АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Даапаалав

Posted by Mongol on 2009/10/04

Саяхан нийслэлийн ИТХ-аас хойшид ГАЗАР ОЛГОХГҮЙ БАЙХ 54 БАЙРШЛЫН ЖАГСААЛТ гаргасныг үзэхэд тэд иргэдээ даапаалж байх шиг санагдаад явчихав. Энд тэндээс нь хэмлэсээр байгаад дахиж олгох зай талбай огт үлдээгүй, эсвэл тэртээ тэргүй олгох ёсгүй нийтийн эзэмшлийн  хэдэн талбай, цэцэрлэгт байгууламжуудыг жагсаасан байх юм. Дэндүү ил учраас тэр биз. Тэгсэн мөртлөө сургууль, цэцэрлэгийн болон СӨХ-ийн гаднах талбайг тэр чигээр нь орхижээ.

Зарим нэгийг сонирхъё.

Их жанжин Сүхбаатарын талбайд газар олгохгүй гэжээ Монгол улсын төв талбай дээр газар олгоно гэж ямар эрүүл хүний санаанд орох вэ? Харин манай хотын дарга нарын толгойд хэдийнэ ороод, тэндээ нуугдаж байгаад дөнгөж сая гарав бололтой. Гэхдээ хэдэн жилийн өмнө Сүхбаатарын талбайн хучилтыг хятад компаниар солиулахдаа талбайн гуравны нэгийг урд талаас нь сэмхэн үлдээснийг бид анзаардаггүй. Нэг мэдэхэд хашаалаад ямар нэгэн юм барьж эхлэнэ дээ.

Барилгачдын талбай дээр бариулахгүй гэнэ. Тэр талбайг Барилгачдын хөшөө нэрээр дороо гарааш, хажуугаараа ресторан, зоогийн газартай байгууламж хэдийнэ эзэлсэн.

СУИС-ын урд талбайд дээр бариулахгүй гэжээ. Тэнд машины багахан зогсоол харагддаг, харин ямар ч талбай байхгүй.

Монголын үндэсний түүхийн музейн урд талын хэлмэгдэгсдийн талбайд бариулахгүй гэнэ. Машины замыг хааж барихыг санаархахгүй юм бол тэнд өчүүхэн төдий ч зай байхгүй.

Нийслэлийн Ардчилсан намын байрны хойд талын С.Зоригийн хөшөөтэй талбай гэжээ. Тэнд хөшөө байгаа нь үнэн, харин талбай байхгүй.

19-р хорооллын Жаргалант үйлчилгээний төвийн дундах талбай гэжээ. Тэр жоохон талбай (үнэн хэрэгтээ талбай биш, П үсэг хэлбэртэй барилгын завсар шүү дээ)  дүүртэл баригдчихсан байгаа.

МУИС-ийн хичээлийн 2-р байрны урд тал, Мэдээлэл технологийн үндэсний паркийн хойд талын оюутны талбай. Хэдийнэ баригдаад эхэлчихсэн. (“Бас нэг шовгор”-ыг үз)

23-р сургуулийн урдах Б.Явуухулангийн нэрэмжит талбайд бариулахгүй гэжээ. Уг талбайг тохижуулах нэрээр зөвшөөрөл өгөөд өндөр гэгчийн хашаагаар таглуулан том барилгын суурь ухуулж эхэлснээ тэд сайн мэдэж байгаа.  Сайхан жүжиглэж байна аа!

Цаашилбал, ундны усны эх үүсвэрүүдийн хамгаалалтын дотоод мужид бариулахгүй гэнэ. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нэртэй том дарга нар хүссэн ч бариулах эрхгүй. Улсын Их дэлгүүрийн урдах талбайд бариулахгүй гэнэ. Тэр чинь УИД-ийн үргэлжлэл. Ёстой л нөгөө “хүний юмаар хүүдэгнэнэ” гэгч болохнээ.

Гэх мэтээр та байршил болгоныг төсөөлөөд үз дээ. 54 байршлын жагсаалтыг дор сийрүүлэв.

Хориглосон газрын байршил, нэр Талбайн хэмжээ    (га)  
 
Байгаль эх цогцолбор

0.2

 
Олон улсын төмөр замын буудлын арын зам дагуух        цэцэрлэгт байгууламж

5.1

 
Төмөр замын дээд сургуулийн урд талын цэцэрлэгт хүрээлэн

0.54

 
Өргөө кино театрын урд талын талбай

0.31

 
Л.Энэбишийн хөшөөний цогцолбор, орчны газар

0.47

 
71-р байрны ард талд болон “Сод монгол” ШТС-ын баруун талын нийтийн эзэмшлийн зам талбай

0.91

 
57-р байрны баруун талын цэцэрлэгт хүрээлэн

0.47

 
ТЭЦ-4-ийн урд Туул голын дагуу “Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн”

58

 
Ундны усны эх үүсвэрүүдийн хамгаалалтын дотоод муж

184.2

 
Эрх чөлөөний талбай

0.69

 
Барилгачдын талбай

0.27

 
Урт цагааны өмнөх жуулчны гудамж дахь талбай

0.75

 
Улсын Их дэлгүүрийн урд талын талбай

0.23

 
23-р сургуулийн урд Б.Явуухулангийн нэрэмжит талбай

0.57

 
СУИС-ийн урд талбай

0.12

 
5-р сургуулийн урд талбай

0.37

 
НАХЯ-ны урд талын “Асашёру” цэцэрлэгт хүрээлэн

0.26

 
НАХЯ-ны эмнэлэгийн зүүн талын ”Болзоо”                    цэцэрлэгт хүрээлэн

0.3

 
Монголын үндэсний түүхийн  музейн урд талын хэлмэгдэгсдийн талбай

0.11

 
Ард кино театрын зүүн талын талбай

0.17

 
Их жанжин Д.Сүхбаатарын талбай

4.1

 
УИД-ээс Сөүлийн гудамж хүртэлх Хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамж дагуух цэцэрлэгт хүрээлэн бүхий талбай

0.72

 
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн өмнөх талбай

0.23

 
Хүүхдийн урлан бүтээх төвийн урд талбай

0.28

 
УДЭТ-ийн хойд талын Ю.Цэдэнбалын хөшөө бүхий талбай

0.53

 
Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэн

3.7

 
Улаанбаатар зочид буудал, МАХН-ын байрны урд талын талбай

1.2

 
Сүхбаатарын талбайн урд талаас МАХН-ын байрны урд тал хүртэлх цэцэрлэгт хүрээлэн

2.5

 
МУИС-ийн хичээлийн 1-р байрны урд талын маршал Чойбалсангийн хөшөөтэй талбай

0.09

 
МУИС-ийн хичээлийн 2-р байрны урд тал, Мэдээлэл технологийн үндэсний паркийн хойд талын оюутны байр

0.18

 
Нийслэлийн Ардчилсан намын байрны хойд талын С.Зоригийн хөшөөтэй талбай

0.07

 
Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газрын баруун талын талбай

0.27

 
Саппора үйлчилгээний төвийн өмнөх талбай, ногоон байгууламж

0.67

 
Цамбагарав үйлчилгээний төвийн өмнөх талбай, ногоон байгууламж

0.28

 
Пирамид үйлчилгээний төвийн өмнөх талбай, ногоон байгууламж

0.33

 
Сүлжмэлийн үйлдвэрийн урд талбай

0.76

 
Драгон үйлчилгээний төвийн урд талбай

0.8

 
Ундны усны эх үүсвэрүүдийн хамгаалалтын дотоод муж

1694.5

 
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн

34.9

 
2-р эмнэлэгийн урд талын бичил цэцэрлэг

0.43

 
Туул голын хамгаалалтын бүс, үндэсний цэцэрлэгт хүрээлэн

930

 
14-р хорооллын ерөнхий төлөвлөгөөн дэх цэцэрлэгт хүрээлэн

4.5

 
Бөхийн өргөөний хойд талын талбай

0.14

 
Сансарын тунелийн баруун талын хэсгийн хойт болон урд талбай

0.72

 
Жуковийн музейн баруун талаар хойш үргэлжлэх цэцэрлэгт хүрээлэн

0.67

 
15-р хорооллын хөл бөмбөгийн талбай

1.6

 
Ундны усны эх үүсвэрүүдийн хамгаалалтын дотоод муж

10596

 
Богд хааны музейн зүүн талын цэцэрлэгт талбай

1

 
Ажилчны алдар талбай

0.13

 
Буянт-Ухаагийн ерөнхий төлөвлөгөөний зам дагуух хамгаалалтын зурвас, ногоон байгууламж

7

 
120 мянгатын дугуй дэлгүүрийн өмнөх ногоон байгууламж бүхий талбай

0.4

 
19-р хорооллын Жаргалант үйлчилгээний төвийн дундах талбай

0.2

 
Ундны усны эх үүсвэрүүдийн хамгаалалтын дотоод муж

2259.7

 
Ундны усны эх үүсвэрүүдийн хамгаалалтын дотоод муж

9302

 

6 Responses to “Даапаалав”

  1. undraka said

    Одоо тэгээд хориглоогүй бүхэн зөвшөөрөгднө гэсэн зарчмаар бусад газарт бариад унах вий дээ. Яваандаа төв зам дээр барилга барих газар өгөхгүй гэх захирамж гарах вий дээ.

  2. Dandar said

    Ulaanbaatarchuud aa,NZDTG, NZAA-yhnyg ter chigeer ni ogtsruulj undseer ni oorchloh bolchihood baina gej sanagdahgui baina uu???N.Enhbayar,M.Enhbold,Ts. Batbayar, Bilegt,Bolormaa,Monhbayar terguutei humuusiig shuuhed ogvol taarna.

  3. akuta said

    Харин энэ ёстой онож дуугарсан байна. Бид бас харчихаад дургүй хүрч байсан юм.

  4. Ганзо said

    Ёстой муухай даапаалсан байх шив

  5. balai yum

  6. Жуковийн музейн баруун талаар хойш үргэлжлэх цэцэрлэгт хүрээлэн. гэнэ үү. Ямар гоё нэр өгөө вэ? Цэцэрлэгт хүрээлэн байсан газрыг БЗД-ын захиргааны байр баригдана гэж юу ч үгүй нурааж, улаан шороо болгочихоод.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: