АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Төмөр замын арктай шар …

Posted by Mongol on 2009/08/16

Би “Хот төлөвлөлт ба газар олголт” булан нээж нийслэлийн барилга байшин, гудамж, зам талбайн байдал,  газрын маргаан зөрчил, хот төлөвлөлтийн алдаа завхралыг ажиглаж тодорхой баримт, жишээг нийтэлж байхаар шийдлээ.

Эхнийхийг танилцуулья.

Нийслэлийн Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт, төмөр замын “арктай шар” гэгдэх орон сууцны нүүрэн талд, усан оргилуур, мод, цэцгийн мандал бүхий тохижуулсан жижигхэн гурвалжин дээр “Халиун толгой” компани олон давхар барилга барихаар суурь ухаж хашаа босгож эхэлснийг оршин суугчид эсэргүүцсэн маргаан тэмцэл 2003 оноос хойш тасралтгүй үргэлжилж байна.  

Та харж байна уу? Энхтайвны өргөн чөлөө рүү харсан “арктай шар”-ын айлуудын цонхыг 10 давхар барилгаар таглаж болно гэж үү?

tumur_zam_arktai_bair

Маргааныг тойрсон гол үйл явдлуудыг товч дурдвал,

2003.10.17: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболдын 440 тоот захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Энхтайвны өргөн чөлөөний урд талд орон сууцны 4,5,6-р байрын зүүн хойд талд олон нийтийн болон худалдаа үйлчилгээний барилгад зориулан 0,086 га газрыг эзэмшүүлэх, төсөл сонгон шалгаруулалтад оруулах шийдвэр гаргажээ.

2003.12.24: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболдын 555 тоот захирамжаар “Халиун толгой” ХХК-д БГД-ийн 4,5,6-р байрны зүүн хойд талд олон нийтийн болон худалдаа үйлчилгээний барилга барихад зориулж 0,086 га газрыг олгожээ.

2005 он: Энд барилга барих зөвшөөрөл олгосныг хэдэн сарын дараа мэдсэн оршин суугчид үүнийг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж холбогдох албан тушаалтан, байгууллагуудад хандах зэргээр тэмцлээ эхэлсэн байна

2006.03.06: Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярын 87 тоот захирамжаар “Халиун толгой” компанийн газар эзэмших хугацааг сунгажээ.

2006 он: “Халиун толгой” компани оршин суугчын эсэргүүцлийг үл хайхран барилгын хашаа барьсан. Оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлж хашааг хэд хэдэн удаа буулгасан боловч дахин дахин барьж байв.

2006-2007 он: Тус байрны “Дөлгөөн-9” СӨХ-ийн зүгээс Баянгол дүүргийн газрын алба, Баянгол дүүргийн Засаг дарга П.Цогтбаатар, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр, Ерөнхий сайд М.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхтуяа зэрэг албан тушаалтнуудад дахин дахин ханджээ.

2007.02.16: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр 62 тоот захирамж гаргаж дээрх захирамжаа хүчингүй болгосон байна.  

2007 он: “Халиун толгой” компани Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж Засаг дарга Ц.Батбаярын захирамжийг түдгэлзүүлэв.

2008.04: “Авзага трэйд” компанийн (“Халиун толгой” ХХК“ уг газрыг худалдсан бололтой) барилгачид ирж барилгын суурийг үргэлжлүүлэн ухаж эхэлжээ. Ингэхдээ барилгын зургийг өөрчилж анхны 3 давхар барилгын оронд 10 давхар үйлчилгээ, орон сууцны барилга барих болсон байв.

2008.04.17: Тус байрны оршин суугчид өмнөх Засаг дарга М.Энхболдын 440, 555 тоот захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гаргав.

2008.05.04: Оршин суугчид Нийслэлийн мэргэжийн хяналтын газарт хандаж уг барилгын төлөвлөлт, зураг төсөл холбогдох хууль, дүрэм зөрчсөн эсэх дүгнэлт гаргаж өгөхийг хүссэн байна.

2008.05.07: Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2003 оны 555 тоот ба 2006 оны 87 тоот захирамжуудийн “Халиун толгой” ХХК-д холбогдох хэсгийг биелэлтийг уг захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлжээ.

2008.05.27: “Халиун толгой” компани Дээд шүүхэд гомдол гаргаснаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгожээ.

2008.06.04-05-нд шилжих шөнө “Халиун толгой” компани суурь цутгаж барилгын ажлаа эхлэв. Энэ үеэр оршин суугчид цугларч эсэргүүцэл илэрхийлсэн боловч тэднийг хүчээр холдуулжээ.

Одоогоор барилгын суурийг ухсан боловч барилгын ажил эхлээгүй байна.

(Цааш юу болсныг удахгүй бичнэ)

One Response to “Төмөр замын арктай шар …”

  1. Anonymous said

    eo eo eo ene zambaraagui barilgajiltiig bid yah we. temtseed ch ashig bdg gj u

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: