АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Алимтай “Хараа”

Posted by Ажиглагч on 2009/06/10

Өчигдөр өдөр тутмын зарим сонины тэргүүн нүүрэнд “Алимтай хараа” худалдаанд гарсан тухай сурталчилгааг нийтлэгджээ. Алим жимс харуулаад байхад л уншигчид ямар учиртай “бүтээгдэхүүн” болохыг шууд таньж байна. Жинхэнэ нэр нь алимтай “Хараа” юм шүү. Манайд согтууруулах ундааны сурталчилгаа ийм өндөр түвшинд хүрчээ.

Гэтэл УИХ-ын гишүүд багадаад байна гэж үзээд Зар сурталчилгааны болон Архидан согтуурахтай тэмцэх хуулинд өөрчлөлт оруулж 18 градус хүртэлх шар айраг, бусад согтууруулах ундааг телевизээр үдшийн 22 цагаас 06 цаг хүртэл, сонинд долоо хоногийн нэг өдөр сурталчлахыг зөвшөөрөх гэж байна. Үүнийхээ төлөө байнгын хороодын хуралдаан дээр гайхалтай сонин зүйл ярьцгаав. Э.Бат-Үүл гишүүн “Манай хэвлэл мэдээлэл улс төрийн сонгуулиар л жаахан мөнгө олдог учраас худалдагдаад байгаа юм. Бага градустай архиар мөнгө олдог бол тэгэхээ болино” гэв. Шунах, согтуурах хоёрт хязгаар үгүй гэдгийг тэр мартжээ. 2012 оны сонгуулиар телевизийн захирлууд улс төрчдийн сарвайсан боодолтой мөнгийг “Уучлаарай. би шар айраг, бага градустай архинаас хангалттай мөнгө олдог” гээд буцаахыг харахаас. Ч.Сайханбилэг гишүүн “Би ардаа архины үйлдвэргүй, хэвлэл мэдээлэлд хувьцаа эзэмшдэггүй” гэж шударгаа гайхаад “Согтууруулах ундааны сурталчилгааг хоёрын хооронд хагас дутуу зөвшөөрөөд хэрэгггүй. Бүрэн чөлөөлөх хэрэгтэй” гэсэн санал дэвшүүлэв. MCS-д нь ямар их таалагдаа бол?

Архи, шар айрагны үйлдвэрүүд, хэвлэл мэдээлэл эрвийх дэрвийхээрээ дэмжиж байна. Өчигдөр орой “25-р суваг” телевизээр “шар айраг”-ын Ганхүү согтууруулах ундааг хориглох нь буруу гээд 1930-аад оны Америкийн “хуурай хууль”-иар айлгасан бол өнөө өглөө UBS телевизийн “Цай юу, кофе юу?” нэвтрүүлгээр “Чингэс шар айраг компанийн Очирхуяг захирал бас л дээрх санааг давтаж, бас чанартай “бүтээгдэхүүн”-ийхээ ач тусыг эрдэмтдээр яриулж өгөхөө амлав.

Хуулийн өөрчлөлтүүд УИХ-аар ямар ч саадгүй батлагдах нь тодорхой болжээ. Тун удахгүй 22 цагаас хойш телевиз болгоноор хүүхэд, залуучуудад зориулсан “соёлтой хэрэглээ”-ний дамжаанууд нээгдэнэ (Эсвэл тэднийг үдшийн үлгэр үзээд 21.59-д орондоо ордог гэж бодсон уу?). Тэгээд эрхэм гишүүдийг “Алимтай хараа юу, шар айраг уу?” нэвтрүүлэгт эрхэм гишүүдийг урих буйзаа.

Бүх архидалт соёлтой эхэлдэг.

7 Responses to “Алимтай “Хараа””

  1. Бүх архидалт соёлтой эхэлдэг.

  2. архины далд суртчилгаа баяр ёслолын үе дөхөхөөр л идвэхжээд байгаа нь ажиглагдаад байгаамдаа улсын баяраар баахан алимтай хараа уухийм биздээ амсаагүй л яваа би… хэхэ цагаан сарын үеэр миний хүүг тоохийм болуудаа гэсэн чинь хүү нь хараа ч сайн байна шүүү гэдэггүй юу бас юуны ч баяраар билэээ үхэж үл болно гэээл байсан

  3. Davaa said

    Mongolchuud aa! Chingis haan aildruun:”Esgel arhi dars Am hel bayasgavch Esen enhiig busniulan Ami bie horloh aj” hemeen surgajee.Ts. Natsagdorj.Chingis haany surgaaliin tovchoon-oos.

  4. Oyun said

    Uunees chuhal,nen darui oorchlolt oruulah heregtei huuli baisaar baihad … Jishee ni Ashigt maltmalyn tuhai huuliig Mongol oron,mongolchuudynhaa erh ashigt niitsuulen zasvarlah shaardlagatai baina shuu dee.Tegsnii daraa Oyuu tolgoi, Tavan tolgoin gereeg avch heleltseh ni zuitei.

  5. javkhlan said

    sogtuuruulah undaanii surtalchilgaag zovshooroh ni zov shuu dee. arhi bish yumaa gehed wine, beer ene ter bol zugeer shuu dee. humuus arhi geheesee iluu surtalchilgaand avtaad arai gaigui yum avch uudag bolno shuu dee. delhiin haa saigui l beer, wine surtalchilgaa horiogui baidag. er ni yamar ch yumiig horigloh tusam humuus ter zugruu temuuldeg shu dee. odoo zuragtaar garch baigaa urid garsan ter arhinii dald surtalchilgaa bol buur ch hor honooltoi shuu dee. odoo yamar negen yumiig ingej hucheer barij baidag tsag ongorson.

  6. Bold said

    Цэрэнжав ахаа. Хууль санаачлагчдын нэрийг ил тод зарласан чинь таалагдлаа. Ашиг сонирхлын зөрчлөөс нь ч сэжүүр гарган сөхсөн нь хоржоонтой байлаа. Архи согтууруулах ундааг сурталчлах болсноор удахгүй манайх Цэнгэлийн манлайд хүрэх юм гэнэ лээ. Спорт хөгжөөд, олимпийн аваргууд ар араасаа төрөөд аваргууд төрөхөөр талбай дүүрэн дахин архиа сурталчлаад л, Азтай Монгол гэж хашхиралдаад л гоё биш үү?

  7. bayasum said

    Бүх архидалт соёлтой эхэлдэг. <- гоё хэлсэн..

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: