АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Ямар сайхан юм бэ?

Posted by Mongol on 2009/10/10

Бямба гаригт МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар өөрийн телевизийн “Ярилцъя” хөтөлбөрт оролцож гурван жил хагас эзэлсэн суудлаа хэн нэгнээс тас харамлаж дахиад арван жил тухалсан ч гайхах явдалгүй тухай санаагаа түс тас хэлж орхив. Мэдээж манж өгүүлбэрээр жийрэглэсэн.

… Намайг энэ албан тушаалд байлгахгүй байх сонирхолтой хүмүүс бий …Үндэсний зөвлөл Ерөнхий захирлыг хуулийн дагуу дахин томилсон… Цаашаа хичнээн ч ажиллаж болно. Би үүнийг өөртөө хамааруулаад хэлж байгаа юм биш… Би Би Си, Эн Эйч Кей-гийн захирал арван хэдэн жил болсон байдаг… Би үүнийг өөртөө хамааруулаад хэлж байгаа юм биш…

М.Наранбаатар захирал Их Британийн BBC, Японы NHK гэдэг олон нийтийн хоёр том телевизийг маш сайн судалсан нь сайшаалтай. Өөрийн биеэр тийшээ айлчилж, Интернэтээр хайж, бас саяхан болж өнгөрсөн ABU-гийн чуулганд ирсэн японы төлөөлөгчдөөс “Танай захирал хэдэн жилийн хугацаатай вэ? Нээрээ юу? Ямар сайхан юм бэ!хэмээн дахин дахин лавлаад баримт нотолгоотой юм хэлсэн гэдэгт эргэлзэхгүй байна.

Гэхдээ BBC юмуу NHK-гийн захирлууд татвар төлөгчид буюу үзэгчдийн мөнгийг хуулийн дагуу зарцуулж ил тод тайлагнадаг (манай нөхөр ноднин 148 сая төгрөгөөр хэтрүүлчихээд санхүүгийн тайлангаа тас нуучихаад байгаа), иймэрхүү зөрчил гаргавал “энэ албан тушаалд байлгахгүй сонирхолтой” хүмүүс гарч ирээд огцруулдаг, цаашилбал олон нийтийн телевиз гэж МҮОНТ шиг төр, засгийн телевизийг хэлдэггүй, олон нийтийн телевиз том компаниудийн мөнгөөр нэр, хаяггүй захиалгат нэвтрүүлэг явуулдаггүй, сонгуулийн үеэр улс төрийн намуудад  “тэнцвэртэй” худалдагддаггүй, 7-р сарын 1-4 болон Оюутолгой гэрээг батлахын өмнөх шиг эгзэгтэй өдрүүдэд олон нийтийнхээ дуу хоолойг хаадаггүй … гэх мэт “жижиг сажиг” зүйлийг огт сонирхоогүй нь илт.

4 Responses to “Ямар сайхан юм бэ?”

  1. TV8-iig "ajiglaach" eeeee said

    tv1 gedeg studiin hoshin medeetei ursulduh hemjeenii neg hoshin medeelliin hutulbur garchee. ter ni tv-8 tv-iin Toli nertei yum bna. yag eleg hushij uheh shahlaa…. Tserenjaw ahaa, ta mongoliin hewlel medeelliin salbart yu bolj bgaag ajigladag hun bna daa, ajiglasan blgui de.iim medeelliin hutulbur bj boldog yumu? tv8 shar medee gollodog gej medne l de, gehde arai ch de gemeer zuil zunduu bna.ta neg sain ajiglaad sanal bodloo bicheerei.

  2. Anonymous said

    tv1 gedeg studiin hoshin medeetei ursulduh hemjeenii neg hoshin medeelliin hutulbur garchee. ter ni tv-8 tv-iin Toli nertei yum bna. yag eleg hushij uheh shahlaa…. Tserenjaw ahaa, ta mongoliin hewlel medeelliin salbart yu bolj bgaag ajigladag hun bna daa, ajiglasan blgui de.iim medeelliin hutulbur bj boldog yumu? tv8 shar medee gollodog gej medne l de, gehde arai ch de gemeer zuil zunduu bna.ta neg sain ajiglaad sanal bodloo bicheerei.

  3. saihnaa said

    энэ уул нь хэрэгтэй бичлэг байхын. атал хэнд зориулж бичсийн болоо. үүнийг Наранбаатар насандаа олж уншихгүй. хэвлэж аваад уншуулах зоригтой аавын хүү ч байхгүй. тэгэхээр Цэрэнжав өөрийн үзэл бодлын талбар дээрээ бухимдал тэсрэлээ тайлсан л хэрэг бна. мань мэт нэт ухаж суудаг бухимдаас хэтрэхгүй юмнуудад зориулсан юм бх да эсвэл бид уншаад яахав дээ.

    • Anonymous said

      Naranbaatar oorteigee holbootoi buhniig, yalanguya hen negen minii tuhai muu yum yarij baina uu gedgiig harin ch sudaldag bololtoi yum bilee. Tiimees sanaa zovoltgui, olood unsan baih. Neg l odor ayagui bol Tserenjavt hayaglaad MNB-eer ug helj baij magad shuu!

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: