АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Ч.Сангарагчаа: Би хэвлэл мэдээллийнхэндээ хандаж хэлмээр байна…

Posted by Mongol on 2009/10/04

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчааг дэд даргатай хамт дуудаж баахан загнажээ. Хэвлэл мэдээллийнхэн монголын авлигын загалмайлсан эцэг гэж урьд нь яг энэ өрөөнд сууж байсан эрхмийг зааж өгөөд байхад хөдлөөгүйд ихэд хилэгнэсэн байна.

Загнахдаа тун сайн бэлтгэсэн нь илт. Үүний тулд АТГ-ынхан 14 ажилтнаа орон сууцтай болгоход зориулж төсвийн мөнгөнөөс олгосон баримтыг “Өдрийн сонин” дээрээ дэлгэж, бас АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн гишүүдийг зарлигаараа өөрчилж (Ерөнхийлөгчийн эрх мэдлийн асуудал юм байна) “ардчиллынхан” зонхилсон 15 хүнтэй болгож өргөтгөөд тэднээс Ж.Батзандан тэргүүтнийг (бусад нь үзэгдсэнгүй) байлцуулав.

АТГ-ынхан “орон сууцны” нээнтгээ арилгах гэж тэр оройдоо мэдэгдэл гаргаж бүх телевизээр уншуулсан ч монголын хамаг телевизээр орон даяар шууд дамжуулах шахсан “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-ыг хангалтгүй ажиллаж байна гэж дүгнэв” реалити шоуны хажууд юу болохов.

Араас нь Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба, хэвлэлийн төлөөлөгчийг байтугай Ерөнхийлөгчийг өөрийг нь орлож дутуу ярьсныг (уг нь Элбэгдорж дутуу ярина юу байхав!) гүйцээж тайлбарладаг болсон“дэд ерөнхийлөгч” Д.Дорлигжав (жинхэнэ ажил нь тамгын газрын дарга гэсэн байх шүү!) ээлжит ярилцлагаа өгч “Ийм хүнийг анх удаа л харж байна” гэж шогшроод Сангарагчааг огцрох хэрэгтэй гэв.  Ажлаа авснаас нь хойш ирж уулзаагүй юм гэнэ.

Хуулиараа бол АТГ-ын дарга өөрөө л хүсэхгүй бол Ц.Элбэгдорж байтугай Д.Дорлигжав ч огцруулах эрхгүй юм байна. Гэхдээ ингэж цочоох цаг хэдийнэ болсон. Маргаашнаас нь Н.Энхбаяр гэдэг хүн, TV9 гэдэг телевиз хоёрыг шалгаж эхэлсэн сураг дуулдав…

Энэ өдрүүдэд АТГ-аас манай хэвлэл мэдээллийг хэрхэн дүгнэсэн нь тун сонин байлаа. Тус газрын мэдэгдэлд “… өдөр тутмын зарим хэвлэлд гаргасан “Авлигатай тэмцэх газрын удирдлагууд төрийн мөнгийг дур мэдэн зарцуулдаг” гэсэн утга бүхий мэдээлэл нь худал ташаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Авлигачид, тэдний хууль бус орлогоос хүртэгч бүлэглэлийн энэ мэт явуургүй оролдого нь хэзээ ч бүтэхгүй санаархал …” гэжээ. Заримсаад байх юмгүй “Өдрийн сонин”-ийг хэлж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хамгийн ихээр дэмждэг, энэ утгаараа түүнтэй “холбоотой” сонин. Тэгэхлээр “авлигачид, тэдний хууль бус орлогоос хүртэгч бүлэглэл” хэн хэн болж таарахав?

Бямба гаригт МҮОНТ-ийн “Ярилцъя” хөтөлбөрөөр Ч.Сангарагчаа дарга дахин дэлгэцнээ үзэгдэж “Би хэвлэл мэдээллийнхэндээ хандаж хэлмээр байна. Манай хэвлэл мэдээллийн байгуулагууд авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтооход ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа. Та наргүйгээр бид алхам ч урагшаа явахгүй. Та нараар дамжуулж өдөр тутам авлигатай холбоотой эерэг, сөрөг мэдээлэл сүүлийн 2 жил дараалан сонин хэвлэлээр гардаг болсон. Авлигатай тэмцэхэд маш том тус дэмжлэг болж байгаа. Тэгэхээр би энэ удаад хэвлэл мэдээллийнхнээ энэ ажлаа улам эрчимжүүлээч гэж хэлмээр байна. Нөгөө талаас энэ хэвлэл мэдээллийнхний маань дотор шударга бус, олигархуудын гар хөл болсон, худалдагдсан, шуудхан хэлэхэд, тийм хэвлэл мэдээллийн сонин ч гэх юм уу юу ч гэх юм хэвлэл мэдээллийн хэрэгсэл цөөнгүй байгаа шүү. Үүнийг ард түмэн зүгээр энэ сонинг авч үзээд л шууд шууд хэлж байгаа шүү, энэ тэрний сонин байна, энэ тэр намын сонин байна, энэ тэр эрхтэн дархтаны сонин байна гээд л … Энэ олигархуудын дарангуйллаас хэвлэл мэдээлэлийнхэн минь гараачээ” гэж уриалмаар байна гэж өөрийн биеэр бататган хэллээ.

Авлигатай тэмцэх газрын дарга хэлж байна шүү!

2 Responses to “Ч.Сангарагчаа: Би хэвлэл мэдээллийнхэндээ хандаж хэлмээр байна…”

  1. Oyun said

    Mongolchuud aa,eh orond maani bugshsan shudarga bus, eree tseergui baidal,dampuurlyg ingeed l zugeer haraad suutsgaah uu?!Ur huuhed , hoich uedee iim niigmiig ovluulj uldeetsgeeh yum uu??? Huuliin daguu erchimtei temtsetsgeehiig urialj baina.Sertsgee, Chingisiin Mongolchuud aa!

  2. akuta said

    Ерөнхийлөгч АТГ, Дээд шүүх, Прокурор, шүүгчийг авахгүй бол болдоггүйм гэнэ лээ. Авах гэсэн эд нарын хуулийн хугацаа нь дуусаагүй. Хуулийн хугацааг нь дуусгах гэхээр Элбэгээгийн хоногийн тоо нь гүйцчих гээд. Тээд ганц шилдэг арга нь эд нарын “идсэн уусныг гаргаж ирээд” унагах юм гэнэ лээ. АТГ-ын даргаас эхэлдэг нь ч учиртай. Түүний араас Алтанхуяг, Батдэлгэр гээд хөвөрч өгнө. Заримыг нь айлгана, заримыг нь дарамтална. Өөрөөр огцруулах арга байхгүй. Сая яг энэ аргаар Элчин сайдуудыг солиод дууслаа.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: