АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

No NGO …

Posted by Ажиглагч on 2009/10/07

2005 оны үед Айвенхоу Майнз-ийн ерөнхийлөгч Роберт Фридланд уул уурхайн олон улсын хурал дээр өөрийн эзэмшлийн Монголын өмнөд говийг “яндаж болдоггүй далай шиг яасан баян нутаг вэ?” гэж шагшраад тэнд хот суурин, хүн амьтан байхгүй, садаа хийх төрийн бус байгууллага ч алга  (“no NGO”) хэмээн гайхуулсан удаатай.

Дөрвөн жилийн дараа Оюутолгойн гэрээг байгуулах тэр мөчид Төрийн ордны их танхимд дахин “no NGO” байлаа.  Тэдний оронд Думаагийн Содном гэдэг жив жирийн ганц иргэн бүгдийг төлөөлөн  (“иргэдийн төлөөлөл” гэв) уригдаж үг хэлсэн юм.

Засгийн газар сүүлийн хэдэн сард хэвлэл мэдээллийн амыг барьснаар NGO-нуудыг хамтад нь нам болгож чадсан ч энэ өдөр Төрийн ордны баруун талд уриа лоозон дэлгэсэн хэсэг нөхөд цугларч Оюутолгойн гэрээг шүүмжилсэн ч нэгэнт хожимджээ. Тэднийг өнөөдөртөө шуугиж л байг, “сумны гарз” гэж бодсон биз. …

Яг юу болоод өнгөрөв? Монголын гурван сайд, бас төрийн өмчит компанийн захирал гадаадын хоёр компанийн дэд захирлуудтай нэгэн орд газрыг ашиглах гэрээнд гарын үсэг зурсан. Иймээс энэ ёслолыг Сангийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хурлын зааланд үйлдэхэд хаваасаг. Гэтэл Төрийн ордондоо залаад зогсохгүй төрийн ёслолын хэмжээнд өргөмжилж баярын цуглаан болгов. Монголын ард түмэн төр засагтайгаа хамт Оюутолгойн гэрээг дэмжин баяр хөөр болж байгааг дэлхий дахинд харуулж чадлаа. Орой их жанжин Сүхбаатарын талбайд ёслолын буудлага хийсэн бол гайхах явдалгүй…

Гэрээ чухал, мөнгөний тоо том, Айвенхоу Майнз мундаг (монгол улсын хуулийг ч цуцлуулж чаддаг!) хэдий ч манай төр хувийн компаниас бага зэрэг том баймаар.

Оюутолгойн гэрээ ашигтай юу? Ашигтай. Гэхдээ баялаг нь манайх учраас бидэнд бүр их ногдох ёстой гэж төрийн бус байгууллагууд хэлээд байгаа шүү. Цаашид зэсийн үнэ тасралтгүй өснө, тэр өссөн ашиг нөгөө талын халаас руу цутгана… Хэдэн жилийн дараа Бороо гоулдын гэрээ шиг амаа барихгүй гэсэн баталгааг хэн ч өгөөгүй.

Дуу хуураар эхэлсэн ёслол “Хөрсөн дор минь эрдэнээр баян … Яндаж болдоггүй далай шиг яасан баян нутаг вэ?” дуугаар төгсжээ. Тайвшрах юм гэвэл энэ. Монголд дахиад олон Оюутолгой үлджээ.

10 Responses to “No NGO …”

  1. эзэн said

    яамны хурлын зааланд гэрээ хийхэд хаваасаг… байсанийм шүү. Манай төрийн сайдууд зүгээр л нэг уул уурхаыйн компанийн дэд дарга нарын хэмжээнд тооцогдож байгаам даа. Ядаж дэд сайдуудаа үуруулдаг байгаа даа. Монгол төрийг үнэгүйдүүлэх гэж… муусайн махан толгойтой сайдууд….

  2. Uzegch said

    ТВ9-өөр Оюутолгойн гэрээг одоо хүртэл муулаад л байхын. Үгүй мөн айхтар шунал тачаалаа айн. Энхбаярыг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байсан 2000-2009 оны хооронд энэ гэрээ байрнаасаа хөдлөж чадахгүй яаж гацлаа. Энхбаярын хор ихдсэнийх шүү дээ. Гэтэл ажиглагч гуай ТВ9-ийн энэ дөвчигнөлийг зүгээр л хараад суухын. Байр сууриа хэлчихийн болов уу гээд хүлээгээд л байлаа. Арай мань хүн өөрөө захиалгат ТББ-ын хэлтэрхий биш байгаа даа . Юу л болоод байна даа МОнголчууд минь. Энэ ТВ9 арай дэндлээ. Тархи угаахыг ч үзүүлж байна даа. Хотын бид яахав юмны наадах цаадахыг гадарлачихна. ХӨдөө мал дээр байгаа хэд л тархины үрчлээгээ тэнийтэл угаалгаж байна даа.

    • Ochir said

      Enhbayar ooroo hergiin ezen hengergiin dohiur baij enhiin tsagaan tagtaa met avirlah yum. Ogiudas hurchihlee.MAHN gej Mongolyg suiruulj baigaa mangasyg taraaj uil ajillagaag ni 50 jileer horigloyo.

  3. akuta said

    Би бол иргэний хөдөлгөөнүүдийн эсрэг байгаа. Тэднийг Нямдоржийн хэлдгээр юу яачмаар харагдаад байдын.

  4. Witness said

    Зараа эрдэнийн хувиа надаа өгчихөөрэй хөө.

  5. Witness said

    Тэр хэдэн иргэний хөдөлгөөн гэгч нь одоо бүр Энхбаярын гар хөл болсон байх шивдээ.

  6. 3apaa said

    Эмгэнэл. Тэр эрдэнийн хувиас нь хүртэж өвөг дээдсийнхээ өмнө нүгэл хураахгүй.

  7. Anonymous said

    Одоо монголд хариуцлага гэж ярихлээр рекэтлэлээ л гэдэг болох нь дээ.

  8. Witness said

    Ашгүй нэг гэрээ байгуулагдлаа гэж. Новшийн рэкетэлж мөнгө салгадаг NGO-нууд угаасаа хэрэггүй.

    • Saihan said

      Ooroo hyatad uu? Hyatadruugaa ochij buteen baiguulaltad ni oroltsooch, yu goridood Mongold suugaad baigaa yum be?

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: