АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Өглөөний наранд …

Posted by Бид on 2009/09/18

Сүүлийн хэдэн өглөө хаа нэгтээгээс ирсэн хэдэн жаал энэ гараашийг бараадан намрын бүлээн наранд ээж нойр авдаг болов. Зэргэлдээх сургуулийн хүүхдүүд хажуугаар гүйлдэн хичээлдээ орж, машины эзэд гараашаа онгойлгон  унаандаа сууж одохыг жаалууд үл анзаарна. Биш ээ, тэд жаалуудыг үл анзаарна. Нар нэлээн дээр гарсан хойно сэрцгээж  хаашаа ч юм шулганалдан одох юм …   

Huuhduud

Huuhduud (1)

Huuhduud (3)

Huuhduud (4)

Huuhduud (5)

Huuhduud (6)

3 Responses to “Өглөөний наранд …”

  1. zorigtsoc said

    Зайлуул нэлэн жоохон хүүхдүүд байнаа….

  2. Болд said

    Адилхан зураглал:
    12 давхар орон сууцны гадаа, оршин суугч хүүхдүүд шуугилдан тоглоно. Орцны үүдэнд асгасан, засварт зориулагдсан бололтой овоолоостой элсэн дээр гандуу хувцастай, гундуухан царайтай охин суучихсан, хичээл хийж байгаа бололтой дэвтрээ өвөр дээрээ тавьчихсан, үзгээ амандаа хийн, тоглож буй багацуул руу горьдонгуй харан сууна. Энэ байрны жижүүрийн охин. Хүүхдүүд түүнтэй тоож тоглодоггүй юм уу, тэрээр тоглох завгүй юм уу? Шатны дор байх толгой хоргодох төдий нүхэнд хичээл хийх зайгүй, ширээ сандал, гэрэл гэгээ ч байхгүй. Тэгээд л дулаан цагт элсэн дээр тухалж байгаа нь тэр байх даа…

  3. Хувцас нь цэвэрхэн, гайгүй хийцтэй бололтой. Хаанаас “цалинжиж” байгаа бол доо? Эсвэл гудамж руу дөнгөж хөл тавьж эхэлж байна уу?

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: