдрүүдэд сонгуулийн сурталчилгааг анзаарья байз.

7 Responses to ““Өнөөдөр”-ийн чулуудсан яс”

  1. anonymous said

    Witness guai Temee olj harchaad Yamaa baina gej uhaad Gulug gej helj baigaamuu daa huurhii…

  2. zochin said

    Elbegdorjiin hogiin tamtan dotor uu? 🙂

  3. Witness said

    Энхбаярын гөлөгнүүд энүүгээр нэг байх чинь вээ? Тэмээ гэхээр ямаа гэцгээгээд л.

  4. манай сонингууд гарч байгаа дугаараа хянадаггүй нь үүнээс илт байна.

  5. Onigo said

    Улаан хувьсгалч араншинтай мөртлөө “хувьсгалт” гэдэг үгэнд тун дургүй хүмүүс нэлээн их байдгийг ажиглалаа. Тийм хүмүүс өөрсдийн ярианд “хувьсгалт” гэдэг үгийг хэрэглэх их дургүй. Тиймээс дандаа “ху” гэж ярина, ярихдаа ярвайна. Ялангуяа сонгуулийн үеэр “муу ху нам”, “муу ху-ийнхан”, “муу ху нар”, “муу ху-намын хөгшчүүл хурдхан шиг л…” гэх мэтээр үзэн ядалт, уур хийрхэлээр дүүрэн ярьцгаах нь их ээ. Монгол хэлний үгийн санд нэгэнт орчихсон “хувьсгал” гэдэг нэр үгээс зайлсхийдэг эдгээр нөхөд маань “90 оны цагаан морин жилийн ардчилсан ху”, эсвэл “ардчилсан ху-ийн эцэг Элбэгдорж” гэх мэтээр бас ярьдаг байх даа, тэ? 😀

    Source: http://elbegdorj-fun.blogspot.com

  6. zochin said

    Nuhun songiilitai holbootoi eldev asuudal, piariin talaar yarih geed bgam bol odoo haa saigui, buh tv-eer yavj bga Zorigtiin esreg eldev dairsan dovtolson nevtruulgiig yagaad durdahgui bga yum Cerenjav setgullch ee? Ta yug ni ajiglaad, yug ni ajiglaagui dur esgen orhigduuldag hun be ingehed :))))

  7. zochin said

    24r toirogt AH Ichinnoroviig jiij Murmaag devshuulsen ni hend ch oilgomjtoi asuudalshdee Uuniig yas hayalaa enee teree gej hechneen heleed oilgomjtoi asuudal Iim baihad jiigdsen avgai ni durgui ni hureed l yavjaagaa gedeg ni ch oilgomjtoi
    Tuunees gadna ene LEbegdorj ATG-raar oroldohoo bolimoor yum. UIH-aas tomilogdson baiguullagiig Elbegdorj hen bolood haynah gej oroldood baigaa yum be. Ter tusmaa iim chuhal agency-iin heregt hundlunguus hutgaldah geed baigaa ni tuiliin sejigtei. Ter Olon niitiin zuvlul geechid ni orson humuusiig ni haraarai. Dandaa AH-iin, ter dundaa Elbegdorjiin uuriinh ni taliin baachkanud bna lee. Toon dotor useg tsohij yavna gegcheer nuguu Batzandan hurtel bas davhij yavna bilee. Bolimoor yum.
    Erhem Ajiglagch ta uneheer objective bair suurinaas alivaa asuudald handdag chini unen l yum bol ELbegdorjin ene togloomiig ch gesen ajiglamaar l yum???

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: