АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

“Медведевийг өөр хүн урьсан шдээ…”

Posted by Mongol on 2009/08/27

ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Монголд айлчилсан хоёр өдөр (“овоо л доо, хоноод явсан байна”) манай бүх телевизийн мэдээллийн хөтөлбөр энэ айлчлалын тухай сурвалжлагаар эхэлж байсанд гайхах хэрэггүй биз. Ганцхан ТВ9 телевиз тэгээгүй нь хачин санагдлаа. 

8-р сарын 25-ны “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөр зөвхөн дөрөвдэх сурвалжлагаасаа Д.Медведевийг тоосон бол 26-нд дахиад хоёроор ухрааж бүр “доош хийв”. Эхний сурвалжлагуудыг жагсаавал:

– Нийслэлд автозамын түгжрэл их байна

– Ядуу зүдүү амьдралтай хүмүүст тусалддаг нэгэн байгууллага

– Манай тамирчин Цагаанбаатар жүдо бөхийн дэлхийн аварга болов

– “Эрэл” компанийн орон сууцны барилгын хохирогсод хэвлэлийн хурал хийв

– Далан давхрын оршуулгын газарт хамаагүй хог хаяснаас шинээр хогын цэг үүсээд байгаа тухай.

Зөвхөн үүний дараа Медведевын айлчлалын сурвалжлагууд (Жуковын хөшөөнд цэцэг өргөв, Халх голын 70 жилийн ойн баярын хурал, Монгол-Оросын цэргийн “Дархан-2” хээрийн сургууль, Бэсрэг наадам гэх мэт) хөвөрсөн юм.

Тайлбар болгож уг айлчлалд зориулсан TV9 телевизийн эхний сурвалжлагын гомдлоор дүүрсэн нэг өгүүлбэрийг сийрүүлье: “ОХУ-ын Ерөнхийлөгчийг Монгол Улсын түрүүчийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр урьсан боловч энэ Ерөнхийлөгчийн үед айлчилж байгаа юм …”.

4 Responses to ““Медведевийг өөр хүн урьсан шдээ…””

  1. Eagle tv light news said

    goe hellee

  2. baingiin unshigch said

    Харин болж л байна ш дээ. Тэр айлчлалыг тэртэй тэргуй бух ТВ залхтал мэдээлж байгаа юм чинь. Жирийн ард түмэн, үзэгчдэд Далан давхрын оршуулгын газрын хогны асуудал илуу чухал шуу дээ.

  3. zorigtsoc said

    Шалтгаан нь ойлгомжтой…

  4. би said

    Далан давхрын оршуулгын газрын хогны дараа оруулаад байхдаа яахав дээ…

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: