АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Төр, засгийн хагас арилжааны телевиз

Posted by Бид on 2009/09/09

2009 оны 8-р сарын 28-ны “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн нэгэн мэдээ “МҮОНРТ цаашид ямар удирдлагатай байхыг эцэслэн шийдлээ” гэсэн эхлэлтэй байв. Яагаад эцэслэн? Урьд нь шийдэгдэхгүй зовоож байснаа сая нэг дууссан мэт сүржигнэхийн учир юу байв? Цааш үзэхүл, МҮОНРТ-ийн Үндэсний телевизийн хуралдаан болж ерөнхий захирал М.Наранбаатарыг “хатуу шалгуур”-аар оруулж 90 хувийн саналаар хугацааг нь дахиад гурван жилээр сунгасан юм байна. Хуралдааныг даргалагч, “Үндэсний шуудан” сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболд одоогийн захирлыг үүргээ сайн биелүүлсэн гэж магтсан уг  мэдээ МҮОНРТ-ын хараат бус байдал сайжирсан гэх мэт тайлбараар төгслөө.

Яг тэр өдөр АН-ын З.Энхболд, Х.Тэмүүжин нарын УИХ-ын хэсэг гишүүн хоёр жилийн өмнө ОНРТ-ийн хамт олны зөвлөлийн өргөх бичгийн дагуу УИХ-аас ажлын хэсэг байгуулж шалгалт хийсэн дүнг УИХ-ын чуулганаар хэлэлцсэний дараа ерөнхий захирлыг нь сонгон шалгаруулах журмаар томилохыг шаардсаныг ”Цагийн хүрд” харин тас нуув. Тэд үнэнд биш даргадаа хайртай аж.

Маргаашнаас”Өдрийн сонин”-д шүүмжлэлтэй ярилцлагууд гарч томилгоог эгзэгтэй болгож орхив. Харин “Өнөөдөр” сонин МҮОНТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарын ” Би хэний үгэнд ороогүй вэ гэдэг нь сонины ярилцлагуудаас харагдаж байгаа байх” гэсэн том ярилцлагыг нийтэлж Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Баттуяа, Үндэсний зөвлөлийн гишүүн Ц.Гомбосүрэн, С.Цэрэндорж, Л.Болд, бас МҮОНРТ-ийн ҮЭ-ийн зөвлөлийн дарга М.Баттөмөр, бас МҮОНТ-ийн Үдшийн нэвтрүүлгийн редактор, “хамт олны зөвлөлийн гишүүн асан” (яг ингэж бичжээ. 2007 онд өлсгөлөн зарласан нөхдүүдийг гэмшлийг харуулсан хэрэг) Д.Наранцэцэг нарын яриагаар хүч нэмжээ. (“Өнөөдөр”-ийн ээлжит захиалгат нийтлэл. Хэрвээ тийм биш бол нөгөө талын байр суурийг оруулахсан).

Дээрх ярилцлагад Наранбаатар захирал МҮОНРТ-ийг ямар мундаг удирдаж хичнээн их ялалт амжилтанд хүргэснээ сайрхаад сонгуулийн сурталчилгааг ямар ч өө сэвгүй явуулсныг нь “Глоб интернэшнл”, Нээлттэй нийгэм форум, ТББ-ын эвсэл зэрэг мэргэжлийн байгууллагын мониторингоор нотлогдсон тухай ярьжээ. Гэтэл ННФ мониторинг явуулаагүй, зөвхөн “Глоб”-ийг санхүүжүүлсэн бол ТББ-ын эвсэл гэж мэргэжлийн ямар байгууллага байдгийг бүү мэд. Харин үлдээд байгаа “Глоб”-ын мониторинг бол МАХН ба АН-д зориулсан сонгуулийн сурталчилгааны цаг зөвхөн ойролцоо байсан эсэхийг гаргаснаас төдийлөн хэтрээгүй юм.

Үнэндээ юу болсон бэ гэвэл МҮОНРТ нь 2008 оны УИХ-ын ба 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн заалтуудыг уландаа гишгэж улс төрийн хоёр гол хүчинд “тэв тэнцвэртэй” худалдагдсан билээ. Ингэхдээ ямар “хулгай” хийж, сонгогчдийг хэрхэн хууран мэхэлснийг миний бичлэгүүдээс үзээрэй (МҮОНТ, 2008 оны УИХ-ын сонгууль, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн ангиллууд). Баримт жишээнүүд өдөр, цаг, минуттайгаа бий. Сүүлчийн сонгуультай холбоотой ганц жишээ дурдахад “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөө лангуун дээр гаргаж тавиад нэг минутыг нь 500 мянган төгрөгөөр үнэлж хоёр нэр дэвшигчийн штабт сар гаруйн турш зарсан билээ. Бүр сэтгүүлчдээ дагалдуулаад өгчихсөн…  

Хойшид ядахдаа ичээд дуугүй байх болов уу гэтэл цагаандаа гарч байгаа бололтой.

Өнөөдөр МҮОРНТ-ийн удирдлага ба Үндэсний зөвлөл хоёр нэг болжээ. Тэднийг шүүмжилж хариуцлага нэхвэл бие биенийхээ араар нь орж нуугддаг, эсвэл “олон нийт”, “хараат бус байдал” зэрэг гоё үгээр давшилдаг болж. Тэд нийлээд МҮОНТ-ийг хувьчлаад авчихжээ. 

МҮОНТ муу ажиллаж, хуулиа байнга зөрчиж, удирдлагууд нь хариуцлага хүлээдэггүй гэдэг нь Ардчилсан намынхан л хэлж байгаа болохоос биш яг үнэн. Гагцхүү АН-ынхан өөрсдөө 2005 онд МАХН-тай нэг хөнжилд орж байгаад Олон нийтийн радио, телевизийн хуулийг төрүүлсэн, дараа нь Үндэсний зөвлөлийг тэнцүү хувааж өөрийн талын хүмүүсийг нэр цохож оруулсан, ноднин өвөл яг тэгэж шинэчилсэн билээ. Тэгэхэд зуугаад төрийн бус байгууллага нэгдэж хэдэн нэр дэвшүүлэхэд нэгийг ч аваагүй! Хохь нь! Харамсалтай нь үзэгчид бид хамт хохирч байгаа юм.

Өнөөдөр энэ телевиз, радио хоёр 40,30,20,10 жилийн өмнөх шиг [хоёр] нам, засгийн телевиз хэвээрээ төдийгүй нэмээд арилжааны телевиз болчихож. Ялгаа гэвэл олон нийтийн  пайз зүүсэн. Захиалгат, төлбөртэй нэвтрүүлэг тоймоо алдлаа. Уг нь арилжааны телевизүүд шиг мөнгөнд бүү донт, битгий худалдагд гэж жил бүр татварын төлөгчдийн 7-8 тэрбум төгрөгийг өгдөг. (Тэд үүнээс 2-3 тэрбумыг гартаа ч барьдаггүй, нэвтрүүлгийг орон даяар шууд дамжихад зориулагддаг гэж гомдоллож байсан. Тэгвэл тэр мөнгөөр МҮОНТ-ийн оронд TV9 юмуу “25-р суваг” телевизийг орон даяар орой бүр шууд дамжуулаад юу хэлэхийг нь сонсох юмсан). Тэдэнд 40 жилийн түүхтэй бэлэн телевизийг байшин барилга, техник хэрэгсэл, хүмүүстэй нь өгсөн. 2008 онд 7 биш бүр 11 тэрбумийг хуваарилсан.  Тухайлбал, техникийн шинэчлэл хийхэд 2 тэрбум, дээвэр засах энэ тэрд хэдэн зуун сая, нийлээд 11 тэрбум төгрөг өгсөн. Гэтэл төсвөө 148 сая төгрөгөөр хэтрүүлсэн байх юм. Зөвхөн үүнийхээ төлөө Ерөнхий захирал хариуцлага хүлээх ёстой баймаар.

2009 оны эхээр МҮОНТ-ээс Хямралын эсрэг аян зарлаж орой болгон тусгай нэвтрүүлэг явуулж орон даяар цацсан цагийг тооцвол лав хэдэн арван сая төгрөгт хүрч таарна. Харин аянаа дүгнэхдээ (UB palace-д шоудаж) 30 гаруй сая төгрөг цуглуулснаа зарласан санагдана. Ядарсан ардуудын мөнгийг 500, 1000-аар татахын оронд багтаж ядсан төсвөөсөө ганц хоёр тэрбумыг хэмнэж хүүхдийн оношлогооны төвд зориулсан бол жинхэнэ хямралын эсрэг аян болохсон!

МҮОНРТ 2008 оны үйл ажиллагааны тайландаа төсөв санхүүгээ оруулахгүй тас нуужээ. Гэтэл Олон нийтийн радио, телевизийн хуульд зааснаар бол заавал төдийгүй дэлгэрэнгүй тайлагнах ёстой. (6.1. Олон нийтийн радио, телевиз жил бүр үйл ажиллагааныхаа дэлгэрэнгүй тайланг өдөр тутмын сониноор, эсхүл нийтэд хүртээмжтэй бусад хэлбэрээр мэдээлэх бөгөөд тайланд дараахь мэдээллийг тусгана: … 6.1.2. санхүүгийн жилийн тайлан, аудиторын дүгнэлт; 6.1.3. олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралтай байгуулсан гэрээний хэрэгжилт… ). Үндэсний зөвлөл үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа хэрнээ …. Нийлж нуулцах шалтгаан байна аа?

Тэд 2007-2008 оны санхүүгийн тайландаа аудит хийлгэх компаниар “Улаанбаатар аудит” корпорацийг сонгон авсан байдаг.  Харин хэдхэн хоногийн өмнө “Гэрэлтэй цонх” хөтөлбөрийн “Үдшийн шуудан”-гийн зочноор захирал Осоргаравыг нь урьж баахан сурталчилгаа хийлгэлээ.

Тал засахдаа мундаг юм аа…

9 Responses to “Төр, засгийн хагас арилжааны телевиз”

  1. Anonymous said

    сайн байна аа үнэхээр сайн хэлж байна, Монгол улсад авилгатай болоод идсэн уусантай тэмцэх газар байдаг юм уу ямар ч баримтаар гаргаж ирэ тавиад нэмэргүй байна ш дээ танай тэр чинь чамайг манайд өгөөд гээд нөгөө улсын, ард түмний хөрөнгийг идээд байгаа баачка нарт авилгатай тэмцэх газрынхан өөрсдөө хэлээд өгчихөөд байна ш дээ олон нийтийн мөнгө төёөв санхүү өнөөдөр зөвхөн 5-6 хан хүний гарын салаагаар л гоожиж байх юм даа хөөрхий

  2. mesa said

    aa medehgui ene TV9 bol yag yah ged bgan ni medegdehgui tgd l songuuli bolhoor l MAXH-iig l surtachilaad busad namuudiig bol muu muuhaig ni haruuulaad l bdag shdee. yahav surtachilah ni bh l daa ghdee l bas bolohgui shdee TV bj tgd l heniig ni sailaad heniig ni muuldag bna aa. TV shdee ter tusmaa yahav neg hun bgad tgd ter namuudiig muulj bolno l doo ghdee arai l denduu yumaa. nogoo setguulchiin TV-iin ys zui ysn be? nzuudaa ain… gaihaltai gehees oor ndd heleh oldohgui l bna. bid tentsvertei ene ter gd olon yum yariad l bhiin tgd nogoo tentsver ni ch hn bgan tentsvergui bdal ni ch hna bgan buu med… !!! setguulch bas TV yum l bol ali boloh ard ergediin tald l bh ystoi bishuu. tgd neg namiig uhtel ni reklamdaad arail denduu yumaa nerteigeer ni MAXH-nam bol manaih bid eniig tsatsah ystoi gd tomoos tom bichsen ni iluu shudrag nudee olson zuil boloh biz…

  3. Tamir said

    TV-9 Tv gantsaaraa sayhan olon niitiin zolotei bolson gen shuu. Ene talaar ta yu gej bodoj bn?

  4. Oyuna said

    ene tv ch no-toi shuu humuusee.Hyamralyn esreg hamtdaa geed l mungu tataad bsan, yostoi terygee yund ch zartsuulahgui bga ni no-toi l bn sh de. Uruul Ganboldynhoo gavyatyn nairyg tv-nhee amraltand ochij temdeglesen gesen. Naranbaatar l zardlyg ni gargasan gesen sh de.Tegeheer uruul Ganbold Naranbaatarygaa butsaaj tomiluulahad huch gargasan ni medeej. Idej uuhad ni ooryn hun bh ni zuin hereg sh de. Neg tom, shudarga shalgalt ednyd orj boldoggui yum bh da

  5. In other words... said

    Nadad neg sanal baina. Ene tal deer unshigch olon sanal bichij uldeej bolno. Unuugiin togtmol hevleluudiin chig handlaga, ur uguuj, ur dun gej er ni yamar zuil baina. Ene tal deer Tseren ta ch mun sanal bodloo huvaaltsval ih sain baina Bayarlalaa

  6. In other words... said

    Sain bn aa Uuruu bulihaitai zuiliin tsaad uchgiig sain oloh yum Uuruus chine bas suraltsaj l bn Barimtaar batalgaajuulahad bas l ih tsag orj bga. Hudulmur gargaj olnihoo umnu unen zuviig shuun tungaan heleltsej baigaad talarhal ilerhiilie!

  7. Үзэгч said

    Энэ тв болимоор юм. Бараг хагас жил ард түмнийг эдийн засгийн хямралдд хүчээр автуулж байсан нөгөө юу билээ Хямралын сэрэг хамтдаа сангийнх нь тайлан тооцоог мэдмээр байна. Бусад тв үүд энэ Олон нийтийн тв хямралыг далимдуулж олж авсан тэр их мөнгөө хаана юунд зарцуулах гэж одоо хүртэл хав дараад байгааг олж сурвалжилж болдоггүй юм уу. Бараг хүн бүр 1000-10000 төгрөгийг бараг 6 сар үрглэжилсэн тэр аянд хандивласан. Малчид хот хотоор нь хонв ямаагаа тууж авчирч өгч байсан гээд энэ санд нв лав тэр бум шахуу төгрөг цугласан байх. Тэрийгээ ядаж яасныг хямарсан ард түмэндээ хэлж өгмөөр юм.

  8. akuta said

    Үнэнийг олон таван үггүй хэлсэн байна аа Нам нийлээд сэм хуйвалдсан Худал юм яриад байна гэдгийг нь хүн бүр мэдэж байга байлгүй дээ

  9. onom said

    bayar xurgeye… ene talaar busad TV-uud sanal sedel avch yum gargax yumuu? busdiig shaxax tal deer yamar neg yum sedex xereggtei yum shig. ONMT gej neg shog yum bainaaa

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: