АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Өнгөрсөн ба энэ 7-р сарын 1.

Posted by Ажиглагч on 2009/07/02

2008 оны УИХ-ын сонгуулиас хойшхи хоёр дахь 7-р сарын 1 өнгөрлөө. Эхнийхээр нь үймээн самуун дэгдэж МАХН-ын байр, Соёлын төв өргөөг галдан шатаасан, үй олон энгийн иргэн, цагдааг гэмтээж бэртээсэн, дараа нь 5 хүнийг буудаж хөнөөсөн, тэгээд хэдэн зууг шоронд хийсэн билээ. Дахиад хэд ачигдах дутуу байгаа…

Харин хоёрдахиар нь эхнийхийг эргэн дурслаа. Улс төрчдөөс эхлээд жирийн иргэд тэр хэрэг явдлын шалтгааныг “сонгууль шударга биш болсноос” гэж ярихыг өдөржин сонслоо.

Тэр ч бүү хэл экс ерөнхийлөгч Н.Энхбаяр “7-р сарын 1-ны хэрэг явдлын учрыг олохын тулд бүхнийг хийх болно” гэж тангараглаад буусны дагуу “Зууны мэдээ” сонин, TV9 телевиз санал асуулга зарлаж “Төрийн эргэлт хийх оролдлого уу?”, “Өнгөт хувьсгал хийхийг санаархсан уу?” гэх мэтээр чиглүүлж өгөөд байхад л 66 хувь нь “сонгуулийн будлианаас” гэж хариулснаар эзнээ хүнд байдалд оруулах нь тэр.

Бас энэ орой Монгол Улсын цоо шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МҮОНТ-ээр ярилцлага өгөхдөө (тэртээ тэргүй буучихсан Н.Энхбаярын араас “уул тахиад байгаа юм уу, хүн тахиад байгаа юм уу?” зэрэг хэдэн үг чулуудсанаар өөр гойд юмгүй яриа болов) 7-р сарын 1-нээс сургамж авах хэрэгтэй гэхээс цааш хэтэрсэнгүй.

Уг нь ноднингийн санал хураалтын маргааш АН-ын дарга Цахиагийн Элбэгдорж өөрийн биеэр хэвлэлийн хурал зарлаж “бидэнд өгсөн саналыг луйвардчихлаа” гэж цамнаад эхэлснийг санаж байна.

Сонгууль үнэхээр будилсан юм уу? Хэрвээ бид энэ асуултанд шударгаар хариулж чадахгүй бол 7-р сарын 1-ны үйл явдалд зөв онош тавьж чадахгүй ээ. Мэдээж төгс сонгууль болоогүй. Будлиан зөрчил зөндөө гарсан. Гэхдээ сонгогчдын олонхи АН-ын төлөө саналаа өгснийг МАХН руу хэлтийлгэснийг хэн нотолсон юм бэ?

Дан ганц иргэний үнэмлэхээр санал өгүүлснийг буруутгасан АН-аас нэр дэвшигч Р.Бурмаагийн гомдлыг шүүх дэмжсэн ч сонгуулийн дүнг бүхэлд нь эргүүлэхээр биш байсан бол бусад гомдол заргууд бүгд нотлогдоогүй өнгөрсөн билээ. Надад ч гэсэн шударга бус санагдсан ч хуулиндаа тэгээд заачихсан, эсвэл түс тас журамлаагүйн улмаас бүгд л өөрсдийн зөв гэж хэрэлдэхээс хэтрээгүй реалити шоу хичнээнийг ч харав даа. Хууль нь тийм юм чинь.

2008 оны сонгуулийг явуулсан хууль бол МАХН ба АН хоёр зөвшилцөөд нэг хөнжилд ороод байсан 2005 оны 12-р сард төрсөн “хүүхэд”. Цаадуул нь Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг “огцрууллаа.. болилоо… тэгвэл огцрууллаа… “ гэж сандалтай нь дэнжигнүүлсээр байгаад амжуулчихсан эд. АН-ынхан сайн хуулийг бус Ерөнхий сайдын суудлыг сонгосон ч МАХ намынхан хэргээ дуусмагц хагас сарын дараа хөмрүүлж орхисон …

Дараачийн буруутны тухайд. 2008 оны УИХ-ын сонгуулийн “будлианы” гол буруутнаар тодроод байгаа СЕХ-нд хэн хэн орсон билээ? Хоёр нам бас л зөвшилцөж “дарга нь манайх, дэд нь танайх.. гээд хувааж авцгаасан санагдах юм.

Бас сонгогчдын нэрсийн жагсаалт, санал хураалт, тооллого, нэгтгэлийг ямар үл мөргүй будлиулдаг 90-ээд оны “Алтан цөгц”, Өнөрмаагийн гал мэт ид шидийн аргуудыг хэрэглэсэн гэж ноднингоос хойш хичнээн шуугив? Тэгвэл 2008 оны сонгуулийн тойрог, хэсгийн хороодын бүрэлдэхүүний лав тэн хагаст намаасаа томилогдож очсон ардчиллынхан хаана байв? Сонгуулийг шударгаар явуулахад оролцох, хяналт тавихад өөр юу хэрэгтэй юм бэ? Гадаадынхнаар хуулиа батлуулж, сонгуулиа хийлгэх байсан юм уу?  

Тэгчихээд “сонгууль шударга бус боллоо” хэмээн албан ёсоор турхирахад (мэдээж Магнай, Батзандан, Жаргалсайхан нар буухиалан үргэлжлүүлсэн) саналаа хайр гамгүй өгсөн АН нь ялаагүйд бухимдсан баахан залуучууд доргиж 2008 оны 7-р сарын 1-ны шударга ёсыг тогтоох хувьсгалын баатрууд гэж гэж дүрдээ итгээд …. нэг мэдэхэд түймэр, үхэл, хагацал, шоронгоор төгссөн.

Дашрамд дурдахад, 2008 оны сонгуулийн дүнг будлиантуулсан нэг хэрэг бараг нотлогдсон нь Баянгол дүүргийн сонгуулийн тойрогт АН-аас нэр дэвшигч, УНДЕГ-ын дарга асан С.Эрдэнийн хамсаатнуудынх. Шүүх хурал дээр АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд ирээд шүүгчдийг эгцлэн харж дарамтлаад суучихдаг. Хөөж гаргалтай биш…

Тэгвэл одоо 2008 оны сонгуулийг луйвардуулсан гэх АН-ынхан луйвардсан гэх МАХН-тайгаа дахиад л эвсээд (харин үүнийг шинэ Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн байхдаа эсэргүүцээд дийлээгүй санагдана) яваа. Уг нь хоёр нам УИХ-ын танхимд хайр майргүй үзэлцээд (эрхбиш насанд хүрсэн хүмүүс учраас гайгүй биз) дэлгэрэнгүй бөгөөд цоорхойгүй хууль гаргах ёстой атал найзалчихлаар нэг л өдөр сонгогчид нь гудамжинд үзэлцэж эхлэнэ биз дээ?

7-р сарын 1-ны аймшигт хэрэг явдлын учир шалтгааныг парламентын комисс байгуулан жинхэнэ үнэнийг тодруулж зарлахын оронд иргэний нийгмийн байгууллагууд бүтэн жилийн турш хийж байгааг дууриаж нэгэнт өнгөрсөн хүний эрхийн зөрчлийг шалгах УИХ-ын ажлын хэсэг байгуулж, бас өршөөлийн хууль, нөхөн төлбөр зэргээр хоёр нам нүглээ халхлан сугарч үлдлээ.  Зөвхөн цагаан байр, цагдаа, залуучууд гурвын хооронд нэг юм болоод өнгөрсөн юм шиг…

Чухамдаа 7-р сарын 1-ны хариуцлагыг дээрээсээ  бөгөөд өөрөөсөө эхлээд тооцсон бол шинэ Ерөнхийлөгчийн амалсан тэр шударга ёс Монголд тогтох эхлэл болохсон.

Харамсалтай нь дахиад хойшиллоо…

13 Responses to “Өнгөрсөн ба энэ 7-р сарын 1.”

  1. Kakadu said

    За нөгөө ардчилсан шударга өөрчлөгч ерөнхийлөгч Элбэгдорж чинь өршөөлийн хууль гаргаж, түүгээрээ далимдуулан зартай луйварчин С.Эрдэнийгээ ялаас мултлах гэж байна. Та бүхэн юу гэж бодож байна даа?

  2. Zochin said

    Зөвхөн цагаан байр, цагдаа, залуучууд гурвын хооронд нэг юм болоод өнгөрсөн юм шиг…

  3. Oyun said

    Chingis haan aildruun:Ah duus , irgen olon Ta nar minu Ahu tur,ulsyn Avralyn sulden buyuu; El horsot hedui Uujim geleechu Ezen ugui bol Onchin lugaa adil; Etugen hedui Elbeg bayan geleechu Irgen ugui bol Belbesen lugaa adil. Ezen Bogd Chingis haanyhaa edgeer zarligiig urgeljid sanan erdem nomd suraltsan eldev nam huchnii doog tohuu bololgui ahu tur ulsaa avch yavtsgaahyg niit Mongolchuuddaa urialj baina.* Etugen-Gazar delhii

  4. Davaa said

    MAHN, AN-ynhand:Chingis haan aildruun:Erh darhad shunahairan Ee busniulahyg tseerle Deedsiin suudald sanaarhan Dalduur ugsehiig tseerle (Ts.Natsagdorj” Chingis haany surgaaliin tovchoon” hemeeh holgon shastiraas)

  5. Îþóí said

    MAÕÍ, ÀÍ-ûíõàíä:Ýãíýýíäýý øóðãàëàñàí ýðõ äàðõàä øóíàõàéðàã÷äûã íýí äàðóé çàéëóóëíà óó.

  6. Би said

    Зөвхөн цагаан байр, цагдаа, залуучууд гурвын хооронд нэг юм болоод өнгөрсөн юм шиг…

  7. alamj said

    шоронд хэсэг залуусыг илгээсэн нь баярын зуултаас гадна энхбаярын тооцоо байсан. энхбаяр сэнтийнээсээ буухдаа өршөөл үзүүллээ гэдэг амиа бодож аргаа барсан хүний нэг тоглоом юмаа. томоотой дүрт торгонд ороолттой том шар банди тоглоом тогсолсоор л буулаа даа, цэрэнжав ах яг зөв бичиж одоо элбэг дээлийн ээлж ирлээ. долдугаар сарын нэгэнд хошгируулж байгаад хогийн сав руу базаад шидчихсэн хэдэн мангар бацаанаа одоо яах гэж байнаа элбэгээ. хүний амь хохирсон, эмх замбраагүй байдал үүсч эвдрэл сүйтгэл гаарсныг өөгшүүлсэн хүн нь эрхэм ерөнхийлөгч та өөрөө шүү. харин сонгууль будлиан булхайтай болсон нь үнэн, хоёр намаас нэр дэвшигчид хоюулаа чадлаараа луйвар булхай хийсэн. гэхдээ сонгогчид гэхээрээ юм л бол гурил будааханд хууртаад хуйлраад байна гэж юу байх вэ. хохимой толгой жагааг тоож сонгодоггүй л байхгүй юу. төрийн эрх мэдлийн өндөрлөгөөс түмэн олондоо хандаад уучлал эрж чаддаггүй хөөрхий еэ гээд гаслаад байсан одоо өөрийн чинь үгээ хэлэх ээлж ирлээ элбэгээ.

  8. Witness said

    Shuux xenii tald baiv daa? Tserenjav axaa! Ta yeroosoo xen xenii tald uilchilj baisnyg durdaxgui, shuux ni tas shudarga ajillasan yum shig l bichix yum. Texeer tany dugneltuud ter xereeree ix l guivj garax yum daa.

  9. иргэн said

    УИХ дээр юу болоод байна аа. 7 сарын 1-ний үйл явдалд төр буруутай юм уу, нөхөн олговор өгнө гэх шиг. миний бодлоор амь үрэгдсэн 5 хүний өмнө л төр буруутай байх. Баахан буруутныг тогтоогоод ял өгсөн биз дээ.

  10. new said

    Нээрээ Элбэгдорж өөрөөсөө эхлээч

  11. Zochin said

    Goyo bichsen baina. Bas unen ch bichij. bayarlalaa

  12. xxxx said

    http://elbegdorj-fun.blogspot.com/

  13. Zochin said

    xxx

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: