АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Төлбөртэй сэтгүүлч

Posted by Ажиглагч on 2009/08/20

“25-р суваг” телевизийн сэтгүүлч Пүрэвхүү төлбөртэй нэвтрүүлгийн мөнгөнд үнэхээр донтчихжээ.

Өнгөрсөн долоо хоногийн “Сэдэв” нэвтрүүлгээрээ Оюутолгойн гэрээний асуудлаар зөвхөн МУУҮА ба уул уурхайн салбарынхны байр суурийг зөвхөн тэднээр яриулж тайлбарласан бол араас нь “Оюутолгойн гэрээ…” нэртэй захиалгат нэвтрүүлэг бэлтгэснийг өчигдөр зарим телевизээр үзүүлэв. Энэ удаад захиалагчиддаа бүр сайн үйлчилж илүү дэлгэрэнгүй тайлбарласан нь мэдээж. Сүүлдээ бүр “хар хүний төлөө шар хүн” гэгчээр давшилж гарах нь тэр:

… Иргэний хөдөлгөөнийхөн эх орончид мөн үү? … Хэн чанга хашгирснаар бол илжиг хот байгуулчих байсан гэж перс ардын үг бий… Иргэдийн 80 хувь Оюутолгойн гэрээг байгуулахын төлөө байна… Иргэний хөдөлгөөнийхөн хаанахын ард түмнийг төлөөлөөд байна аа?… Тэдэнд зориулж монголын ард түмний төлөөллийн үгийг хүргэе…

Ингээд Оюутолгойн гэрээг түргэхэн байгуулж ашиглалтанд оруулах нь зөв үү гэсэн мэдээжийн асуултыг гудамжинд яваа хүмүүст тавьж “зөв” гэсэн мэдээжийн хариултыг баахан урсгалаа. (Жишээлбэл, “сэтгүүлч хүн хэн нэгэнд худалдагдахгүй байж эсрэг тэсрэг байр суурийг хүмүүст хүргэх нь зөв үү?” гэсэн асуулт тавиад үзвэл?)

Удахгүй сэтгүүлч Пүрэвхүүд мөнгө төлж нэвтрүүлэг захиалаагүй бол монголын ард түмний тооноос хасагдаж мэдэх нь.

2 Responses to “Төлбөртэй сэтгүүлч”

  1. Anonymous said

    heden sayaar ni hiij bga hvndee. zaluu hvvhed.tegeed emegtei hvn ert ingej ywah ni arai lhunshgvi yum bgaam da

  2. Болд said

    ИРгэдийн 80% нь Оюутолгойн төслийг дэмжиж байгаа гэдэг нь асуудлын өнгөн тал. Гэвч яаж ашиглах вэ гэдэг дээр санал асуулга явуулбал өөр дүн гарна. Тэгэхээр зүгээр нэг тоогоор тоглож,процентоор зодож асуудлыг шийдэж болдоггүй юм. Асуудлын гүнд орох хэрэгтэй. Монголын нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлыг сэтгүүлчид дүгнэж байгаа нь харамсалтай юм даа.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: