АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

120 мянгат: Айлын цонхыг тагласан зочид буудлын барилга

Posted by Бид on 2009/08/16

Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр буюу 120 мянгатын 14, 15-р байрны урд барьж байгаа G.M.V зочид буудлын 13 давхар, түүний залгаа 2 давхар барилгууд айлуудын цонхийг таглан баригдаад дуусчээ. Тухайлбал, нэгэн айлын цонх ийн таглагдсан байв.

xix-adore-1

Энэ барилгын түүхийг товч дурдвал:

2002.12.27: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболдын 558 тоот захирамжаар дээр дурдсан ”14,15-р байрны хооронд иргэн Р.Бадралын контор, зочид буудлын барилгад 0049 га газар олгосон шийдвэр гаргажээ.

2003 он: Энд барилга барихыг 14, 15-р байрны оршин суугчид эсэргүүцэж УИХ-ын гишүүн Н.Баяртсайханд хандаж нийслэлийн удирдлагад албан бичиг явуулсны дараа барилгын ажлыг эхлүүлээгүй байна.

2004.10.06: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд дахин 455 тоот захирамж гаргаж яг энэ газар дээр иргэн Х.Анхбаяр, Л.Чимгээ нарт 1320 кв.м газрыг таван жилийн хугацаагаар эзэмших эрх олгов.

2006.8.1: Айлууд зусланд гарсан буюу эзгүй байх хооронд гэртээ үлдсэн цөөн өвгөд хөгшдийн эсэргүүцлийг хамгаалалтын албаны хүчээр дарж хашаа барьж ажлаа эхлүүлэв.

2006-2008 он: Оршин суугчид холбогдох бүх байгууллага, албан тушаалтнуудад хандан өргөдөл, гомдол хүсэлт гаргаж үргэлжлүүлэн хөөцөлджээ. Үүнд, Хан-Уул дүүргийн ЗДТГ, 1-р хороо, Нийслэлийн Засаг дарга М.Энболд, Ц.Батбаяр, Т.Билэгт нар, Нийслэлийн газрын алба, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улсын мэргэжлийн хяналтын газар, УИХ-ын гишүүн Н.Баяртсайхан, УМХГ, мөн тус хорооноос сонгогдсон Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Хажидсүрэн нар болно. Ямар нэгэн үр дүнд хүрээгүй.

2007.08-р сар: Оршин суугчдын гомдлын дагуу Улсын мэргэжлийн хяналтын газрын байцаагч зарим оршин суугчдын гэрт хэмжилт хийж Монгол улсын хэд хэдэн хуулийн заалт зөрчсөнийг нотолжээ.(УМХГ-ын Улсын байцаагчийн 2007.08.13-ны 05/22/521 тоот дүгнэлт)

2008.04.02: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын орлогч дарга М.Цэрэндорж 2/304 тоот албан бичгээр “… Чингэсийн өргөн чөлөөний дагуух барилгажилт, хот төлөвлөлт, архитектур, орон зайн шийдлийг хотын бодлогын хүрээнд шийдсэн болно. Иргэн Р.Бадрал энэхүү төлөвлөлтийн дагуу зураг төслийг боловсруулан эскиз, ажлын зургаа тухайн үеийн дүүрэг хариуцсан архитектортой зөвшөөрөлцөн, Улаанбаатар хотын ерөнхий архитетороор батлуулж, УМХГ-аас 2006 оны 2006/078 тоот “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” авч барилга угсралтын ажлаа хийж байгаа…. Иймд “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10-р сарын 06-ны өдрийн 455 тоот захирамжийг хууль бус гэж үзэн хүчингүй болгож өгөхийг хүссэн” өргөдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна” гэсэн хариу өгчээ.

2008.03.27: Оршин суугчид Монгол улсын Ерөнхий сайд С.Баярын нэр дээр хүсэлт явуулав. Үүний хариуд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжав нийслэлийн Засаг дарга Т.Билэгтэд албан бичиг явуулж “энэ асуудлыг дахин нягтлан үзэж, нэг мөр шийдвэрлэх арга хэмжээ хэмжээ авах”-ыг мэдэгдсэн байна.

2008.04.09: Оршин суугчид Нийслэлийн Засаг дарга Т.Билэгтэд албан бичиг явуулав.

2008.04: Оршин суугчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэцэгмаа Захиргааны хэргийг шүүхэд хандаж Нийслэлийн Засаг даргын 2004.10.06-ны 450 тоот захирамжийг хүчингүй болгох нэмэмжлэл гаргав.

2008.05.07: Нийслэлийн газрын албаны дарга Б.Төмөрхуягаас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан тайлбарт, “Сууц өмчлөгчдийн холбооны газрын тухай яригдаагүй байхад дээрх газрын эзэмшлийн асуудал шийдэгдсэн байдаг” учраас энэ захирамжийг хэвээр үлдээх саналтай байна” гэжээ. Харин хот байгуулалт, барилга, эрүүл ахуйн олон тооны дүрэм журам, стандартыг зөрчиж 14, 15-р байруудад хэт ойр, тэр ч бүү айлуудын цонх таглаж барьсан шалтгааныг огт тайлбарлаагүй байна.

2008.05.15: Оршин суугчдын өргөдлийг дагуу нийслэл, дүүргийн ОБЕГ-ын байцаагчид газар дээр ирж танилцаад Адоре ХХК-ын зочид буудлын 2 давхар барилга нь “Галын аюулгүй байдлын турай хууль”-ийн хэд хэдэн заалтыг зөрчсөнийг тогтоов. (ОБЕГ-ын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2008.05.23-ын 07 тоот дүгнэлт)

2008.05.22: “Эрс шинэчлэл” хөдөлгөөний шаардлагын дагуу Улаанбаатар хотын ерөнхий менежер Э.Мөнх-Очир газар дээр нь ирж танилцаад 2 давхар барилгыг буулгах тухай мэдэгдлийг амаар гаргав. Маргааш нь нийслэлийн газрын албанаас “маргаантай байгаа газрын асуудлыг шийдвэрлэх хүртэл барилгын ажлыг 2008.05.23-наас түр хугацаагаар зогсоохыг Инкон ХХК, иргэн Л.Чимгээ, Х.Анхбаяр нарт албан бичгээр мэдэгджээ.

2008.05.22: Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн захирамжаар 503 тоот захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2004.10.06-ны өдрийн 455 дугаар захирамжийн Х.Анхбаяр, Л.Чимгээ нарт холбогдох хэсгийг түр түдгэлзүүлсэн байна.

2008.05.28: Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 06/23/1886 тоот дүгнэлт гарч дээрх зочид буудлын барилга зөвшөөрөл олгохоосоо эхлээд төлөвлөх, зураг төслийг батлах, экспертиз хийх, барилга угсралтын ажил эхлэх, зөвшөөрөл өгөх бүх шатанд хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчснийг тогтоогоод энэ бүх зөрчлийг арилгахын Нийслэлийн Засаг дарга, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт даалгажээ.

2009.01.23: Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболдын 455 тоот захирамжийн иргэн Х.Анхбаяр, Л.Чимгээ нарт  холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

2009.03.01: Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр уг барилгын газар эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

2009.04.01: Х.Анхбаяр нарын давж заалдах гомдлыг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны хуралдаанаар хэлэлцээд өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

2009.06.16:  Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаас мөн өмнөх шүүх хуралдааны шийдэрийг хэвээр батлав.

Ингэснээр уг барилгад газар олгосон шийдвэр бүх шатны шүүхээр хүчингүй болж, нэгэнт хүчингүй газарт баригдсан энэ том барилгыг яах тухай асуудал шийдлээ хүлээж байна. 

Анх зөвшөөрөл авсан иргэн Р.Бадрал энэ газраа бусдад хэзээ шилжүүлсэн, эсвэл зарсан нь тодорхойгүй. Одоо барилгын захиалагч – Adore Properties ХХК, захирал Х.Анхбаяр юм байна.

xix-adore-2

xix-adore-4

(Эдгээр зургийг ноднин, барилгын ажил ид өрнөж байхад авсан юм. Удалгүй шинээр авсан зургуудыг нийтэлнэ).

5 Responses to “120 мянгат: Айлын цонхыг тагласан зочид буудлын барилга”

  1. […] Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх 120 мянгатын 14 ба 15-р байрны урд босч, бас дундуур нь шургаж зарим айлын цонхыг бүр таглачихсан “Адоре” компанийн зочид буудлын барилгыг 2006 онд хашаа хатгаж суурь ухахаас нь эхлэн оршин суугчид эсэргүүцээд чадалгүй бариулсан ч хэдэн жилийн турш шүүхээр заргалдсаны дүнд уг барилгад олгосон зөвшөөрлүүд Монгол Улсын хамаг хуулийг зэрэг зэрэг зөрчсөн болохыг ноднин тогтоолгож, улмаар нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр газрын зөвшөөрлийг нь хүчингүй болгоход хүрсэн тухай урьд нь бичиж байлаа. [Эндээс үзнэ үү] […]

  2. […] Posted by tseren on 2010/04/13 Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх 120 мянгатын 14 ба 15-р байрны урд босч, бас дундуур нь шургаж зарим айлын цонхыг бүр таглачихсан ”Адоре” компанийн зочид буудлын барилгыг 2005 онд хашаа хатгаж суурь ухахаас нь эхлэн оршин суугчид эсэргүүцээд чадалгүй бариулсан ч хэдэн жилийн турш шүүхээр заргалдсаны дүнд уг барилгад олгосон зөвшөөрлүүд Монгол Улсын хамаг хуулийг зэрэг зэрэг зөрчсөн болохыг ноднин тогтоолгож, улмаар нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр газрын зөвшөөрлийг нь хүчингүй болгоход хүрсэн тухай урьд нь бичиж байлаа. [Эндээс үзнэ үү] […]

  3. xod xod, ter ni ch yu ve. gehdee l azgui ail baina tee.

  4. Baatar said

    oligomjtoi saihan niitlel boljee..

    Odoo ter zovshoorol olgoson huntei ni hariutslaga tootsoh yumsan..

  5. Яаанаа, энэ чинь одоо тэр орон сууцны айлуудын хүүхдүүд үнэгүй adult movie үзэх нь байна шдээ бараг

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: