АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Сонгуулиар завсарладаг мэргэжил

Posted by Mongol on 2009/08/10

Ерөнхийлөгчийн сонгуулиар сураг алдран далд фронтод сэмээрхэн дайтаж яваад ирсэн зарим сэтгүүлч хэсэг амсхийгээд дэлгэцнээ дахин үзэгдэж эхэллээ.

Жишээлбэл, нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгааны штабт зүтгэсэн “25-р суваг” телевизийн сэтгүүлч Пүрэвхүү “Миний мэргэжил-сэтгүүлч” нэвтрүүлгээ сэргээж Сүхбаатарын талбайн урдах Ахмадын холбооны байранд очиж Баасан хатагтайтай уулзсан бичлэгээ үзүүлэв. (Нурах шахсан барилгад Баасан конторлож ахмадууд цугларсан хэвээрээ, хэрвээ тэдний мэдэлд өгчихвөл хөрөнгө оруулагч бэлэн, засаад гоё байшин болгохоо амалж байна)

Ингээд сонгуулийн өдрүүдэд Пүрэвхүүгийн “Миний мэргэжил – сэтгүүлч” биш байсан бол одоо буцаад мөн болсон хэрэг.

Сурталчилгаа эхлэхэд хоёр намын штаб телевизийн захирлуудад хандаж “татгалзахааргүй санал” олныг тавьсны нэг нь гайгүй сэтгүүлчдийн нэр цохож штабтаа авч ажиллуулах хүсэлт байжээ. Бараг бүх захирлууд зөвшөөрч сэтгүүлчдээ зарчихсан байна. Зараагүй, зүгээр л чөлөө өгөөд явуулсан гэх биз. Гэхдээ редакцийн ёс зүйн зарчим энэ тэрийг “мартсаныхаа” төлөө тухайн телевиз асар их сурталчилгааг өндөр тарифаар саадгүй авч цацсан билээ. Зарагдсан сэтгүүлчийн тухайд гэвэл тусдаа гэрээ байгуулж үнэ хөлсөө тохирсон …

Харин одоо “шударга, тэнцвэртэй”, бас “хэнд ч худалдагдахгүй” ажиллах цаг ирлээ. Юу ч болоогүй юм шиг …

7 Responses to “Сонгуулиар завсарладаг мэргэжил”

  1. naraa said

    Пүрэвхүү улс төр яриад яах юм бэ.Тувт боовны жижиг том яриад аальгүйтэж явдаг хүүхэншүү дээ.Хүний хувь хүмүүжил ажилд нөлөөлөх нь тодорхой.Их хүн муутай мөнгө улаан нүд цагаан гэдэг хүүхэн гэж сонссон.байгууллагтаа нэр хүнд муутай юм байналээ.

  2. hehe said

    Songuuliar bayajsan Eagle TV-iin zahiral Bayarsaihan avilga avdaggyi geed bsan chin barigdaj halagdaad shuuheer yavaad huuliinhniig avilgaar hudaldaj avan yavj baina

  3. survaljlagch said

    Elbegeeg hujaagaar ni duudaad bsan setguulch geh huuhen manai sonind ajillaj bga sh de. Zuuny medee sonin. Tegeheer Enhbayaryn hun gedeg ni medeej bga biz de?
    Munguur setguulchyn mergejlee hudalddag humuus olshrood bnaa.Avdag tsalin ni baga bolohoor ter l de. Yalanguya ariljaany geh tv-uuded ajilladag setguulchid mash baga tsalin avdag gesen. Manai neg naiz l lav tv-5-d ajilladag, aimaar baga tsalin avdag gene lee.Tiim bolohoor mungund shunahaas ch yahav dee

  4. AmonRa said

    sonirholtoi yum…

  5. хэхэ, нөгөө Элбэгээг хужаа гээд зүтгээд байсан Ариун хэн билээ тэр одоо хаана яваа болоо хөөрхий.

  6. aa said

    Purevhuu mungund durtai, naana tsaaniig yalgaj medehgui aaligui huuhen. “Biye zasaad geree zas, geree zasaad turuu zas” gedeg. Biye zasah gej davhraa oyulsan baisan. Za ter huviin asuudal ch manid yamar hamaa baihav. Gehdee tiim shatandaa yavj baigaa hun, odoo oligtoi mungu olj geree zasah gej ulairch yavaa. Tegeheer turiin tuhai yarih ch hol sanagdaj bn.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: