АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Өнөөдөр шинэ ерөнхийлөгч тангараг өргөхийг үзэв. (Зурагтаар)

Posted by Бид on 2009/06/18

Elbegdorj1

Цоо шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангаргаа өргөх ёслолыг зурагтаар үзэж байна хэмээн нэг нөхөр хөдөө сумаас утасдаж “наана чинь яаж байна?” гэж сонин содон юм нэхлээ. Яах юу байхав, нийслэлд суугаа бид ч бас зурагтаар яг адилхан юм үзэж байлаа.

“Ийгл” телевиз шууд нэвтрүүлгээ бусдаас түрүүлж 10.00 цагаас эхэлж талбай дээр хүмүүстэй ярилцлага хийж дамжуулсан нь сонин байв. Ингээд яг 12.06-д болсон тангараг өргөх ёслол бүхий УИХ-ын чуулганы ёслолын хуралдааныг МҮОНТ, TV5, TV9, НТВ, “Ийгл” зэрэг телевизүүд шууд дамжуулав. Харин Төрийн ордонд үргэлжилсэн дараачийн үйл явдлууд, тухайлбал шинэ Ерөнхийлөгч төрийн 9 хөлт цагаан сүлдэд мөргөж намын батлахаа АН-ын даргадаа хураалгаснаас эхлээд Төрийн тамгаа хуучин Ерөнхийлөгчөөс хүлээж авсан, бас Н.Энхбаяр зөвлөхүүд, шадар хүмүүсээрээ үдүүлэн машинд сууж ордныг орхин одох тэр мөчийг зөвхөн МҮОНТ ганцаараа шууд харуулжээ.

Дараа нь Сүхбаатарын талбай дээр болсон үргэлжлэлийг тэнд байсан бүх телевиз дамжуулсан төдийгүй хурсан олон гартаа атгасан авдаг, бичдэг камер юмуу гар утсаараа дурсгал болгон татаж байв.

Эхний сэтгэгдлээ хуваалцъя. Тангараг өргөчихөөд ард түмэндээ хандаж цээжээрээ хэлсэн үг нь хүчтэй  (… Монгол бол өөрийгөө өргөмжилсөн удирдагч шаардлагагүй орон… Энэ завхралд өнөөдрөөс цэг тавилаа… ) мөртлөө арай нуршуу, энгийн яриа тал руугаа байв. Уулзалт хийж байгаа нэр дэвшигч биш, сонгогдоод тангаргаа өргөсөн Ерөнхийлөгч  юм чинь цаасан дээр бэлтгэж ирээд нэг,  хоёр гэж байгаад зарлиг мэт тунхагласан бол дээр байж. (Дээл хэр зохисон тухайд гэвэл монгол дээл өөрөө ямар ч хүнд зохидог эд. Даанч шинэ Ерөнхийлөгч тэнийж итгэлтэй зогсохын оронд биеэ хэт барьж заримдаа бага зэрэг бөгтийж харагдсан.  Сүүлдээ дээлээ тайлан костюм пиджакаа өмсөж байж сая цээж тэнийв)

Дараа нь шинэ Ерөнхийлөгч Төрийн ордноос гарч Чингэсийн хөшөөний өмнөх шатаар Сүхбаатарын талбай руу бууж цэргүүдийн урдуур нь явж мэндчилсний дараа жагсаал эхлэв. Сүүлийн үед зурагтаар зөвхөн Хойт Солонгосын парадыг дайнч гэсэн утгаар үзүүлэхийг зөндөө үзсэн надад манай цэргийн жагсаал сайхан санагдаж өөрийн эрхгүй бахархал төрүүллээ. Сүр жавхаа төдийгүй эмх цэгц, дэг журам, чанд сахилга гэж юу байдгийг гэнэт мэдэрлээ. Мартагдсан байж шүү!

7 Responses to “Өнөөдөр шинэ ерөнхийлөгч тангараг өргөхийг үзэв. (Зурагтаар)”

  1. baingiin unshigch said

    Kakadu Jinhene yalagdaj chaddaggui nam chini Hu nam sh dee. 2004 ond yalaa? Ulaan tsaim yalagdchihaad ulaan galzuu dairsaar baigaad toog tentsuulj avch humuusiin durguig hurgeegui iu?

  2. kakadu said

    Mongol deel ogt zohidoggui neg iim presidenttei bolloo doo. Ter “uuriiguuu urgumjluh” ene teriin tuhaid… Elbegee maani harin uuriiguu Symbol of democarcy gej urgumjildug, toiron hureelel ni ch tegj huurgudug bish gel uu gej? tegeheer chuhamdaa yavj yavj uuruu uuriiguu hereggui gej helsen bolj taarah nee? Huchtei yarisan l daa, ugaasaa dandaa tegj yaridag, uuniig chini l hoshgoruulah gej nerleed baigaasmhtee 😀 Gehdee daanch hooson, surjin, hiimel yaria. Populist, demagog aguulgaar duursen tiim l ugnuud bolson. Odoo ter oligarhytai hiih temcliig ni harj l suuya.Zuvhun hu namiin olygarhy deel numruh ni uu, ardchilsan namiin olygarhy ch bas deel numruh ni uu gedgiig… Uneheer manaih tanaih gej yalgalgui deel numruuleed ehlevel bolj l baina. Gehdee l yu l bol doo. Unuudriin Mongoliin gajig bol system crisis. Getel Elbegdorj uuruu ene systemiin buteegdhuun, neg heseg ni. Bas jaahan bartagtai, gutal mutlaar shiduuleed… Gehdee l ursuldguch ni nuruutai baij, yalagdlaa buren huleesen uchraas eldev tom uimeen garsangui. Tiimees ganc gutlaar shiduuleh ene ter bol yamai l baina, tiim uu Tserenjav setguulch ee 🙂 Hetruulj heleh yum bol yalagdal deeree hurtel Huvisgalt nam uhaakag toglolt hiij, ard tumnees “tulhtai, huleectei, yalj yalagdaj sursan” uls turiin huchin gesen unelelt avch chadah shig bolloo. Ajiglagch maani ene tuhaid yu gej bodoj bna daa?

  3. zochin said

    Монгол дээл огт зохидоггүй нэг ийм ерөнхийлөгчтэй боллоо доо. Тэр “өөрийгөө өргөмжлөх” нтрийн тухайд… Элбэгээ маань харин өөрийгөө ардчиллын билэг тэмдэг гэж өргөмжилдөг, тойрон хүрээлэл нь ч тэгж хөөргөдөг биш гэл үү гэж? Тэгэхээр чухамдаа явж явж өөрөө өөрийгөө муулсан болж таарах нь ээ. Хүчтэй ярьсан, угаасаа дандаа л тэгж ярьдагшт. Гэхдээ хоосон, сүржин, хиймэл яриа. Популист, демагог агуулгаар дүүрэн тийм л үгнүүд болсон.

  4. zochin said

    bla bla bla

  5. Какадуутоть said

    Ямар ч гэсэн монгол дээл зохидог хүн биш юм. Сүржин сүржин юм хэлж байна лээ, даанч тархиа угаалгаагүй болохоор тэр бүгд нь үлгэр бас хуурамч сонсогдож байсан. За тэгээд бодлогогүй бодлогогүй юм хэлж хийж алдаа гаргаад тэрэндээ ороогдоод унадаг хүн дээ, энэ удаа арай гайгүй байх байлгүй л гэж найдахаас. Партизанан хувьсгалын үе, большевизмын үе өнгөрсөн гэдгийг эрхбиш мэдэж байгаа байх гэж найдъя. Өөрийг нь дэмжсэн 51 хувь, дэмжээгүй 49 хувийн эрх ашгийг тэнцүүхэн өргөж яваасай билээ. Нөгөө асуултууддаа хариултууд авмаар л байна. Энхбаярын эхнэрийн 1,3 тэрбумын асуудал юу болсон бэ, Элбэгдоржийн байгаль хамгааллын хурал юу болсон бэ, 335 үнэмлэхний асуудал яасан бэ, З.Энхболдын яриад байсан 10 сая төгрөгний шагнал энэ тэр юу болсон бэ бүгдийг нь мэдмээр байна. Бас олигархиудтай хийх дайн яаж өрнөхийг мэдмээр байна. Зөвхөн ху намын олиграхиуд дээл нөмрөх үү ардчилсан намын олигархиуд бас нөмрөх үү гээд л…

  6. Saihan said

    Kontsert saihan boljee.Mongolchuudyn maani tsosiig hoorgoj,Mongolooroo baharhah setgeliig maani badraalaa.S.Suhbaatar saihan nairuulj.Sosorbaram sain zovloj.Sound of Mongolia-giinhan tsengeeniig uneheer hiij chadaj baina shuu.Buh uran buteelchid,zohion baiguulagchdad chin setgeliin haluun bayar hurgeie.

  7. Oyun said

    Ug nurshuu,iltgel boloh shahsantai sanal neg baina.Ebayar tamgyg ogohdoo tamgand hundetgeltei handahgui baigaa haragdsan.Tsogts hotolboriig ajlyn havtsaa ogohdoo l ogno biz.Tamgatai zeregtsuuldeg ni iluuts bailaa.Ug ni yoslolyn heltsiinhen ni helsen l baimaar.Ugend ni orolgui dorgui buh shig aashilj baigaa ni ter yum bolov uu.Eb-yg 00-01 gesen mashind suulgaj yavuuldag ni mash buruu. Eronhiidoo yoslolyn ajillagaa nyagt naymbai beltgegdeegui yum shig sanagdlaa.Harin jagsaal eh orny sur suldiig orgoh shig l bolloo.Oiroos harsan bolohoor 70-aad ony ued ah naryn maani alba haaj baisan uetei haritsuulahad tserguudiin bie byaldryn hogjil doroi, etsenhii turanhai baina.Yamar hool ogch, yamar dasgal surguulilt hiideg yum bol oo? Bold said anhaarmaar yum.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: